Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-05-14
Дугаар 00095
Хэргийн индекс 155/2015/0054/Э
Шүүх Сум дундын 27 дугаар шүүх
Шүүгч Мөнхөөгийн Эрдэнэ-Очир
Шүүгдэгч Т.Баяраа, М.Эрдэнэбат
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч л.Отгончимэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

        1. Шүүгдэгч "Барнууд" овогт Төмөрбаатарын Баяраа, "Хар сүрэгтэн" овогт Мөнх-Эрдэнийн Эрдэнэбат нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм хэрэглэн үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

       2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч    Т.Баяраад 200.000/ хоёр зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2/ хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М.Эрдэнэбатад 200.000/ хоёр зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж 2 / хоёр/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэсүгэй.

       3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Т.Баяраад оногдуулсан 2 / хоёр/ жил 3/ гурав/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.Эрдэнэбатад оногдуулсан 2 /хоёр/ 1/нэг/ сарын хугацаагаар хорих ялыг  тус тус жирийн дэглэмтэй  эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

       4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар М.Эрдэнэбатад оногдуулсан 2 / хоёр/ жил 1/ нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн  хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

       5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Т.Баяраагийн цагдан хоригдсон 58 / тавин найм/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

       6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар шүүгдэгч Т.Баяраагаас гэмт хэргийг үйлдэхдээ хэрэглэсэн "хар өнгийн мустанг-5" мотоциклийн үнэ 600.000 төгрөгийг хураан гаргуулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

        7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Т.Баяраагаас 3.602.000 /гурван сая зургаан хоёр мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Цагаанхүүд олгосугай.

       8. Эрүүгийн 2014220000877 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бичиг баримтгүй,битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Эрдэнэбат нь бусдад төлөх төлбөргүй, 37/ гучин долоо/ хоног цагдан хоригдсон болохыг  тус тус  дурдсугай.

      9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах, гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Эрдэнэбатад  урьд авсан батлан даалтад өгөх  таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Т.Баяраад урьд авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

      10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           М.ЭРДЭНЭ-ОЧИР

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.