Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2016-02-23
Дугаар 11
Хэргийн индекс 138/2016/0011/э
Шүүх Сум дундын 10 дугаар шүүх
Шүүгч Үржинбадамын Одгэрэл
Шүүгдэгч Т.Түмэнтөр
Зүйл хэсэг 215.1. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
216.2. - Зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

.1. Шүүгдэгч Чонод овогт Товуудоржийн Түмэнтөрийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Т.Түмэнтөрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заас?? "???????? ?? ??????????? ???????? ????????"-??? түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч Т.Түмэнтөрийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Т.Түмэнтөрд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

            5. Ялтан Т.Түмэнтөр нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Батхуягт 2550000 төгрөг төлсөн ба хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5-д зааснаар ялтан Т.Түмэнтөрд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ялтан Т.Түмэнтөрд мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан Т.Түмэнтөрийн эзэмшлээс улсын дугааргүй, хар өнгийн "Чансаа" маркийн мотоцикл битүүмжилсэн 2015 оны 12 сарын 12-ны өдрийн, 5 ханатай эсгий гэр 1-ийг битүүмжилсэн 2016 оны 01 сарын 04-ний өдрийн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол"-уудыг тус тус хүчингүй болгосугай.

 

8. Энэ хэрэгт баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан Т.Түмэнтөрийн ЖМ81080675 регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхний лавлагааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтанд буцаан олгосугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл ялтан Т.Түмэнтөрд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзсан 1 жил 6 сарын хугацааг 2016 оны 02 сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

    10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Т.Түмэнтөрд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.