Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2016-02-15
Дугаар 24
Хэргийн индекс 156/2016/00028/Э
Шүүх Сум дундын 28 дугаар шүүх
Шүүгч Дашдэлэгийн Ганзориг
Шүүгдэгч Э.Болд-Эрдэнэ
Зүйл хэсэг 145.1. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Я.Сансар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга:            Н.Энхзул, 
Улсын яллагч:                                    Я.Сансар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч:             Г.Баярсайхан
Шүүгдэгч                                                  Э.Болд-Эрдэнэ нарыг оролцуулан

     Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Э.Болд-Эрдэнэд холбогдох 201623000055 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч  хянан  хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:
     Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Баянмөнх суманд 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мужаан, сийлбэрчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатарын хот Хан-Уул дүүргийн 6 дугаар хороон Нүхтийн 22-376 тоотод оршин суух хаягтай, урьд улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй, Боржигон овогт Эрдэнэбаатарын Болд-Эрдэнэ /РД: СГ86100111/

Шүүгдэгчийн  холбогдсон хэргийн талаар:  
Шүүгдэгч Э.Болд-Эрдэнэ нь 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 03 дугаар баг Баянмөнхийн 8Б-25 тоотод оршин суух иргэн Б.Дарханбаатарын гэрээс “Acer” маркийн хар өнгийн нөүтбүүк компютерыг хулгайлсан гэмт хэрэгт хэрэгт холбогджээ. 
                          
ТОДОРХОЙЛОХ НЬ:
    
Шүүгдэгч Э.Болд-Эрдэнэ нь 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 03 дугаар баг Баянмөнхийн 8Б-25 тоотод оршин суух иргэн Б.Дарханбаатарын гэрээс “Acer” маркийн хар өнгийн нөүтбүүк компютерыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Э.Ууганчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манайд 2016 оны 02 дугаар сарын үеэр манай нөхрийн үеэл болох Болд-Эрдэнэ нь Баянмөнх сумаас биеэ үзүүлэх  гээд манайд ирээд хэд хоносон юм. Тэгээд 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр манай нөхөр хүү болон Болд-Эрдэнэ бид хэд ажил, сургуульдаа явах гээд өглөө эрт гэрээс гарсан юм. Тэгээд өдөр буюу 12 цаг 25 минутын үед ажил дээрээ байж байтал манай нөхөр Дарханбаатар над руу утасдаад гэрт хулгай орсон юм шиг байна, би гэртээ ирээд байж байна чиний шүүгээнд байсан нөтбүүк компьютерийг чинь шүүгээнд үзсэн байхгүй болсон байна гэхээр нь өөр юу алга болсон байна гэж асуухад Дарханбаатар өөр алга болоод байхаар зүйл байхгүй шдээ гээд утсаа тасалсан. Тэгэхээр нь би буцааж залгаад миний хэрэглээгүй байсан хайрцагтай принтер байна уу гэсэн чинь хайрцагтайгаа байж байна гэж хэлсэн. Тэгээд би удалгүй ажлаасаа гараад гэртээ ирж гэрийнхээ эд зүйлийг нэг бүрчлэн үзэж гэрийн зүүн хойд талд байдаг шар өнгийн шүүгээн дотор байдаг байсан цүнхтэй нөтбүүкээ шалгаж үзэхэд байхгүй байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19  тал/
Гэрч Б.Дарханбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манайд манай аавын төрсөн дүүгийн хүүхэд болох Болд-Эрдэнэ Баянмөнх сумаас биеэ үзүүлнэ гэж ирээд хэд хонож байгаа юм. Тэгээд 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 07 цагийн үед манай эхнэр Ууганчимэг, хүү Баярхасбаяр, үеэл Болд-Эрдэнэ бид хэд хамт гэрээс гараад эхнэр хүүхдээ ажил, сургууль дээр нь хүргэж өгчихөөд дараа нь Болд-Эрдэнийг эмнэлэг дээр буулгаж өгөөд шууд ажилруугаа явсан юм. Тэгээд ажил дээр байж байхад Болд-Эрдэнэ надруу утасдаад хүү чинь ирсэн юм уу гэр онгорхой, гэрийн шүүгээн дотор байсан хувцас хунар  газраар нэг байна гэхээр нь манай хүү хичээлээсээ ирсэн юм байлгүй утасруу нь залгаад асуучих гээд утасных нь дугаарыг өгсөн. Тэгсэн Болд-Эрдэнэ буцааж надруу залгаад Бархас хичээл дээрээ байна гэж байна хулгай орсон юм биш биздээ гэж хэлэхээр нь би гэрлүүгээ очиход Болд-Эрдэнэ ганцаараа сууж байсан. Тэгээд би гэрийн зүүн хойд талд байдаг шүүгээг онгойлгож эхнэрийн ажилдаа хэрэглэдэг “Acer” маркийн нөтбүүкийг үзтэл цүнхтэйгээ байхгүй болсон байсан. Тэгсэн Болд-Эрдэнэ намайг ирэхэд хувцас хунар гаргаад газраар байсан гэж хэлсэн Тэгээд эхнэрлүү залгаад манайд хулгай орсон юм шиг байна чиний шүүгээн дотор байсан нөтбүүк чинь алга байна гэсэн чинь шинэ хайрцагтайгаа принтер байна уу гэж асуухаар нь нөгөө принтерийг нь үзэхэд байсан. Тэгээд шууд цагдаа дуудсан. ...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 20 тал/
Гэрч Д.Азжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2016 оны 02 дугаар сарын 18-ны өглөө 09 цагийн үед “МТ” шатахуун түгээх станц дээр хүний оронд ээлжинд гарах гээд  байж байхад манай цэргийн он жав болох Болд-Эрдэнэ ажлын гадаа ирээд зогсож байсан. Тэгэхээр нь би уулзаад юу хийж яваа юм гэсэн чинь эхнэр хүүхэдтэйгээ явж байна Бэрх ороод буцаж явна. Энхэр хүүхдээ түрүүлээд явуулсан, би машинаа хүлээгээд байж байна гэж байсан. Тэгээд ойр зуурын юм яриж байгаад яваад өгсөн. Тэгээд би ажил дэрээ байж байхад өдөр 12 цагийн үед Болд-Эрдэнэ дахиж над дээр ирээд нөүтбүүк компьютер зарах хэрэгтэй байна, мөнгөний хэрэг гараад байна гэхээр нь би хэдээр зарах юм гэсэн чинь 100000 төгрөгөнд зарна гэхээр нь би тэгвэл яахуу хүнээс асууж байя гэсэн чинь чам дээр байж байг гэж хэлчихээд нада үлдээгээд яваад өгсөн. Тэгээд орой 17 цагийн үед 2 цагдаа ирээд надтай ирж уулзаад Болд-Эрдэнэ ирж компьвтер үлдээсэн үү? Гэж асуусан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 тал/
Шүүгдэгч Э.Болд-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: “... Дарханбаатар болон гэрийнхэнтэй нь хамт гэрээс нь гараад гэрийг нь цойжлоод түлхүүрийг нь үүднийх нь хөлний гишгүүрийн шалан доор хийж үлдээгээд Дарханбаатар намайг эмнэлэг дээр буулгасан. Тэгээд би цусны шинжилгээ өгч эмчид үзүүлчихээд өдөр 12 цаг өнгөрөөгөөд Дарханбаатарын гэрт ирж гишшүүр доороос нь гэрийнх нь түлхүүрийг авч гэрийг нь онгойлгож гэрт нь орсон. Тэгээд Дарханбаатарын гэрийг нь цэвэрлэж байгаад шүүгээнд нь байсан хар цүнхтэй юмыг онгойлгоод үзтэл хар өнгийн нөтбүүк компьютер байхаар нь хулгайлж авах санаа төрөөд гаднаас хулгайлж орж ирсэн болгоод шүүгээнийх нь  хувцас хунарыг нь тараагаад нөтбүүкийг нь авч гараад өөрийн танил болох Азжаргалын ажилруу очоод энэ компьютер байгаа энийг түр өөр дээрээ байлгаж байгаарай маргааш найз нь авъя гэсэн чинь Азжаргал чи наадахаа надаа зарах юмуу гэхээр нь би хэдэн төгрөгөөр авах юм гэсэн чинь 100000 төгрөгөөр авъя гэхээр нь би 100000 төгрөгөнд зарахгүй чи өөр дээрээ байлгаж бай би маргааш авна гэж хэлж үлдээчихээд буцаж Дарханбаатарын гэрт очоод Дарханбаатарлуу утсаар яриад танай гэрт хулгай орсон юм шиг байна чи хүрээд ирэхүү гэсэн чинь Дарханбаатар удалгүй гэртээ ирээд цагдаа дуудсан. Тэгээд цагдаа нар ирээд намайг сэжиглээд цагдаад дээр авчираад надаас мэдүүлэг аваад би үнэнээ хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 26 хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 22 тал/
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 16 тал/
Эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 17 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Болд-Эрдэнэ нь 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 03 дугаар баг Баянмөнхийн 8Б-25 тоотод оршин суух иргэн Б.Дарханбаатарын гэрээс “Acer” маркийн хар өнгийн нөүтбүүк компьютерыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийг шууд санаатай үйлджээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 467500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, хохирлоо төлүүлж авсан, шүүгдэгчтэй эвлэрсэн гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 
Шүүгдэгч Э.Болд-Эрдэнэ нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.