Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2016-03-09
Дугаар 20
Хэргийн индекс 156/2016/0020/Э
Шүүх Сум дундын 28 дугаар шүүх
Шүүгч Лхагвасүрэнгийн Уянга
Шүүгдэгч Ц.Баянмөнх
Зүйл хэсэг 096.2.1 - танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Д.Нямдэлэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨс

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Ганзориг, Л.Уянга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Улсын яллагч:                                      Д.Нямдэлэг,
Иргэдийн төлөөлөгч:                         Б.Дулмаа,
Нарийн бичгийн дарга:              З.Долгормаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч:              Г.Баярсайхан,         
Шүүгдэгч:                      Ц.Баянмөнх нарыг оролцуулан 
Хэнтий аймгийн Прокурорын газраас:
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1979 оны 08 сарын 20-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод баг 0 тоотод оршин суух , урьд 1999 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 09 сарын 16-ны өдөр суллагдсан, 2013 онд Хэнтий аймгийн шүүхээр Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар 20 хоногийг хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан улсаас авсан гавъяа шагналгүй гэх Мэргэн гүн овгийн Цэцэгмаагийн Баянмөнхөд /РД:СР79082016/ холбогдуулан Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201523000350  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Баянмөнх нь 2015 оны 12 сарын 05-ны орой Цэнхэрмандал сумын Баянмод баг Хайлаастын 20-01 тоотод иргэн Л.Баасансүрэнг илтэд үл хүндэтгэн, үл ялих зүйлээр шалтаглан түүний зүүн хөхний доод талд хутгалан биед нь хүнд гэмтэл санаатай учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: 
Хохирогч Л.Баасансүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн үед урьд өдөр аваад ууж чадаагүй байсан 0.75 граммын архиа ууж байхад гаднаас Отгоо, Бор гэдэг нэртэй 2 хүүхэн орж ирээд бид гурав тэр архиа хувааж ууцгаасан. Отгоог гэрээс хэзээ гарсныг сайн мэдэхгүй байна. Би тэр архийг ууж байгаад тасарсан байсан. Тэгээд нэг бүдэг бадаг санахад унтаагаар хаалга хүн тогших шиг болохоор нь очоод хаалга тавьсан чинь Баянмөнх орж ирээд миний зүүн гарны урд хавьцаа цохих шиг болоод буцаад гэрээс гараад явчихсан. Миний хамаг бие халуу оргиод зүүн хөхний доод талаас цус садарсан. Би хашгирч туслаарай би үхлээ, Баянмөнх намайг хутгалчихлаа гэж байснаа санаж байна. Өөр зүйл санахгүй байна. Миний хувьд Баянмөнхтэй муудалцаагүй шиг санаж байна. Ямар ч байсан Баянмөнх намайг хутгалсан. Би эмч ирсэн болон эмнэлэгт хэзээ ирснээ санахгүй байна. Нилээн сайн согтуу тасарчихсан байсан. Би хутгалуулах үедээ бол Баянмөнхөд хутгалуулснаа мэдсэн. Баянмөнх намайг цохих шиг л болсон. Миний зүүн хөхний доод талаас цус асгараад ирсэн. Баярсайхан намайг юугаар хутгалсан талаар би мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг. 
Гэрч Б.Гансувдын мөрдөн байцаалтад өгсөн: ... 2015 оны 12 дугаар сарын 05-ны орой 18 цаг 20 минутын үед намайг гэрт байхад хүн гэрийн хаалга тогшихоор нь хаалгаа онгойлгох гээд очсон чинь хаалганы гаднаас Баасансүрэн ах ахыг нь Баянмөнх зүрх руу хутгалчихлаа би цус алдаад үхэхнээ цагдаад дуудлага өгчих гэхээр нь би айгаад хаалгаа тавьж өгөлгүй шууд Цэнхэрмандал сумын эрүүл мэндийн төвийн их эмч Оюунбилэг эмч рүү утсаар Баасансүрэн ахыг Баянмөнх хутгалчихлаа гэж байна. Та хүрээд ирэх үү гэсэн чинь би эмнэлэг рүү хэлчихье гэж хэлсэн. Ингээд би Цагдаа Мижиддоржийн гар утас руу залгаж Баянмөнх Баасансүрэн гуайг хутгалчихсан байна гэж хэлсэн. Ингээд би эмч ирэхээр эмчтэй гарч Баасансүрэн гуайнд ороход урд өрөөндөө түшлэгтэй модон сандал дээр ширээ налаад суучихсан зүүн хөхнийхөө доор хоёр гараараа дарчихсан байсан. ..Баасансүрэн гуайн гэрийн урд талын өрөөний шалаар цус болчихсон байсан гэсэн мэдүүлэг. / хх-16-17х/
Гэрч Н.Эрдэнэтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн:...2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр намайг дуудлаганд нярай үзэх гээд явж байхад Мөнхтуяа утсаар Баасансүрэн гуайнд очьё би эндээс бикс аваад очьё та яваад оч гэж хэлсэн. Ингээд намайг Баасансүрэн гуайнд ороход тэр гэрийнхээ урд талын өрөөнд түшлэгтэй сандал дээр суучихсан ширээ налаад гараараа цээжээ дараад сууж байсан. Баасансүрэн гуайнд Гансувд болон Цэнхэрмандал сумын хэсгийн төлөөлөгч Буянхишиг, цагдаа Мижиддорж нар байсан. Мөн хойд өрөөнд согтуу эмэгтэй хүн шүдээ хавираад ойлгогдохгүй юм яриад байсан. Ингээд үзлэг хийсэн чинь Баасансүрэн гуайн цээжний зүүн талд хөхний доошоо 4-5 см зайд зүсэгдсэн, хатгагдсан шарх байсан. Ингээд Баасансүрэн гуайн шархыг цэвэрлэж 2 оёдол тавиад ариун боолт хийж хувцасыг солиулаад эмнэлэгт авч ирсэн. тэр үед Баасансүрэн гуай би Баянмөнхөд гэм хийгээгүй Баянмөнх намайг ийм болгочихлоо Баянмөнх өөрөө манай юмыг хулгайлдаг. Би уг нь хүнд гэм хийдэггүй юм гэж хэлж байсан. Баасансүрэн гуайн гэрийн урд өрөөний шалан дээр нилээн их цус болчихсон байсан. Хутга болон үзүүртэй эд зүйл харагдаагүй. Ингээд Баасансүрэн гуайг эмнэлэгт авч ирээд яаралтай тусламжийн өрөөнд оруулаад байж байхад Баянмөнх ирчихсэн зогсож байсан. Намайг гараа угаахаар яаралтай тусламжийн өрөөнөөс гараад орж ирэхэд зөрөөд гарсан гэсэн мэдүүлэг. / хх-20-22х/
Гэрч Б.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн:... 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр намайг Цэнхэрмандал сумын эмнэлэгт ээлжийн сувьлагчаар гарч байхад орой 18 цаг 30 минутанд их эмч Оюунбилэг эмч 70566703 дугаарын утас руу залгаж Баасансүрэнгийнд яаралтай Батжаргал эмчийг аваад оч гэж хэлсэн. Ингээд би Батжаргал эмчийн гэрт очсон чинь Батжаргал эмч гэртээ байхгүй байсан. Би Эрдэнэтуяа эмч руу яриад Эрдэнэтуяа эмчтэй Баасансүрэн ахынд ороход урд өрөөндөө түшлэгтэй модон сандал дээр согтуу суучихсан миний зүүн хөхний доороос цус гараад байна боогоод өгчих гэж хэлсэн. Ингээд Эрдэнэтуяа эмч бид хоёрыг үзлэг хийж Баасансүрэн ахын өмсөж байсан хувцасыг тайлж үзэхэд түүний зүүн хөхний доод талд 2 хуруу зайд зүсэгдсэн шархтай байсан. Уг шархнаас цус урсаж гарч байсан. Ингээд шархыг цэвэрлэж оёдол тавиад хувцасыг нь солиулаад эмнэлэгт авчирсан гэсэн мэдүүлэг. / хх-23-25х/
Гэрч Б.Борын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн үед би найз Отгоогийнд очсон. Ингээд Отгоо бид хоёр хоёулаа Баасансүрэн ахынд очьё гээд очтол Баасансүрэн ах ганцаараа Улаанбаатар нэртэй 0.75 граммын архи уучихсан сууж байсан. Баасансүрэн ах тэр архинаас ганц нэг татсан юм шиг байсан. Ингээд бид 3 тэр архийг хувааж ууцгаасан. Ингээд Баасансүрэн ах Отгоо бид гурав тэр архийг хувааж ууж байгаад би тасарчихсан байсан. Би Отгоо хэзээ явсан Баасансүрэн ахыг хэн хутгалсан гэдгийг мэдээгүй. Шөнө 22 цагийн үед гэнэт хаалга тогших чимээнээр сэрэхэд би Баасансүрэн ахынд ганцаараа мухрын өрөөнд нь унтаж байсан. Ингээд намайг хаалга тайлж өгсөн чинь танихгүй эрэгтэй, эмэгтэй хүмүүс орж ирээд Баасансүрэнтэй хамт архи уулаа гээд намайг янхан, гичий гэж хэл амаар доромжлоод яв гээд явуулсан. Би Баасансүрэн ахынхаас гараад шууд гэртээ харьж унтсан гэсэн мэдүүлэг. / хх-26-27х/
Гэрч А.Отгонтунгалагийн мөрдөн байцаалтад өгсөн: 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн үед намайг гэртэй байж байхад Бор манайд ирээд 2-лаа хамт Баасансүрэн ахынх руу орьё гэхээр нь би Бортой хамт Баасансүрэн ахынд орсон чинь Баасансүрэн ах Улаанбаатар нэртэй 0.75 гарммын нэг шил архи задалчихсан ганц нэг татсан бололтой сууж байсан. Тэгээд Бор бид хоёр Баасансүрэн ахтай тэр архинаас уулцсан. Тэгээд намайг архи ууж сууж байхад архи ёроолдоо хоёр хуруу хэртэй болж байхад надтай хамтран амьдаргч Оюунбилэг орж ирээд намайг явъя гээд би Баасансүрэнгийнхээс гарсан. Намайг гарахад тэднийд Баасансүрэн ах Бор хоёр үлдсэн. Би нилээн согтсон байсан. Баасансүрэн ах Бор хоёр ч нилээн больсон байсан. Бор намайг гайгүй байхад согтчихсон байсан. Би Оюунбилэгийг Баасансүрэн ахынд орж ирээд гэртээ харья гэж хэлж байсныг нь санаж байна. би Баасансүрэн ахыг хутгалуулсан талаар орой нөхөр Оюунбилэгээс сонсож мэдсэн. Оюунбилэг надад хэлэхдээ Баасансүрэн ах Баянмөнхөд хутгалуулчихсан гэнэ гэж надад хэлсэн гэсэн мэдүүлэг. / хх-28-30х/
Гэрч Ш.Отгонбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн үед намайг Шижирийн хамт Золжаргалынд ороход Баянмөнх, Золжаргал хоёр байж байсан. Баянмөнх, Золжаргал хоёр тал шил архи уусан гэж байсан. Шижир бид хоёрыг Золжаргалынд орсноос хойш Баянмөнх гарч яваад 1 шил 0.75 граммын Хараа нэртэй архи авч ирсэн. Тэгээд тэр архийг бид хэд хувааж ууцгаасан. Ингээд архи дуусаад бид нар 16 цагийн үед тарцгаасан. Баянмөнх явлаа гээд явсан. Би Баянмөнхийг хаашаа явсныг мэдээгүй гэсэн мэдүүлэг. / хх-37-38 х/
              Гэрч Д.Өсөхгэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: Би Баянмөнхийг Баасансүрэн гуайг хутгалсан талаар 2015 оны 12 дугаар 05-ны орой 19 цагийн үед манай галч Оюунбилэг ах ажил дээр орж ирээд Баасансүрэнг Баянмөнх хутгалчихсан Баасансүрэн эмнэлэгт ухаангүй байна гэж хэлсэн. Би Баянмөнхийг Баасансүрэн ахыг яаж хутгалсан юүнаас болж хутгалсан талаар мэдэхгүй байна. Маргааш нь намайг ажил дээр  Гансувд надад Баасансүрэн ах манай хаалгыг цохиод ах нь цус алдаад үхэх нь Баянмөнх намайг хутгалчихлаа гэж хэлсэн гэж байсан. Тэр үед Баасансүрэн ахынд Бор гэдэг хүүхэн ухаангүй согтуу байсан гэж байсан гэсэн мэдүүлэг. / хх-47-49 х/
Хэнтий аймаг дахь Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 12 сарын 31-ний өдрийн 10 дугаартай
1.Л.Баасансүрэнгийн биед цээжний зүүн хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй  зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэсэн дүгнэлт /хх-89х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Баянмөнхийг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр хангалттай нотлогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 болгон хөнгөрүүлэн  өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Шүүгдэгч Ц.Баянмөнх нь 2015 оны 12 сарын 05-ны орой Цэнхэрмандал сумын Баянмод баг Хайлаастын 20-01 тоотод иргэн Л.Баасансүрэнгийн зүүн хөхний доод талд хутгалан биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээч эмчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлгүүд, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.Баасансүрэнгийн эм тариа, эмчилгээний болон унааны зардалд зарцуулсан мөнгөн төлбөрийн баримтуудаас: мэс заслын 330000 төгрөг, 54300 төгрөг, нотариатын төлбөр 3000 төгрөгийн баримтууд хх-146х, Монфа трейд 1255000 төгрөг хх-147х, Хүдэрбаян эмийн сан 574000 төгрөг хх-148х, Монфа трейд 226000 төгрөг хх-149х, Хүдэрбаян эмийн сан 248500 төгрөг хх-150х, 300000 төгрөгийн унааны зардлын баримт зэрэг нийт 2474200 төгрөгийн баримтуудыг хэрэгт хавсаргасан бөгөөд хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан гэж үнэлсэн болно.

Харин хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс 15 сая төгрөгийг нэхэмжилсэн өргөдлийг хэрэгт хавсаргасан бөгөөд хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан 2474200 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн ба үлдэх хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчийн согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн байдлыг нь ял хүндрүүлэх нөхцөлд тооцсон болно.

Шүүгдэгч Ц.Баянмөнхийн мотоциклиос унаж хүзүү, сээрний сэртэн ясандаа гэмтэл авсан зэрэг эрүүл мэндийн байдал тааруу нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297,  298, 299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.