Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-06-04
Дугаар 00113
Хэргийн индекс 155/2016/0113/Э/
Шүүх Сум дундын 27 дугаар шүүх
Шүүгч Лувсангийн Эрдэнэбат
Шүүгдэгч Л.Эрдэнэбаяр
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Б.Болд
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь

:1. Шүүгдэгч "Халиугчин" овогт Лхагвасүрэнгийн Эрдэнэбаярыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Л.Эрдэнэбаяраас эд хөрөнгө хураахгүйгээр, 4 /дөрөв/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн "хар өнгийн хагас түрийтэй хос гутал 1 ширхэг"-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.Эрдэнэбаярт буцаан өгөхийг шүүгчийн туслах Г.Түвшинтөгст даалгасугай.

4. Эрүүгийн 201522000173 дугаартай хавтаст хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримт, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.                                                                                 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Эрдэнэбаярт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөж цагдан хорьсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ЭРДЭНЭБАТ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.