Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2016-03-14
Дугаар 23
Хэргийн индекс 156/2016/00025/Э
Шүүх Сум дундын 28 дугаар шүүх
Шүүгч Дашдэлэгийн Ганзориг
Шүүгдэгч Б.Одсайхан
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Я.Сансар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
    Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
    
Улсын яллагч: Я.Сансар
Нарийн бичгийн дарга: З.Долгормаа
    Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Нарангэрэл
    Шүүгдэгч: Б.Одсайхан нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Одсайханд холбогдох  201623000002 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 03 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Хэнтий аймгийн Биндэр суманд 1992 оны 07 дугаар сарын 21-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 4 дүгээр баг Мэхээрчийн булан гэх газар оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй Боржигон овогт Бат-Өлзийгийн Одсайхан /РД:СЖ92072114/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Б.Одсайхан нь 2015 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Дуурлиг багийн төвд үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэпил” ХХК-ний хүнсний дэлгүүрт нэвтрэн орж 2 сагс пиво, 12 ширхэг архи, 3 ширхэг бэлэг, 1 ширхэг дарс зэрэг эд зүйл хулгайлж бага бус хэмжээний буюу 349.500 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Одсайхан нь 2015 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Дуурлиг багийн төвд үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэпил” ХХК-ний хүнсний дэлгүүрт нэвтрэн орж 2 сагс пиво, 12 ширхэг архи, 3 ширхэг бэлэг, 1 ширхэг дарс зэрэг эд зүйл хулгайлж бага бус хэмжээний буюу 349.500 төгрөгийг хохирол учруулсан болох нь:
Хохирогч Г.Гандашийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би Баян-Адарга сумын 4 дүгээр багийн төвд “Эрдэнэпил” нэртэй ХХК-тай юм. Манай дэлгүүр найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Бид нар өөрсдөө дэлгүүртээ суудаггүй. 2 ээлжийн худалдагчтай. Тэгсэн Эрдэнчимэг гэх худалдагчийн ээлжин дээр 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 30-нд шилжих шөнө манай хүнсний дэлгүүрийн зүүн талын цонхоор хулгай орж манай дэлгүүрийн лангуун дээрээс 3 ширхэг бэлэг, 1 ширхэг оргилуун дарс хулгайлж авсан байсан. Харин зүүн талын складны өрөөнөөс 2 сагс 2.5 литрийн боргио пиво, 0.75 литрийн вива гэх архи 7 ширхэг, 0.75 литрийн альфа гэх архи 5 ширхэгийг авсан байсан. /хх-ийн 8 хуу/, 
Гэрч О.Жаргалцэрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Манайх Баян-Адарга сумын 04 дүгээр багийн төвд “Эрдэнэпил” нэртэй ХХК-тай ба манай нөхөр захирлыг нь хийдэг юм. Манай дэлгүүр 8 нэрийн хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг. Бид нар өөрсдөө дэлгүүртээ суудаггүй 2 ээлжийн худалдагчтай байдаг. Тэгсэн Эрдэнэчимэг гэх худалдагчийн ээлжин дээр 2015 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө манай хүнсний дэлгүүрийн зүүн талын цонхоор хулгай орж манай дэлгүүрийн лангуун дээрээс 3 ширхэг бэлэг, 1 ширхэг оргилуун дарс хулгайлж авсан байсан. Харин зүүн талын складны өрөөнөөс 2 сагс 2.5 литрийн боргио пиво, 0.75 литрийн вива гэх архи 7 ширхэг, 0.75 литрийн альфа гэх архи 5 ширхэгийг авсан байсан. Манай дэлгүүрт шөнийн цагаар ямар нэгэн манаач харуул байхгүй дэлгүүрээ гаднаас нь цоожлоод яваад өгдөг юм. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 9 хуу/
Гэрч А.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би Баян-Адарга сумын 4 дүгээр багийн төвд “Эрдэнэпил” ХХК-ний хүнсний дэлгүүрт ээлжийн худалдагч хийдэг ба манай дэлгүүр 8 нэрийн хүнсний дэлгүүр юм. Би 2015 оны 12 дугаар сарын 29-ний орой 20 цаг өнгөрч байхад дэлгүүрээ хаагаад цоожлоод явсан. Би орой гэрлүүгээ явахдаа тухайн өдөр орсон  орлогоо гэрлүүгээ аваад явдаг. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 30-ны өглөө ажилдаа ирэхэд манай дэлгүүрийн зүүн талын складны өрөөний цонхны голынх нь шилийг хага цохисон байсан. Тэгэхээр нь би дэлгүүрээс гарч цонхоо харсан чинь гайгү болохоор нь хулгай ороогүй юм шиг санагдсан. Тэгэхэд 10 цагийн орчимд дэлгүүрийн эзэд ирээд эхнэр болох Жаргалцэцэг нь дэлгүүрээс гарч хараад цонхны хаалт төмрийг татаж үзээд хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь дэлгүүртээ ороод бараагаа шалгахад лангуун дээр байсан 3 ширхэг бэлэг, 1 ширхэг оргилуун дарс байхгүй байсан. Уг алга болсон бэлгэний нэг бүрийн үнэ 21000 төгрөг гэж байсан. Тэгээд склад руу ороод харсан чинь 2.5 литрийн боргио 2 сагс байхгүй байсан. Нэг сагсандаа 6 ширхэг байдаг.Тэгээд нийт 12 ширхэг боргио байхгүй байсан. Нэг бүрийн үнэ нь 6000 төгрөгөөр зардаг. Мөн складанд байсан Вива гэх 0.75 литрийн архи 7 ширхэг, Альфа гэх 0.75 литрийн архи 5 ширхэг байхгүй байсан. Эдгээр 12 шил архи нь бүгд нэг хайрцганд хамт хийсэн байсан . ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн  10-11 хуу/
Гэрч О.Ууганбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...Болдоогийн гэрт байж байхад Одсайхан намайг хамт яваад дэлгүүр онгойлгоод ирье гэхээр нь би тэгэе гээд гарсан. Тэгээд Одсахайн намайг Болдоогийн хашаанд байж бай гэрээс нөгөө хэд гарч ирвэл явуулахгүй аргалж байгаарай гээд өөрөө ганцаараа явсан юм. Ганцаараа явж байгаад 20 гаран минут болоод нэг сагс 2.5 литрийн боргио гэх нэртэй пиво аваад ирсэн. Хүнсний дэлгүүрийг онгойлгоод авсан талаараа надад хэлээгүй. Тэгээд Одсайханыг ирэхээр нь хамт Болдоогийн гэрт байсан хүмүүс бүгдээрээ хувааж уусан. Одсайханы авчирсан пивыг ууж дуусаад байхад Одсайхан ахиад намайг хамт гараад ирэе гээд Болдоогийн гэрээс дагуулаад гараад явсан. Тэгээд намайг мөн Болдоогийн хашаанд үлдээгээд ганцаараа явсан. Тэгээд эргээд ирэхдээ 3 уут бэлэг, нэг сагс пиво аваад ирсэн. Тэгээд Одсайхан 1 сагс пивоо Болдоогийн хашаанд үлдээгээд авчирсан бэлэгнүүдээ аваад Болдоогийн гэр лүү ороод тэнд байсан эмэгтэйчүүдэд хувааж өгсөн. Тэгээд Болдоогийн гэрээс бүгдээрээ гараад Одсайханы авчирсан пивыг аваад хөдөө гэрлүүгээ явцгаасан. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12 хуу/
Гэрч Н.Баярсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “... Болдоогийн гэрт очиход шөнийн 01 цаг болж байсан. Тэгэхэд нь Болдоогийн гэрт байж байхад Одсайхан, Ууганбаяр 2 хамт гараад ирье гээд явсан. Одсайхан, Ууганбаяр 2 Болдоогийн гэрээс гарч яваад нэг их удалгүй эргээд ирсэн. Тэгэхдээ нэг сагс 2.5 литрийн боргио пиво аваад орж ирсэн. Тэгээд Болдоогийн гэрт байсан хүмүүс Ууганбаяр, Одсайхан 2 дахиад гэрээс гараад явсан. Тэгээд эхний явсанаасаа арай удаж байгаад ирэхдээ 3 бэлэг аваад ирсэн. Тэгээд тэр 2 авчирсан 3 бэлэгээ Даваадэлэгийн эхнэрт, Отгонбаганы эхнэрт, Болдоогийн эхнэрт, Одсайхан эхнэртээ бэлэгнээс хуваагаад өгсөн. Тэгээд бид нар Болдоогийн гэрээс явах болоод гэрээс нь гарцгаасан чинь гэрийнх нь гадаа сагстай пиво байсан. Тэгэхээр нь тэр пивонуудыг нь бид нар өвөртлөөд хөдөө гэр лүүгээ явцгаасан. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13 хуу/
Гэрч Ц.Цэндсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Болдоогийн гэрт байж байхад Одсайхан, Ууганбаяр 2 хамт гараад ирье гээд явсан. Одсайхан, Ууганбаяр 2 Болдоогийн гэрээс гарч яваад нэг их удалгүй эргээд ирсэн. Тэгэхдээ нэг сагс 2.5 литрийн боргио пиво аваад орж ирсэн. Тэгээд Болдоогийн гэрт байсан хүмүүс Ууганбаяр, Одсайхан хоёрын авчирсан пивоноос ууцгаасан. Тэр хоёрын авчирсан нэг сагс пивыг бид нар ууж дуусаад байхад Ууганбаяр, Одсайхан хоёр дахиад гараад явцгаасан. Тэгээд эхний явсанаасаа арай удаж байгаад ирэхдээ 3 бэлэг аваад ирсэн. Тэгээд тэр 2 авчирсан 3 бэлгээ Даваадэлэгийн эхнэрт, Отгонбаганы эхнэрт, Болдоогийн эхнэрт, Одсайхан эхнэртээ бэлэгнээс хуваагаад өгсөн. Тэгээд бид нар Болдоогийн гэрээс явах болоод гэрээс нь гарцгаасан чинь гэрийнх нь гадаа сагстай пиво байсан. Тэгэхээр нь тэр пивонуудыг нь бид нар өвөртлөөд хөдөө гэр лүүгээ явцгаасан. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14 хуу/
Одсайханы мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн: “... Ууганбаярыг хамт нэг дэлгүүр онгойлгоо ирье гэж хэлэхэд тэгье гэж хэлээд надтай хамт гарсан. Тэгээд Ууганбаяр бид хоёр Болдоогийн гэрээс гараад хашаанд нь явж байгаад би Ууганбаярыг намайг иртэл Болдоогийн хашаанд байж бай, гэрээс манайхан гарч ирвэл хаашаа ч битгий явуулаарай гээд би өөрөө ганцаараа явсан. Би ганцаараа яваад Болдоогийн гэрээс баруун хойшоо ганцаараа алхаж яваад “Эрдэнэпил” ХХК-ний хүнсний дэлгүүрт очоод зүүн талын цонхны сараалжин төмрийг ханз татаж авсан. Цонхны сараалжин төмрийг ханз татаж авсаны дараа цонхыг нь гараараа хагалаад дэлгүүр дотор ороод 2 сагс 2.5 литрийн боргио пиво, 3 уут бэлэг, 1 хайрцагтай архи зэрэг эд зүйлийг хулгайлж авсан. Би дэлгүүрээс хулгайлсан зүйлээ нэг нэгээр нь өргөж гаргаад хүнсний дэлгүүрийн гадаа хашааны буланд зөөж тавиад байсан. ...” гэсэн мэдүүлэг.
Алдагдсан эд зүйлийн үнэлгээ. /хх-ийн 51хуу/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Одсайханы 2015 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Дуурлиг багийн төвд үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэпил” ХХК-ний хүнсний дэлгүүрт нэвтрэн орж 2 сагс пиво, 12 ширхэг архи, 3 ширхэг бэлэг, 1 ширхэг дарс зэрэг эд зүйл хулгайлж бага бус хэмжээний буюу 349.500 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэг заасан гэмт хэрэг байна. 
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 349500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохиролоо бүрэн барагдуулж авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 52 хуу/
Шүүгдэгч Б.Одсайхан нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг шүүгдэгчийн хувийн байдлуудыг нь харгалзан оногдвол зохих хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,  298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.