Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2016-03-10
Дугаар 21
Хэргийн индекс 156/2016/0021/Э
Шүүх Сум дундын 28 дугаар шүүх
Шүүгч Лхагвасүрэнгийн Уянга
Шүүгдэгч А.Одогмид
Зүйл хэсэг 182.1. - Зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл байгуулах, түүнд оролцох
Улсын яллагч Д.Нямдэлэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг  шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн “А” танхимд  нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга         Н.Энхзул,
Улсын яллагч              Д.Нямдэлэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч         Д.Гангантөгс,
Шүүгдэгч                 А.Одогмид нарыг оролцуулан

     Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Одогмидэд холбогдох эрүүгийн 201623000023 дугаартай хэргийг 2016 оны 02 дугаар сарын 25-ны  өдөр хүлээн хянан хэлэлцэв. 
 
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын  иргэн, Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд 1990 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн. 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, Хан Хэнтий цогцолбор сургуульд биеийн тамирын багш ажилтай,  ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хэнтий аймгийн  Хэрлэн сумын 4 дүгээр баг А-60 байрны 39 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай гэх Шоовой овогт Алтанхуягийн Одогмид /РД: ЛИ90031592/

Яллах дүгнэлтэнд дурьдсанаар: Яллагдагч А.Одогмид нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэн хорооллын А-60 дугаар байрны баруун талын орцны үүдэнд 2016 оны 01 дүгээр сарын 26-ны орой архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн Б.Доржцэндийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт  холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
 
     Хохирогч Б.Доржцэндийн мөрдөн байцаалтанд өгсөн: … 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр найз Бардоржтой 0.5 литрийн нэг шил архи аваад манай гэрт очиж уусан. Дараа нь 18 цагийн үед дахин ганц юм уухаар болоод гэрээс гараад дэлгүүр явж байхдаа 2 дугаар сургуулийн хажууд Одогмидтэй таарсан. Одогмидтэй ярилцаж байгаад бид 3 манай гэр лүү явж нөгөө архиа уухаар болсон. Ингээд манай гэрт бид гурав 0.5 литрийн Ерөөл архи задлаад уугаад дуусах гэж байхад манай эхнэр Ариумаа гаднаас орж ирээд гэрт архидлаа гэж уурласан. Ингээд бид 3 хамт гарсан. Гараад Тулга бааранд орж 2 пиво хувааж уугаад жоохон дуулж байгаад гарсан. Бардорж гэр лүүгээ харилаа гээд салаад явсан. Харин Одогмид намайг хоёулаа явъя гээд таксинд суулгасан. Би тухайн үед хаашаа явж байгааг мэдээгүй. Дахиж юм уухаар явж байгаа юм байх л гэж бодсон. Тэгээд Хэрлэн хорооллын баруун 10 давхар байшингийн өөдөөс харсан 6 давхар байрны баруун талын орцны үүдэнд очоод таксинаас бид 2 буусан. Дөнгөж буугаад байхад “чи муу ер нь тийм том юм уу? Юу юм бэ чи? Харъя” гээд намайг үгийн зөрөөгүй миний урд алхаж байснаа эргэж хараад мөргөсөн. Тэгээд үсдэж аваад нүүр нүдгүй зодсон. Би түүнээс зуураад түүнд зодуулахгүйн тулд түүнийг тэвэрч авсан. Тэгсэн бид 2 хамт газар унасан. Газар унаад болъё гээд байхад дээрээс дэвсээд байсан. Тэгсэн чинь 2 залуу ирээд тэр хоёрын нэг нь хориод Одогмидийг салгасан. Одогмид салахгүй намайг өшиглөөд байсан. Би доошоо харсан болохоор тэднийг хаашаа явсныг хараагүй. Хэсэг хэвтэж байгаад цусаа гоожуулаад босоод цагдаа руу явж дуудлага өгсөн. ... Маргах шалтгаан байхгүй. Манайд болон бааранд байхад би Одогмэдийг магтаад “чи үнэхээр сайн багш, чи сагс сайн тоглодог шүү, би энэ сургуульд өмнө нь байсан гэх зэргээр” л ярьж байсан. ... Би Одогмидийг зодоогүй. Зодолдсон бол юу гэж гомдол гаргах юм бэ? Би түүнд гар ч хүрээгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/ 
Гэрч А.Бардоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 01 дүгээр сарын 26-ны орой өөрийн найз Доржцэндийн гэрт 1 шил 0.5 литрийн архи хувааж уусан. Тэгээд гэрээс нь гараад дахин архинд явж байхад Доржцэнд 2 дугаар сургуулийн хойно намайг орхиод сургууль орчихоод гараад ирье гээд явсан. Сургуулиас гарч ирэхдээ зүс таних Одогмидтэй гарч ирээд бид 3 дэлгүүрээс 1 шил архи аваад Доржцэндийн гэрт очоод уугаад сууж байхад тэдний эхнэр орж ирээд загнахаар нь бид 3 ууж байсан архиа  дуусгаад Тулга бааранд орж пиво аваад дуулж байгаад гарсан. Би баарнаас түрүүлээд гараад гэр лүүгээ явсан. Тэр 2 үлдсэн. ... Цуг сууж байхад муудаж маргаж байгаагүй. Тэд сагс, гар бөмбөг зэрэг спортын талаар яриад Доржцэнд, Одогмидийг сайн тоглодог гээд ярьж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 тал/, 
Гэрч А.Ариумаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 01 дүгээр сарын 26-ны орой 18 цагийн үед гэрээсээ очиж юм авахаар хальт очиход манай нөхөр Доржцэнд гэртээ найз Бардорж, өөр танихгүй залуугийн хамт архи уугаад сууж байсан. Би нөхөртөө уурлаад гэрт архидлаа гээд хамт ууж байсан хүмүүсийг нь загнаад уурлаад гэрээс гараад явсан. Тэгээд ажир руугаа яваад ажлаа хийгээд байж байтал орой 22 цаг өнгөрөөгөөд байх цагдаагаас над руу залгаад цагдаа дээр хүрээд ир гэхээр нь яваад очиход манай нөхөр Доржцэнд хүнд зодуулсан байдалтай байсан. Юу болсон талаар нөхрөөсөө асуухад хамт архи уусан Одогмид гэгч намайг зодож гэмтээсэн гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 тал/
Шүүгдэгч А.Одогмидийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Тухайн өдөр Доржцэнд баарнаас гарсан хойноо надтай муудах гээд чи миний яриаг тоосонгүй, би чамд архи авч өгөөд хүндлээд байхад гэж хэрүүл өдөөд аалзаар дуудаад зодно гээд байсан. Тэгээд би зам дээрээс такси бариад суух гэтэл араас машинд ороод ирсэн. Би такситайгаа байшингийнхаа гадаа ирээд буухад дагаад буусан. Бууж ирчихээд найзуудыгаа дуудчих, найзуудтай чинь чамайг зодно гээд байсан. ... орц руугаа орох гэтэл намайг хажуунаас алгадсан. Тэгэхээр нь би эргэж хараад түүний нүүр лүү нь мөргөсөн. Тэгээд хамт зууралдаад ойчсон. Би Доржцэндийг унагаагаад 3 удаа өшиглөж, 2 удаа хажуу хавирга руу нь гараараа цохисон. Тэр үед 10 давхар байшингийн тэр хавиас болиочээ гээд орилсон. ... би өөрөө болиод гэртээ орсон. Зодолдох үед хаанаас орилсныг мэдэхгүй. Нэг хүн болиоч ээ гээд орилж байсан, хохирогчийн хэлснээр хамт зодсон, салгасан хүн байгаагүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/
    Шинжээчийн дүгнэлт: Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт 2016.01.29-ний өдрийн №30 1. Б.Доржцэндийн биед хөмсөг, хамрын нуруу, цээжний баруун талын зөөлөн эдийн няцрал, хамрын зүүн таславчийн мурийлт, хамар ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь механик гэмтлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайлбал цохигдох үед үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 24 тал/
Шинжээчийн дүгнэлт: Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт 2016.01.29-ний өдрийн №31
1. А.Одогмидийн биед зулай хэсгийн язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь механик гэмтлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайлбал цохигдох үед үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулаагүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 25 тал/

Шүүгдэгч А.Одогмидийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 41 тал),
Шүүгдэгч А.Одогмидийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 38 тал) зэрэг болно. 
 Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан … согтуурлын зэргийг драгер багажаар шалгасан тэмдэглэл /хх-ийн 7х/, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 8х/, мөрдөн байцаагчийн тэмдэглэл, илтгэх хуудас /хх-ийн 11-12х/, хохирогч Б.Доржцэндийн нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй тухай тодорхойлолт болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, шүүгдэгч А.Одогмидийг  2016 оны 01 дүгээр сарын 26-ны орой согтуугаар, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэн хорооллын А-60 дугаар байрны баруун талын орцны үүдэнд  буюу гудамжинд хохирогч Б.Доржцэндийг өөрийг нь “аалз” хэмээн хэл амаар доромжилсон гэж үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэн, зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт  үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг халдаах нь зүйтэй байна гэж үзэв. 
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь хохирогч “хоорондын харилцаанаас болж маргалдсан” гэж тодорхойлолтондоо бичсэн бөгөөд хохирогчийн буруутай үйлдэл тухайн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэх боловч үүнийг нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Иймээс шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэв. 
Шүүгдэгч А.Одогмид  нь бусдад төлөх төлбөргүйг дурьдах нь зүйтэй байна. 
Шүүгдэгч А.Одогмид нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж  байгаа зэргийг шүүх ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзаж, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон      
                                              

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.