Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-06-26
Дугаар 162
Хэргийн индекс 171/2015/0178/Э
Шүүх Сум дундын 7 дугаар шүүх
Шүүгч Түмэнбаярын Энхжаргал
Шүүгдэгч С.Бат-Эрдэнэ, Д.Бямбажав
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Н.Мөнгөнсүх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286, 290, 294,295, 296, 298, дугаар  зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Бат-Эрдэнэ, Д.Бямбажав нарыг бүлэглэн, машин механизм хэрэглэн, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Тайж овогт Дашдаваагийн Бямбажав, Халиуд овгийн Содномын Бат-Эрдэнэ нарт эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 жил 10 хоног /хоёр жил арван хоног/-ийн хугацаагаар хорих ялаар  тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар  С.Бат-Эрдэнэ, Д.Бямбажав нарт оногдуулсан 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор С.Бат-Эрдэнэ, Д.Бямбажав нарт оногдуулсан 2 жил 10 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 \нэг\ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан С.Бат-Эрдэнэ, Д.Бямбажав нарын засрал хүмүүжилд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг С.Бат-Эрдэнэ, Д.Бямбажав нарт мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар С.Бат-Эрдэнэ  нь энэ хэрэгт 30 хоног цагдан хоригдсон, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн  Д.Бямбажавын эзэмшлийн 1 500 000 төгрөгийн үнэ бүхий Мицубиши Пажеро маркийн тээврийн хэрэгслэлийг хурааж улсын орлого болгуулахаар Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлсүгэй.

 

        8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Бат-Эрдэнэ, Д.Бямбажав нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Бат-Эрдэнэ, Д.Бямбажав  нарт авсан бусдын батлан даалтанд өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Т.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                                                                              

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.