Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2016-03-25
Дугаар 28
Хэргийн индекс 156/2016/0027/Э
Шүүх Сум дундын 28 дугаар шүүх
Шүүгч Цэрэнчимэдийн Мөнхтулга
Шүүгдэгч Г.Мөнхбаяр
Зүйл хэсэг 098.1. - Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Я.Сансар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж,  тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга:            З.Долгормаа    ,
Улсын яллагч:                Я.Сансар, 
Шүүгдэгчийн  өмгөөлөгч:         Г.Дэлгэрцэцэг, Г.Бадамгэрэл,
Хохирогч:                 Т.Баяржавхлан,
Хохирогчийн өмгөөлөгч:            Т.Баярбат
Шүүгдэгч:                    Г.Мөнхбаяр нарыг оролцуулан 

Хэнтий аймгийн Прокурорын газраас:
Хэнтий аймгийн Норовлин суманд 1983 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 10 настай хүү, 1.7 сартай охин нарын хамт  Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг “Ац” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Ганбаасангийн Мөнхбаярт /РД: СП83012315/ холбогдуулан Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201623000027 дугаартай  эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч  Г.Мөнхбаяр нь согтуугаар 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Эрчимийн 40-32 тоот хашаанд иргэн Т.Баяржавхлантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар “БОНГО ПРОНТЕР” маркийн 12-51 УНЭ улсын дугаартай автомашин жолоодож хөдлөхдөө Т.Баяржавхланг мөргөж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
    
Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд:

Хохирогч Т.Баяржавхлангийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2015 оны 10 сар 23-ны өдөр Батхүү, Мөнхзаяа бид гурав Батхүүгийн гэрт 2-3 шил архи уусан. Тухайн үед цаг хэд болж байсныг мэдэхгүй. Тэгээд бид гурав сууж байсан чинь гаднаас 1 танихгүй залуу хүүхдээ тэвэрсээр орж ирсэн. Тэр залууг Батхүү таньдаг гэсэн. Тэр залуутай бид гурав нийлж Сархад нэртэй архи нийлж уусан. Би ч нэлээн согтсон байсан болохоор унтаад өгсөн. Тухайн үед Батхүү зүүн талын орон дээр сууж байсан. Би зүүн баганы хойд талд миний баруун талд Мөнхзаяа, харин нөгөө танихгүй залуу гэрийн баруун баганы хойд талд сууж байсан. Тэр залууг орж ирэхэд нэг архи задалсан тэр архинаас нь 3-4 удаа жижиг аягаар уучихаад хэвтээд унтсан. Батхүү, Мөнхзаяа танихгүй залуу 3 архиа уугаад үлдсэн. Тэгээд сэрсэн чинь нөгөө танихгүй залуу эхнэртэйгээ хэрэлдээд цохиж харагдсан. Тэр залуу миний хөл дээгүүр гишгээд явсан. Тэгэхэд би сэрсэн. Би босоод чи яагаад эмэгтэй хүн зодоод байгаа юм бэ гэж хэлсэн чинь тэр залуу чи яахаараа энийг өмөөрдөг юм бэ гээд намайг эхнэртэйгээ хардаж эхэлсэн. Тэгээд намайг заамдаж аваад боох гээд байхаар нь би ижилхэн зууралдсан чинь Батхүү гаднаас орж ирээд гэр дотор битгий ноцолдоод бай гээд бүгдийг нь гэрээсээ хөөж гаргасан. Гараад ноцолдохоо болисон. Би 00-руу бие засахаар явсан, бие засчихаад 00-оос гараад явж байсан чинь нөгөө танихгүй залуу машинаа эргүүлээд зогсож байсан. Тэр залуугийн машин анх зил-130 машины баруун талд хойд зүг рүү хараад зогсож байсан. Намайг 00-оос гарч ирэхэд гэрийн зүүн талд урд зүг рүү харсан байдалтай зогсож байсан. Дотор нь нөгөө танихгүй залуу ой гарантай хүүхэдтэйгээ суучихсан цонх хаалгаа хаагаад түгжээд байж байсан. Би машины урд талд очоод цонхыг нь цохиод чи согтуу байж машин барьж яах гээд байгаа юм бэ машинаасаа буу гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу хаазаа гишгээд байхаар нь би хойд зүг рүү биеэ зайлж холдсон чинь тэр залуу хөдлөөд явахад би толинд нь мөргүүлж унаад, миний баруун талын хөлийг дайрсан. Тухайн үед миний хөл хөндүүр болсон байсан. Яг яаж аль хэсгээр нь дайраад явсныг нь мэдэхгүй хоромхон зуур болоод өнгөрсөн. Би тэр үед ухаан алдсан юм шиг болсон. Яаж эмнэлэгт очсоноо санахгүй байна. Тэр залуу эхнэрээ хардаад эхнэртэйгээ хэрэлдээд байсан. Миний баруун хөлний шагай хэсгээрээ хугарсан. Би хохиролд 7 сая төгрөгийг нэхэмжилнэ  гэсэн мэдүүлэг. /хх-37-39х/
Гэрч Г.Бурмаагийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: ... Би Жаргалынд очсон чинь Мөнхбаяр, хүүхэдтэйгээ хамт урд айлын Батхүүгийнд архи ууж байсан. Мөнхбаяр нь Батхүүгийн гэрийн гадаа зогсож байсан. Би Мөнхбаярт сум руугаа явья гэж хэлэхээр очтол гэр дотроос Батхүү, Бурмаа ороод ирээ гэж хэлэхээр нь би орсон юм. Тэгээд гэрт нь орсон чинь Сархад /0,5 литр/ нэртэй архи уугаад архи нь талдаа орчихсон байсан. Би гэрийнх нь зүүн хойд талд орон дээр суусан. Батхүү тэр архинаасаа надад хийж өгсөн. Надад хийж өгсөн архийг нь би уусан. Аяганд хийж өгсөн архийг нь барахгүй байна гээд буцаад өгсөн чинь Батхүү бүгдийг нь уу гээд шахаад байхаар нь би дахиад аягаа хоосолж өгсөн. Батхүүгийнд Баяржавхлан гээд залуучууд байсан. Анх Батхүүгийн гэрт нь ороход Батхүү манай найзууд гээд надтай танилцуулсан юм. Тэгээд Мөнхбаяр гэрийн баруун талд суусан. Батхүү Мөнхбаярт архи хийж өгөхөөр нь би Мөнхбаярыг архи уулгахгүй ээ гэхэд Батхүү Баяа ахыг би мэдэж байна Баяа ахаа уу, уу гээд Мөнхбаярыг шахаад архи уулгасан. Тэгээд архиа тойруулаад ууцгаасан. Батхүү архинд 2 найзынхаа нэгийг нь явуулсан. Харин хэнийг нь архинд явуулсныг мэдэхгүй байна.  ... Бүгд л согтсон хүмүүс байсан болохоор дахиж архи нэмэхээр болоод Мөнхбаяр архинд яваад “Сархад” архи авчирсан. Тэгээд тэр архиа мөн хувааж уугаад талдаа ороход хэрүүл, маргаан болсон. Уг хэрүүл маргаан нь Мөнхбаяр бид 2-оос болсон. Эхлээд Мөнхбаяр намайг явья гэхэд нь би явахгүй гэж хэлсэн.  Тэгэхэд би гэрийн хойд талд байсан орон дээр сууж байсан. Уг орны баруун талд нь Баяржавхлан гэх залуу тасраад газар унтаж байсан. Мөнхбаяр миний урд ирчихээд явья гээд намайг татаад байсан. Би явахгүй гээд зөрүүдлээд байсан чинь Мөнхбаяр намайг цохиод авсан. Тэгэхдээ нөгөө тасраад газар унтаж байсан Баяржавхлангийн хөл дээр гишгэсэн. Баяржавхлан яагаад эмэгтэй хүн зодоод байгаа юм бэ гэсээр босож ирсэн.Мөнхбаяр яахлаараа чи манай Бурмааг өмөөрдөг юм бэ гээд тэр залуутай заамдалцаад, ноцолдоод байсан. Тэгэхэд Батхүү орж ирээд та нар манай гэрт ноцолдоод байхдаа яадаг юм бэ алив гарцгаа гээд Мөнхбаярыг чирээд гарсан. Тэгэхээр нь би хойд айл руу орсон. Би Номинд урд талд Мөнхбаяр, Батхүүгийн найзтай маргалдаад байна гэж хэлсэн. Тэгээд би Номингийн байшингийнх нь цонхоор харсан чинь Мөнхбаяр нь машинаа асаагаад гэрийн зүүн талд урагшаа харсан байдалтай зогсож байсан. Баяржавхлан машины баруун талын тольноос нь бариад зогсож харагдсан. Тэгээд Мөнхбаяр машинаа асаагаад явах гэж байхад нь би тольноос нь хүн барьсан байхаар нь гарсан чинь Баяржавхлан  газарт хэвтэж байсан. Мөнхбаяр аль хэдийнээ машинтайгаа хашаанаас гараад явж харагдсан. Тэгээд Баяржавхлан дээр очсон чинь Баяржавхлан босъё гээд байсан. Батхүү цагдаа, эмнэлэг дуудья гээд дуудсан. Баяржавхлан хөлөө жийчихсэн сууж байсан. Өмд нь ард урдгүй л шороо болчихсон байсан. Хэрэг осол болох үед намайг гараад очиход гадаа Энхбат, Бадмаа, Батхүү, Батхүүгийн эхнэр Сувдаа, Заяа, Баяржавхлан нар байсан.  ... Яг зодолдсон зүйл байхгүй, 2-3 удаа бие биенийгээ цохисон, хаашаа нь аль гараараа цохисон талаар би мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг. /хх-49-50х/
Гэрч Г.Батхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2015 оны 10 дугаар сарын 22–ны өдөр 14 цагийн үед шиг санаж байна. Г.Мөнхбаяр манайд хүүхдээ тэвэрчихсэн орж ирсэн. Тэгээд бид нар архи уусан. Би гэрийн хойд талын орон дээр сууж байсан. Харин Г.Мөнхбаяр нь гэрийн баруун талын баганы хавьд сууж байсан. Баяржавхлан, Мөнхзаяа нар болохоор гэрийн хойд талд сууцгааж байсан. Бид дөрөв ойролцоогоор 2-3 шил архи уусан. Гэхдээ би гадуур ажилтай байсан болохоор гэрээр орж гараад явж байсан. Тухайн үед би гэрийнхээ цахилгааны тоолуурыг янзлах гээд цахилгаан түгээж сүлжээ рүү очиж хүнтэй уулзчихаад гэртээ ирсэн чинь Баяржавхланг унтаж байхад нь Мөнхбаяр эхнэртэйгээ хоорондоо маргалдсан юм шиг байсан. Баяржавхлангийн хөл дээр нь Мөнхбаяр гишгээд тэрнээс болж Баяржавхлантай муудалцсан гэж байсан. Намайг яг гэрт орсон чинь Баяржавхлан, Мөнхбаяр нар гэрийн хойд талын оронд дээр заамдалцаад, ноцолдоод байж байсан. Тэгэхээр нь би гэрт битгий ноцолдоод бай. Гар гээд хөөж гаргасан. Тэгээд тэр 2 гэрээс гарсан. ... Мөнхзаяа зогсоох гээд урд талд нь хамрыг нь түлхээд байсан, Мөнхбаяр болохоор хаазаа нэмээд Мөнхзаяа түрээд байсан.  Мөнхзаяаг хөөе чи боль, наадах чинь согтуу болохоор мөргөчихнө гэж хэлээд Мөнхзаяаг болиулсан. Тэгсэн чинь Баяржавхлан 00-оос гарч ирээд Мөнхбаяртай таараад хөөе чи согтуу байж машин барилаа гээд машиных нь урд талд цонхыг нь цохисон. Мөнхбаяр хаазаа өгөөд байсан. Тэгэхэд Баяржавхлан машинаас биеэ зайлаад холдсон чинь машины толинд цохигдож ойчоод Мөнхбаяр машинтайгаа хөл дээгүүр нь дайраад гараад явсан. Машины баруун талын дугуй Баяржавхлангийн баруун хөлөн дээгүүр нь гараад явчихсан. Тэгээд Баяржавхлан дээр очсон чинь “гайгүй ээ, босьё” гээд байсан. Баяржавхлангийн хөлийг нь харсан чинь баруун хөлний шагай хэсгээрээ эргэчихсэн юм шиг эвгүй харагдсан. Тэгэхээр нь шууд би цагдаа, эмнэлэг дуудсан. Аймгийн нэгдсэн эмнэлэгт очоод рентген зураг юм хумыг нь авахуулаад тэр өдөртөө шууд эмнэлэгт хэвтсэн. Эмчид үзүүлсэн чинь хөл нь хугарсан юм байна гэж хэлсэн. Баяржавхлангийн эхнэр рүү нь хэлж мэдэгдсэн. Би Мөнхбаярыг согтуу машин барих гэлээ гээд хойноос нь очсон чинь машиндаа суугаад хаалгаа түгжээд машинаа асаагаад хөдөлсөн. Ямар нэгэн цохисон зүйл байхгүй. Мөнхзаяа ч татаж цохисон зүйл байхгүй ээ. Харин Мөнхзаяа бид 2-ын хувьд Мөнхбаярыг согтуу машин барилаа гэж Мөнхзаяа машиных нь урд талын салхины шилийг нь цохиж, түрүүлээд явж байсан. Би болохоор боль гэж орилсон. ... Баяржавхланг газар унтаж байхад нь Мөнхбаяр Бурмаатай муудалцаж байгаад Баяржавхлан дээр гишгэснээс болж муудалцсан. Өөр ямар нэгэн шалтгаанаас болж муудалцсан зүйл байхгүй. Баяржавхлан, Мөнхбаяр 2 бие биенээ танихгүй.Тухайн өдөр л танилцаад удаагүй байсан юм гэсэн мэдүүлэг. /хх-45-46х/
Гэрч Б.Гансувдын мөрдөн байцаалтад өгсөн:  2015 оны 10 дугаар сарын 22-ны орой 17 цагийн үед би ажлаасаа тараад гэр рүүгээ харьсан. Тэгэхэд намайг хашаа руу орох гэж явж байхад машинаас цагаан өнгийн Пронтер маркийн тээврийн хэрэгсэл аягүй ширүүн гараад явсан хэдэн км цагийн хурдтай явж байсан мэдэхгүй байна, их л хурдтай, ширүүн дайраад гарсан. Тэгээд хашаа руу орсон чинь Баяржавхлан гэх залуу гэрийн зүүн урд талд газар суучихсан сая гарсан машинд мөргүүлээд дайрчихлаа гэж байсан. Тэгэхээр нь манай нөхөр Батхүү цагдаа, эмнэлэг дуудсан. Баяржавхлангийн баруун хөл нь шагай хэсгээрээ сонин эргэчихсэн юм шиг харагдаж байсан, гутал нь сугарчихсан байсан. Тэгээд шууд түргэн тусламж дуудаж үзүүлсэн. Баяржавхлангийн хөл нь шагай хэсгээрээ хугарсан байна гэж байсан. Тухайн үед Баяржавхлангийн баруун хөл нь шагайгаараа мултарчихсан юм шиг санжигнаад байсан. ... Би хараагүй ээ, намайг хашаа руу ороход л Баяржавхлан газар сууж байсан. Тэрний өмнөхөн манай хашаанаас цагаан өнгийн Пронтер маркийн тээврийн хэрэгсэл ширүүн дайраад гараад явсан гэсэн мэдүүлэг./хх-47х/
Гэрч З.Мөнхбатын мөрдөн байцаалтад өгсөн:  2015 оны 10 дугаар сарын 22–ны үдээс хойш 18 цагийн үед шиг санаж байна. Г.Мөнхбаяр хүүхэдтэйгээ хамт цагаан өнгийн Пронтер маркийн тээврийн хэрэгсэл жолоодчихсон ирсэн. Г.Мөнхбаяр над дээр ирэхдээ ер нь халамцуухан ирсэн. Надад хэлэхдээ намайг хүмүүс зодоод байхаар нь би зугтаад ирлээ. Тэгээд машины тольноос нэг хүн зууралдаад, зүүгдээд байхаар нь би хөдлөөд явчихсан. Тэгсэн чинь хөлийг нь дайрчихав уу үгүй юу гэж хэлж байсан. Дайрсан эсэх талаараа сайн мэдэхгүй байсан. Дараа нь Г.Мөнхбаяр машинаа бариад нөгөө зугатааж ирсэн гэх газар руу очоод удаагүй байж байтал араас цагдаа нар ирээд бид 2-ыг дагуулаад цагдаа руу явсан. Уг хэрэг болсон газар очиход тэнд байсан хүмүүс Мөнхбаярыг хөлийг нь дайрчихсан гэж хэлж байхыг нь сонссон. Миний танихгүй хүмүүс байсан. Г.Мөнхбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хувьд хэрэглэсэн байсан. Гэхдээ юу болж байгаагаа мэдэх ухаантай гайгүй байсан гэсэн мэдүүлэг. /хх- 48х/
Гэрч Д.Бадамхандын мөрдөн байцаалтад өгсөн: Мөнхбаяр хүүхдийнхээ хамт Жаргалынд орж ирсэн. Тэгсэн араас нь урд айлынх нь залуу орж ирээд Мөнхбаярыг дагуулаад гарсан. Би удалгүй урд гэр рүү ороод Мөнхбаярыг явья, Бурмаа руу яриад явья гэж хэлсэн чинь Мөнхбаяр Бурмаа ирж байгаа гэж хэлсэн. Тэгээд Мөнхбаяр бид 2 гэрээс гараад ирсэн чинь Бурмаа урдаас орж ирсэн. Тэгсэн тэр гэрт байсан залуу Бурмаа, Мөнхбаяр, хүүхэд 3-ыг нь дуудаад оруулсан. Тэгэхээр нь би болоогүй юм байна гээд хойд байшин руу орж хоол хийхээр болсон юм. Хоол хийх гэсэн чинь усгүй байсан. Тэгээд хоолоо хийгээгүй. Манай нөхөр унтаад өгсөн. Бурмаа, Батхүү 2 хойд байшинд орж ирээд намайг дагуулаад гэр рүү орсон. Гэрт ороод байж байхад надад архи хийж өгсөн. Би тэр архийг нь аваад ёс болгоод амсаад өгсөн. Би архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглээгүй ээ.  Би өгснийг нь ёс төдий болгоод амсаад өгсөн. Би Бурмаа, Мөнхбаяр нарыг явья гэхэд Батхүү явуулахгүй гээд байсан юм. Тухайн үед ч Бурмаа Мөнхбаярыг уулгахгүй гээд байсан юм. Тэгсэн чинь Батхүү шахаад уулгаад байсан юм. ... Би яг болсон явдлын талаар хараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Сүүлд Бурмаагаас юу болсон юм бэ? гэж асуухад “Мөнхбаяр Бурмаагийн нүд рүү нь цохичихсон байсан.  Тэгэхэд тэр унтаж байсан залуугийн хөлийг гишгээд сэрээсэн. Тэгээд тэр залуу яагаад эмэгтэй хүн зодоод байгаа юм бэ? гэж хэлсэн чинь Мөнхбаяр чи яахаараа Бурмааг өмөөрдөг юм бэ гээд Бурмааг тэр залуутай хардаад Мөнхбаяр тэр залууг цохиод авсан. Үүнээс л хэрүүл маргаан болсон гэж надад Бурмаа хэлсэн гэсэн мэдүүлэг./хх-57-58 х/
Шүүгдэгч Г.Мөнхбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би согтуугаар машин жолоодож Баяржавхланд гэмтэл учруулсан бураатайгаа ойлгож ухаарч байгаа. Би хохирогчдоо эмчилгээний зардал гэж 2 сая төгрөгийг өгсөн. Дахин ийм байдал гаргахгүй. Гэм буруугаа ойлгож, ухамсарлаж байна гэсэн мэдүүлэг.

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2015 оны 357 дугаартай шинжээчийн Т.Баяржавхлангийн биед баруун шилбэний далд хугарал, баруун шагайн үений мултрал, зүүн өвдөгний үений зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 
Дээрх гэмтэл нь баруун шилбэ, зүүн өвдөгний үенд үүссэн байна. 
Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 
Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Мөнхбаяр нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хэрлэн сумын 4 дүгээр багт иргэн Т.Баяржавхлантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар “БОНГО ПРОНТЕР” маркийн 12-51 УНЭ улсын дугаартай автомашин жолоодож хөдлөхдөө түүнийг  дайрч биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутай болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч нарын болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн  мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон Прокуророос зүйлчилсэн зүйлчлэл тохирсон байх тул  Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна. 

Хохирогч Т.Баяржавхлан эмчилгээ, эм тарианы үнэ, шатахууны зардал, түрээсийн төлбөр, цайны газар ажиллуулаад олох байсан орлого, хөдөлмөрийн чадвараа алдсаны зөрүү, орон нутгийн татвар, өмгөөлөгчийн хөлс нийт 7 сая төгрөгийг нэхэмжилсэн байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн эм тариа, эмчилгээний болон шатахууны зардалд зарцуулсан мөнгөн төлбөрийн баримтуудаас:
“Анар жим” Эс ХХК 92800 төгрөгийн эм тарианы баримт хх-119х, “Тунбилэг” ХХК 10300 төгрөгийн баримт хх-119х,  “Амин ус” эмийн сан 20000 төгрөгийн баримт хх-120х, “Их Номгоны ЭХ” ХХК 105000 төгрөгийн баримт хх-121х, Ор хоногийн төлбөр 76194 төгрөгийн баримт хх-122х, Шагайны зураг авахуулсан баримт хх-122х, Мэс заслын зардлын баримт 500000 төгрөг хх-168х, “Тун-Эрдэнэ фарм” 292550 төгрөгийн баримт хх-169х, Ор хоногийн төлбөр 53937 төгрөг хх-195х зэрэг нийт 1170731 төгрөгийн баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үнэлсэн болно.

Харин нэхэмжилсэн хохирлын баримтуудаас 50000 төгрөг, 4000 төгрөг, 110000 төгрөг, шатахууны 20000 төгрөг хх-119-120х, түрээсийн гэрээний  төлбөр 1080000 төгрөг, хөдөлмөрийн чадвар алдсаны зөрүү,  олох байсан орлогоо нэхэмжилсэн тус тус баримтууд нь хэн ямар зүйлд зориулж юуг авсан нь тодорхойгүй, ойлгомжгүй, бүдэг бичигдсэн, группэд хамрагдаж хэдэн төгрөг авдаг болохоо гэрчилсэн дэвтэр болон  цалин түүнтэй адилтгах орлогоос хүн амын орлогын албан татварыг татварын албанд төлж байсан гэх зэрэг баримтуудыг ирүүлээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдохгүй  байх тул хохирогч нь дээрх зардлуудаа өөр бусад нотлох баримтуудаар нотлон иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.   

Мөн хохирогч нь орон нутгийн татвар, хог хаягдлын төлбөрийн 117600 төгрөгийг  хохирлын төлбөрт оруулж  нэхэмжилсэн бөгөөд уг нэхэмжлэл нь хэрэгт хамааралгүй нэхэмжлэх үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Мөнхбаяр нь хохирогч Т.Баяржавхланд эмчилгээний зардалд 2 сая төгрөгийг төлсөн ба шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан  бичгийн нотлох баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан гэх 1170731 төгрөгийн баримтуудыг үнэлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
 Харин шүүгдэгч нь хохирогчоос илүү төлсөн төлбөрөө буцаан нэхэмжлэх санал гаргаагүйг дурдах нь зүйтэй. 

“KIA BONGO FRONTIER” маркийн 12-51 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Г.Бурмаагийн эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, түүний мэдүүлэг зэргээр нотлогдож байгаа тул хууль ёсны эзэмшигч Г.Бурмаад буцаан олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Мөнхбаярыг анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, бага насны хоёр хүүхэдтэй  зэрэг хувийн байдлуудыг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Хохирогчийн өмгөөлөгч Т.Баярбат нь эрүүгийн 201523000342 тоот хэрэг нь зүйлчлэлийн хувьд буруу Эрүүгийн хуулийн 181-р зүйлд заасан танхайн гэмт хэрэг гэж маргаж байгаа хэдий ч шүүгдэгч Г.Мөнхбаярын гэмт  үйлдэлд  танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив тал буюу гэм буруугийн сэдэлт байгаа эсэх нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалснаар тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,  298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.