Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2016-03-21
Дугаар 27
Хэргийн индекс 156/2016/0029/Э
Шүүх Сум дундын 28 дугаар шүүх
Шүүгч Цэрэнчимэдийн Мөнхтулга
Шүүгдэгч О.Ариунболд
Зүйл хэсэг 099.1. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Я.Сансар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга:            З.Долгормаа,
Улсын яллагч:                Я.Сансар,
Хохирогч:                    Г.Ганчимэг, 
Шүүгдэгч:                    О.Ариунболд нарыг оролцуулан 
Хэнтий аймгийн Прокурорын газраас:
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд 1983 оны 3 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Улаанбаатар хот БЗД 23-р хороо Баатархайрханы 769 тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Зээрднүүд овогт Очирхуягийн Ариунболд /РД:ЛА83030419/ Эрүүгийн хуулийн 99 дүгээр  зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн 201623000059 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч О.Ариунболд нь 2016 оны 2 дугаар сарын 15-ны шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 баг Тээвэрчдийн 1 дүгээр гудамжны 03 тоотод оршин суух хамтран амьдрагч Г.Ганчимэгийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Г.Ганчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: Би “Цэцэн-Хааны зоог” 24 цагийн цайны газарт ажилладаг байсан юм. 2016 оны 2 сарын 15-ны өдөр Ариунболд Улаанбаатар хотоос найз нарын хамт Сүхбаатар аймагт байдаг “Шилийн богд” ууланд гарахаар явж байсан юм. Би ажлаа хийж байтал Ариунболд намайг ажил хийлгэхгүй хөл рүү өшиглөөд цохих гээд байсан. Тэгээд би түүнийг явган араас нь дагаад гэр рүүгээ явцгаасан. Тэгээд гэртээ очсон хойноо намайг доромжлоод зодох гээд намайг гуталтай хөлөөрөө өшиглөж, гараараа нүүр, толгой руу цохисон. Миний биенд хөнгөн гэмтэл учирсан. Бид хоёр одоо хоорондоо эвлэрсэн. Надад гомдолтой зүйл байхгүй гэсэн мэдүүлэг.
Гэрч Д.Ухаантөгсийн мөрдөн байцаалтад өгсөн: Ганчимэгийн нөхөр нь Улаанбаатар хотоос ирээд түүний ажлыг нь хийлгэхгүй хэрэлдэж маргалдаад байсан. Тэгээд Ганчимэг ажлаа бидэнд хүлээлгэж өгөөд нөхрөө дагаад гэр рүүгээ явсан. Тэгээд л ажлаасаа гарсан. Хэд хоногийн дараа ирж даргатай тооцоогоо хийх гээд ирэхдээ нүд нь хөхөрсөн байсан гэсэн мэдүүлэг./хх-15х/
Гэрч Ц.Чулуунцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: Миний охин Ганчимэг Ариунболдтой хамтран амьдраад 4 жил шахуу болж байна. Охин маань Улаанбаатар хотод Ариунболдтой хамт амьдарч байхдаа их зодуулдаг байсан гэсэн. Зарим юмаа биднээс нуудаг байсан. Ер нь л миний охиныг зоддог байсан гэсэн мэдүүлэг. /хх-16х/
Шүүгдэгч О.Ариунболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2016 оны 2 сарын 15-ны өдөр найзуудын хамт Улаанбаатар хотоос Сүхбаатар аймаг руу Шилийн богд ууланд гарахаар Хэнтий рүү ирсэн юм. Бид хоёр хоорондоо маргалдаж би Ганчимэгийн шанаа руу нь цохисон. Тэгээд маргааш нь бид хоёр эв зүйгээ олсон. Бид хоёр одоо хоорондоо эвлэрсэн. Цаашид хамтран амьдарна гэсэн мэдүүлэг. 
Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны 59тоот шинжээчийн дүгнэлтэд:
1. Г.Ганчимэгийн биед зүүн нүдний эргэн тойрны зөөлөн эдийн няцрал, тархины доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Ариунболд нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн байдлыг ял хүндрүүлэх нөхцөлд тооцсон болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.