Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2016-03-17
Дугаар 25
Хэргийн индекс 156/2016/0024/Э
Шүүх Сум дундын 28 дугаар шүүх
Шүүгч Лхагвасүрэнгийн Уянга
Шүүгдэгч Б.Бямбацогт
Зүйл хэсэг 215.2. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Д.Энхжаргал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн  “А”  танхимд хийсэн хуралдаанаар

Нарийн бичгийн дарга:            Н.Энхзул, 
Улсын яллагч:                                    Д.Энхжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч:             Д.Гангантөгс,
Шүүгдэгч                                                    Б.Бямбацогт нарыг оролцуулан 
 
     Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бямбацогтод холбогдох 201523000370 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч  хянан  хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1979 оны 10 сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өргөөгийн 1-7 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай гэх Жонон ван овогт Баяраагийн Бямбацогт /РД:СА79102818/

Шүүгдэгчийн  холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Бямбацогт нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг Дуутын давааны зүүн талд 06-91 УНУ улсын дугаартай Ауди маркын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь /жолоочийг хамруулан ойлгоно/ бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”,  9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 15.1а-д заасан “хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж иргэн Г.Алтанцэцэгийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдаанаар дараах бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Т.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн:  ....Би талийгаачийн төрсөн охин нь юм. 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адрага сум руу гэртээ харихаар явсан юм. Ауди-80 маркийн 06-91 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 

D:\2016 Мөнхномин\шийтгэх тогтоол төсөл\2016.03.17 Б.Бямбацогт.docx
Улаанбаатар хотоос гарахад Бямбацогт өөрөө жолоодож явсан юм. ... гомдол саналгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 22-25 тал/,
Гэрч Б.Жамъяандоржийн мөрдөн байцаалтад өгсөн:  ... Би Улаанбаатар хотод өөрийн эхнэр хүүхэд болон төрсөн ах Б.Бямбацогтын хамт 15 хоноод 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ах Б.Бямбацогтод ломбарднаас Ауди-4 маркийн Герман улсад үйлдвэрлэсэн 06-91 УНУ улсын дугаартай автомашин урьдчилгаа 800 000 төгрөг өгөөд авч өгсөн. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 14 цагийн орчим Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Батноров сум орох гээд гарсан. Манай ах өөрөө автомашин жолоодох эрхийн үнэмлэхтэй. Улаанбаатар хотоос гараад Багануур дүүрэг хүртэл хамт явсан. Би Багануур дүүрэгт хүнтэй уулзах ажилтай гээд үлдээд таны араас яваад очье гэж хэлээд явуулсан. Багануур дүүрэгт арван минут болсны дараа араас нь хөдөлсөн. Багануураас нааш явах замд таарахгүй болохоор нь явсан юм байна гэж бодоод шууд явсан. Тэгтэл Хэнтий аймгийн Мөрөн сум орж байхад манай ээж Халтар над руу залгаад танихгүй хүн ярьж байна Б.Бямбацогт замын хажуу руу орсон гэж байна гэж надад 22 цагийн үед хэлсэн ...  гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-28 тал/,
Гэрч Н.Наранчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн:  ...Би нөхөр Жамъяандорж охин Хонгорзул нарын хамт 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 14 цагийн орчим Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Батноров сум руу өөрийн эзэмшлийн 63-01 ХЭҮ улсын дугаартай кровн маркийн автомашинтай гарсан юм. Дотор нь ямар хүмүүс явсныг мэдэхгүй байна. Манай нөхөр толиндоо юм хараад байхаар нь юу хараад байгаан гэж асуухад манай нэг таньдаг хүн хамт явж байгаа юм ард хаана явж байгааг нь харсан юм гэж надад хэлсэн. Тэгээд манай нөхөр хүнтэй уулзана гээд Багануур дүүргийн төв рүү ороход нөгөө машин хажуугаар өнгөрөөд явсан. ... Манай нөхрийн ээж бид нарыг Хэнтий аймгийн Мөрөн сум орж байхад хамт явсан машиныг замын хажуу руу орсон байна гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/,
Гэрч Н.Мөнхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:  ...2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 12 цагаас 13 цагийн хооронд болов уу би Улаанбаатар хотоос талийгаач ээж Нарантуяа, найз Б.Бямбацогт нарын хамт 06-91 УНУ улсын дугаартай АУДИ-80 маркийн суудлын автомашинтай Хэнтий аймгийн чиглэлд гарсан. Автомашиныг Б.Бямбацогт барьж явсан. Би жолоочийн хажуу талын суудалд сууж явсан. Тухайн үед Б.Бямбацогт бид хоёр суудлын бүсээ бүсэлж явсан. Манай талийгаач ээж Нарантуяа нь автомашины арын суудлын голд ганцаараа сууж явсан. Тухайн үед талийгаач ээж маань суудлын бүсээ бүслээгүй явж байсан. Найз Б.Бямбацогт маань өөрөө суудлын бүсээ бүслээд намайг суудлын бүсээ бүсэл гэхэд нь би суудлын бүсээ бүсэлсэн. Талийгаач ээж Нарантуяад Б.Бямбацогт суудлын бүс бүслэх талаар анхааруулж хэлээгүй. Энэ талаар хэлэхээ мартсан байсан. Биднийг Улаанбаатар хотоос хөдлөхөд Б.Бямбацогтын дүү Жамъяандорж эхнэр хүүхдийн хамт өөрийнхөө машинтай бидэнтэй ханилж Багануур дүүрэг хүртэл хамт яваад Багануурын орчим зогсож байхаар нь хажуугаар явж өнгөрсөн. Тэгээд Жаргалтхаан сумын гуанзны орчимд 21 цаг өнгөрч байхад ирсэн. Тэнд автомашинаас бууж бие засаад удалгүй хөдөлсөн. Жаргалтхаан сумаас нааш Өндөр даваа уруудаад явж байтал өөдөөс хурц гэрэлтэй автомашин гэрлээ шилжүүлэхгүй зөрж өнгөрөх үед жолооч сандарсандаа тормосоо гишгээд нэг мэдсэн чинь автомашин онхолдсон байсан. Энэ үед би суудал дээгүүрээ даваад автомашин дотор арагшаа унаж суудлын бүстэй орооцолдсон байсан. Тэгтэл жолооч хүрч ирээд намайг салгаж авсан. Автомашинаас зүүн хойш ойрхон ээж Нарантуяа маань нас барсан хэвтэж байсан. Тэгээд бид хоёр зам руу гүйгээд машин зогсоох гэсэн чинь зогсохгүй нилээн удсан. Бид хоёр энэ хугацаанд 3 автомашин зогсоогоод гар утасныхаа дугаарыг өгсөн. Үүний дараа нэг жижиг суудлын автомашин ирэхээр нь бид хоёр зогсоож суугаад Хэнтий аймагт ирсэн. Тэгээд цагдаагийн газарт ирж болсон асуудлын талаар хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 тал/,
Гэрч С.Дарханбаярын мөрдөн байцаалтад өгсөн:  ...Манай компани автомашин барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 06-91 УНУ улсын дугаартай автомашиныг 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Дамдинбазар гэж хүн 900 000 төгрөгний барьцаанд тавьж 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зээлээ хааж дуусаад Б.Бямбацогтыг нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг манай ломбарданд тавьсан байсан. Уг хүсэлтийн дагуу авто тээврийн үндэсний төв рүү 06-91 УНУ улсын дугаартай АУДИ-80 маркийн автомашиныг Б.Бямбацогтын нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Хэдий хүсэлт явуулсан боловч Б.Бямбацогт нь өөрийн нэр дээр шилжүүлж амжаагүй байгаад автын осолд орсон байсан...гэсэн мэдүүлэг /хх 32 тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 82 тал/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5 дугаар тал/, 

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-13 дугаар тал/,

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний  2016 оны 01 дугаар сарын 06-ны өдрийн №01 дугаартай акт:  Дүгнэлт: 1. Талийгаач Г.Алтанцэцэгийн биед гавал тархины битүү гэмтэл, цээжний хөндийн битүү гэмтэл, олон хавиргануудын хоёрлосон хугарлууд, цээжний хөндийн дотуур цус алдалт, духны шарх, баруун нүдний гадна доод хэсэг, шилбэ баруун гарын дунд хурууны 2-о үений зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтлүүд тул гэмтлийн хүнд гэмтэлд хамаарна. 3. Талийгаачид шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг хууч эмгэг өвчин тогтоогдсонгүй /хх-ийн 43-44 тал/,  

Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлт: 1. Жолооч Б.Бямбацогт нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь /жолоочийг хамруулан ойлгоно/ бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”,  2. 9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3. 15.1а-д заасан “хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” 4. Зам тээврийн осолд орсон автомашин тухайн үед явж байсан хурдыг тогтоох боломжгүй. 5. Автомашиныг зогсоох арга хэмжээ авсан гэх ул мөр /тормозны мөр/ илрээгүй байна /хх-ийн 63 тал/ зэрэг нотлох баримтууд болно. 

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд, шүүгдэгч Б.Бямбацогтыг 2015 оны 12 сарын 18-ны өдөр 06-91 УНУ улсын дугаартай АУДИ-80 маркийн суудлын автомашиныг жолоодож явахдаа Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутаг Дуутын давааны зүүн талд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “замын хөдөлгөөнд оролцогч нь /жолоочийг хамруулан ойлгоно/ бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”,  9.2-д заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 15.1а-д заасан “хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гарган иргэн Г.Алтанцэцэгийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг халдаах нь зүйтэй гэж үзэв. 

Шүүгдэгч Б.Бямбацогт нь энэ гэмт хэргийг улмаас бусдад учруулсан хохирол нийт 2 000 000 төгрөгийг төлж барагдуулсан гэх боловч хэрэгт 1 009 900 төгрөгийн хохирол төлсөн баримт хавсаргагдсан байх ба хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэргийг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, хохирогч нарт учруулсан хохирлыг сайн дураар тодорхой хэмжээгээр нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзав. 

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв. Хохирогч Т.Мөнхтуяад шүүх хуралдааны товыг мэдэгдэж зарлан дуудах хуудас хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Шүүх хохирогчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх боломжтой гэж үзсэн болно. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон      

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.