Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2015-04-01
Дугаар 382
Хэргийн индекс 106/2015/0382/Э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Лувсандашийн Гансүх
Шүүгдэгч О.Очирган
Зүйл хэсэг 215.3. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Н.Булганчимэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Аръяа боржигон овогтой Очирпүрэвийн Очирганыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэм буруутайд тооцсугай.

 

  1.  Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар Очирпүрэвийн Очирганы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар О.Очирганд оногдуулсан 3 жил 4 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Очирпүрэвийн Очирганд оногдуулсан 3 жил 4 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

5. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар тэнсэгдсэн ялтан  Очирпүрэвийн Очирганд хяналт тавин ажиллахыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

 

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ялтан Очирпүрэвийн Очирганы 522440 дугаарын ВС ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгосон жолоочийн үнэмлэхийг НШШГА-нд шилжүүлж, Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-д зааснаар Очирпүрэвийн Очирганы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг нь шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн Тоёота Приус маркийн 77-38 УНЦ улсын дугаартай автомашиныг хууль ёсны эзэмшигч болох О.Отгонбаярт  буцаан олгож, О.Очирган нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд ялтан, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Очирганд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ГАНСҮХ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.