Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-10-28
Дугаар 148А
Хэргийн индекс 171/2015/0159/Э
Шүүх Сум дундын 7 дугаар шүүх
Шүүгч Түмэнбаярын Энхжаргал
Шүүгдэгч М.Ганболд
Зүйл хэсэг 211.1. - Ойн тухай хууль тогтоомж зөрчих
Улсын яллагч Б.Сүрмандах
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297,298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    

  1. Шүүгдэгч Боржигон овогт Мөнхдалайгийн Ганболдыг зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэн, тээвэрлэж ойн тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар шүүгдэгч М.Ганболдыг 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дугаар зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч М.Ганболдыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд байлгасугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар М.Ганболдоос гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн Г.Батсайханы эзэмшлийн 36-94 ДАА улсын дугаартай Истана маркийн автомашины үнэ 1,200,000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

        5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт ялтан М.Ганболдын 2015 оны 06 дугаар сарын 11-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 58 /тавин найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар М.Ганболд нь энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн бэлтгэж, тээвэрлэсэн модны фото зургийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мөрдөн байцаагчийн Г.Батсайханы өмчлөлийн 36-94 ДАА улсын дугаартай Истана маркийн автомашин битүүмжлэх тухай 2015 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн 911 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Ганболд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, энэ өдрөөс эхлэн эдлэх ялд нь оруулан тоолсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.      

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.Ганболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ЭНХЖАРГАЛ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.