Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2016-02-11
Дугаар 22
Хэргийн индекс 156/2016/0026/Э
Шүүх Сум дундын 28 дугаар шүүх
Шүүгч Лхагвасүрэнгийн Уянга
Шүүгдэгч М.Бадрах
Зүйл хэсэг 099.1. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Д.Нямдэлэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                  
    Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэйгээр 
Нарийн бичгийн дарга: З.Долгормаа
Улсын яллагч: Д.Нямдэлэг, 
    Шүүгдэгч: М.Бадрах нарыг оролцуулан 

Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр  зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж  ирүүлсэн Мэндсайханы Бадрахад холбогдох эрүүгийн 201623000054 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 
Шүүгдэгчийн  биеийн байцаалт
 Монгол улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малын эмч, бариач мэргэжилтэй, хувийн малаа малладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Биндэр сумын 1 дүгээр багт оршин суудаг, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй  хэрэг хариуцах чадвартай гэх, Боржигон овогт Мэндсайханы Бадрах (РД:СЖ 89091513) 
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
 Шүүгдэгч М.Бадрах нь 2016 оны 02 дугаар сарын 21-ний орой Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Зоны золбоо” бааранд Сүхбаатарын Иштөмөрийн баруун нүдэн тус газарт нь нэг удаа цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн  судлав. Үүнд:
 Хохирогч С.Иштөмөрийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 02 дугаар сарын 21-ний орой 22 цагийн үед ганцаараа явж байгаад Биндэр сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Зоны золбоо” гэх бааранд орсон чинь манай найзууд Бадрах, Э.Болд, Шинэзориг нар сууж байсан. Намайг бааранд ороход нэг шил 0,75 литрийн Сархад гэх архи авч уусан. Би бааранд орохдоо гаднаас 1 шил архи 0,75 литрийн архи өвөртлөж орсон бөгөөд тэр архийг хувааж уусан. Би ширээн дээр суугаад архиа хувааж ууж байхдаа би М.Бадрахын толгойны ар тал руу нэг удаа гараараа цохисон бөгөөд Бадрах буцаагаад миний баруун нүдлүү нэг удаа гараараа цохисон юм гэсэн мэдүүлэг.  /хх-ийн 13 тал/,
     Гэрч Д.Цэнд-Осорын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 02 дугаар сарын 21-ний орой ажилдаа гарч байхад баар хаах үеэр 23 цаг өнгөрч байхад С.Иштөмөр баарнаас гараад буцаад орж ирэхдээ гаднаас нэг шил архи авч орж ирээд бааранд дотор уух гэхээр нь би гаднаас авч орж ирсэн архиа энд уухгүй гэсэн чинь С.Иштөмөр архины хундага өгчих гэхээр нь үгүй гэхэд текний дээгүүр давж нэг ширхэг хундага аваад сууж байсан     
                                                              D:\2016 Мөнхномин\шийтгэх тогтоол төсөл\2016.03.11 М.Бадрах.docx
ширээн дээрээ суусан. Хэсэг хугацааны дараа тэдний ууж байсан архи дуусаж би бохир цэвэрлэхээ очиход С.Иштөмөр ширээний хажууд хамраа дараад сууж байсан. Сүүлд сонсоход М.Бадрах цохисон гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 тал/,
Яллагдагчаар М.Бадрахын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өөрийн найзууд болох С.Иштөмөр, Э.Болдоо нарын хамт Биндэр сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Зоны золбоо” гэх бааранд 22 цаг өнгөрч байхад орж үйлчлүүлсэн. Бид 0.75 литрийн Сархад архи, мөн 0.5 литрийн Сархад архи хоёр ширхгийг уусан. Тэгээд бааранд сууж байхад С.Иштөмөр гаднаас орж ирээд юу ч ярилгүй миний толгойны ар хэсэг рүү нэг удаа хүчтэй цохисон болохоор нь буцаагаад баруун нүдрүү нь нэг удаа гараараа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 тал/,
Шинжээчийн дүгнэлт: Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт ¹55, Дүгнэлт: 1. С.Иштөмөрийн биед баруун нүдний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь баруун нүдний эргэн тойронд үүссэн ба мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэжээ. (хх-ийн 22 тал), 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 42 тал),
    Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 44 тал) зэрэг болно. 
    Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд, шүүгдэгч М.Бадрахыг 2016 оны 02 дугаар сарын 21-ний шөнө Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Зоны золбоо” бааранд хохирогч С.Иштөмөрийн баруун нүдэнд гараараа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 
Хохирогч С.Иштөмөр нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүх шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй болно. 
Шүүгдэгч М.Бадрах нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч С.Иштөмөр шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн байх тул шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.  
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290, 294, 298, 418 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.