Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-04-27
Дугаар 0023А
Хэргийн индекс 155/2015/00023/Э
Шүүх Сум дундын 27 дугаар шүүх
Шүүгч Нацагдоржийн Ариунжаргал
Шүүгдэгч Д.Бат-Өлзий, М.Цэнд, Б.Мөнх-Эрдэнэ
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Г.Даваахүү
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:
      1. Шүүгдэгч Боржигон овогт Маналжавын Цэнд, Бэсүд овогт Довчиннамжилын  Бат-Өлзий, Баяжих овогт Базардарийн Мөнх-Эрдэнэ нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
       2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Довчиннамжилын Бат-Өлзийг  2 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар, Маналжавын Цэндийг 2 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих  ялаар, Базардарийн Мөнх-Эрдэнийг 2 /хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
       3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Маналжавын Цэнд, Бэсүд овогт Довчиннамжилын  Бат-Өлзий, Баяжих овогт Базардарийн Мөнх-Эрдэнэ нарыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлсүгэй.
       4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Д.Бат-Өлзийгийн цагдан хоригдсон 139 хоногийг, шүүгдэгч М.Цэндийн цагдан хоригдсон 139 хоногийг,  шүүгдэгч  Б.Мөнх-Эрдэний цагдан хоригдсон 133 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.
      5. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдол нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бат-Өлзий, М.Цэнд, Б.Мөнх-Эрдэнэ нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
      7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.