Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-05-08
Дугаар 00061
Хэргийн индекс 132/2015/0064/Э
Шүүх Сум дундын 4 дүгээр шүүх
Шүүгч Лхагвасүрэнгийн Дарьсүрэн
Шүүгдэгч Ч.Бямбажав
Зүйл хэсэг 215.3. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Ц.Сувдаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

ТОГТООХ нь:

1. Анчин овогт Чойжилийн Бямбажавыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан, бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Ч.Бямбажавын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ч.Бямбажавт оногдуулсан гурван жил зургаан сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.   шүүгдэгч Ч.Бямбажав нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.Дамдиндорж, Я.Мөнхбаяр нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг баримтлан шүүгдэгч Ч.Бямбажавт оногдуулсан гурван жил зургаан сарын хорих ялыг тэнсэж хянан харгалзах хугацааг хоёр жилээр тогтоож, түүнд хяналт тавихыг Булган аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Ч.Бямбажавын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.  

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.Бямбажавт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

8.  Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн Давж заалдах шатны 7 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.