Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-04-30
Дугаар 0006А
Хэргийн индекс 155/2015/0003/Э
Шүүх Сум дундын 27 дугаар шүүх
Шүүгч Нацагдоржийн Ариунжаргал
Шүүгдэгч Ж.Норов, Х.Оюунбилэг, Х.Октябрь
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Г.Даваахүү
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Согоот овогт Хишигжаргалын Октябрьт холбогдуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Ханан цахиур овогт Жүрмэдийн Норов, Согоот овогт Хишигжаргалын Оюунбилэг нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж, машин механизм хэрэглэж үйлдсэн, шүүгдэгч Баянхуузынхан овогт Магсаржавын Эрхэмбаярыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм хэрэглэж үйлдсэн, шүүгдэгч Согоот овогт Хишигжаргалын Октябрийг хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан гэм буруутайд тус тус тооцсугай.
    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр шүүгдэгч Ж.Норовыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Х.Оюунбилэгийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М.Эрхэмбаярыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Х.Октябрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар шүүгдэгч Х.Оюунбилэгт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2  жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялын заримыг буюу 7 сарын хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Норовт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Х.Оюунбилэгт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эрхэмбаярт  оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, шүүгдэгч Х.Октябрьт оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  тус тус эдлүүлсүгэй.
    5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Ж.Норовын цагдан хоригдсон 257 /хоёр зуун тавин долоо/ хоногийг, шүүгдэгч Х.Оюунбилэгийн цагдан хоригдсон 164  /нэг зуун жаран дөрөв/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
    6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Х.Октябрьт оногдуулсан 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч М.Эрхэмбаярт оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.
    7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар шүүгдэгч Х.Октябрь, М.Эрхэмбаяр нарт хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт даалгасугай.
    8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.Оюунбилэгийн эзэмшлийн 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий, улсын дугааргүй, бичиг баримтгүй, цэнхэр өнгийн Мустанг-5 маркын мотоциклийг, мөрдөн байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэ
н шүүгдэгч Ж.Норовын гэмт хэрэг үйлдэж олсон БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Супер Вени маркын улсын дугааргүй, цэнхэр өнгийн, 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий хуучин мотоциклийг тус тус хурааж, улсын орлого болгохыг Хөвсгөл аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албанд даалгасугай.
    9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ж.Норовоос 1.560.000 /нэг сая таван зуун жаран мянга/ төгрөг гаргуулж хохирогч Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 5 дугаар багт оршин суух иргэн Барчууд овогт Баадайн Нямдоржид, 800.000 /найман зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 41 дүгээр гудамжны 05 тоотод оршин суух Гөрөөчин овогт Пүрэвийн Баасанжавт тус тус олгосугай.
    10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч Х.Оюунбилэг, Х.Октябрь, М.Эрхэмбаяр нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
    11. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах, гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Норов, Х.Оюунбилэг нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Х.Октябрь, М.Эрхэмбаяр нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
    12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.АРИУНЖАРГАЛ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.