Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2016-03-28
Дугаар 29
Хэргийн индекс 156/2016/00031/Э
Шүүх Сум дундын 28 дугаар шүүх
Шүүгч Дашдэлэгийн Ганзориг
Шүүгдэгч Т.Бат-Өлзий
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Д.Нямдэлэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж шүүх хуралдааны "А" танхимд  нээлттэй хийсэн  хуралдаанд
Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга
Улсын яллагч: Д.Нямдэлэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Чимгээ
Шүүгдэгч: Т.Бат-Өлзий нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Бат-Өлзийд холбогдох 201623000010 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Хэнтий аймгийн Норовлин суманд 1972 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, 2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 06 сар баривчлах ялаар, 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 05 сар баривчлах ялаар, 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 10 хоног хорих ялаар, 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 08 сар хорих ялаар тус тус шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан Боржигон овогтой Түмэннастын Бат-Өлзий /РД: СП72040817/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар. /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Т.Бат-Өлзий нь 2015 оны 11 дүгээр сарын орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 5-14 тоотод оршин суух иргэн В.Ариунцэцэгийн автомашинаас аккумлятор, цагаан эрээн өнгийн куртик, харааны нүдний шил, бууралттай нүдний шил зэрэг эд зүйлийг хулгайлж бага бус хэмжээний буюу 224400 төгрөгийн хохирол учруулсан,
Давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын өрөөнөөс иргэн П.Алтангэрэлийн iphone5 маркын гар утсыг хулгайлж бага бус хэмжээний буюу 500000 төгрөгийн хохирол учруулсан,
Давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын орчимд Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг Дэрвэнтийн 1-01 тоотод оршин суух иргэн Я.Алтанчимэгийн хашаанд байх маяти маркын автомашинаас аккумляторыг нь хулгайлж бага бус хэмжээний буюу 250000 төгрөгийн хохирол учруулсан,
Давтан үйлдлээр 2015 оны 12 дугаар сарын орчимд Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг Дэрвэнгийн 11-01 тоотод оршин суух иргэн Э.Оюуномингийн байшингийн цонхоор нэвтрэн орж эрэгтэй хүний цэнхэр өнгийн кашмеран дээл, эрэгтэй хүний шар хээтэй торгон дээл, эрэгтэй хүний ногоон өнгийн торгон дээл, эрэгтэй хүний улаан эрээн өнгийн цэнхэр хээтэй торгон дээл, эмэгтэй хүний цэнхэр өнгийн торгон дээл, эмэгтэй хүний улаан өнгийн торгон дээл, эмэгтэй хүний ягаан өнгийн торгон дээл, 2х3 хэмжээтэй саарал өнгийн эрдэнэт хивс, өвс хаддаг хадуурын дугуй зэрэг эд зүйлийг хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 1530000 төгрөгийн хохирол учруулсан,
Давтан үйлдлээр 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын төвд оршин суух иргэн Д.Түвшинжаргалын байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж эмэгтэй хүний хурган дотортой дээл, эрэгтэй хүний хурган дотортой дээл, булган малгай, цонхны хөшиг зэрэг эд зүйлийг хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 2735000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Т.Бат-Өлзий нь 2015 оны 11 дүгээр сарын орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 5-14 тоотод оршин суух иргэн В.Ариунцэцэгийн автомашинаас аккумлятор, цагаан эрээн өнгийн куртик, харааны нүдний шил, бууралттай нүдний шил зэрэг эд зүйлийг хулгайлж бага бус хэмжээний буюу 224400 төгрөгийн хохирол учруулсан,
Давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын өрөөнөөс иргэн П.Алтангэрэлийн iphone5 маркын гар утсыг хулгайлж бага бус хэмжээний буюу 500000 төгрөгийн хохирол учруулсан,
Давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын орчимд Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг Дэрвэнтийн 1-01 тоотод оршин суух иргэн Я.Алтанчимэгийн хашаанд байх маяти маркын автомашинаас аккумляторыг нь хулгайлж бага бус хэмжээний буюу 250000 төгрөгийн хохирол учруулсан,
Давтан үйлдлээр 2015 оны 12 дугаар сарын орчимд Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг Дэрвэнгийн 11-01 тоотод оршин суух иргэн Э.Оюуномингийн байшингийн цонхоор нэвтрэн орж эрэгтэй хүний цэнхэр өнгийн кашмеран дээл, эрэгтэй хүний шар хээтэй торгон дээл, эрэгтэй хүний ногоон өнгийн торгон дээл, эрэгтэй хүний улаан эрээн өнгийн цэнхэр хээтэй торгон дээл, эмэгтэй хүний цэнхэр өнгийн торгон дээл, эмэгтэй хүний улаан өнгийн торгон дээл, эмэгтэй хүний ягаан өнгийн торгон дээл, 2х3 хэмжээтэй саарал өнгийн эрдэнэт хивс, өвс хаддаг хадуурын дугуй зэрэг эд зүйлийг хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 1530000 төгрөгийн хохирол учруулсан,
Давтан үйлдлээр 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын төвд оршин суух иргэн Д.Түвшинжаргалын байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж эмэгтэй хүний хурган дотортой дээл, эрэгтэй хүний хурган дотортой дээл, булган малгай, цонхны хөшиг зэрэг эд зүйлийг хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 2735000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь: 
Хохирогч В.Ариунцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн  сумын 5 дугаар баг Саригийн 5-14 тоотод оршин суудаг бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 10-ны үед байх яг өдрөө сайн санахгүй байна 09-ний өдөрч байж магадгүй ... сургууль дээр хичээл орж тараад сурагчдын амралт эхэлж байсан тул хашаандаа машинаа оруулаад түгжээд орхисон. Сурагчдын амралт эхэлж байсан болохоор өдрөө багцаалдаад байгаа юм. Миний машины түгжээ заримдаа автоматаар түгжихдээ арын хаалга түгжигдээгүй байдаг. Тухайн үед хашаанд оруулаад орхиход арын хаалгаа шалгаагүй байх гэж бодож байна. Учир нь машинаас эд зүйл алга болохдоо цонхыг нь хагалаагүй байсан юм. 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө машинаа асаах гэсэн чинь машин асахгүй байхаар нь аккумлятор нь суучихсан юм уу гэж гайхаад копутаа сөхөөд харсан чинь аккумлятор нь байхгүй болсон байсан. Тэгээд гайхаад машиндаа байгаа эд зүйлийг шалгаж үзэхэд машинд орхисон байсан цагаан алаг улаан өнгийн оруулагатай куртик, шинээр аваад байсан 2 ширхэг нүдний шил, мөн машинд тавиатай байсан аккумлятор зэрэг алга болсон байсныг мэдсэн. Би өөрийн алдсан эд зүйлээс 2 нүдний шилээ олж аваагүй. Энэ хоёр нүдний шилийг харааны зориулалтаар тусгай захиалж хийлгэсэн шилнүүд байгаа юм. Харин алдсан шинэ куртик, аккумлятор хоёроо эргүүлж авсан бөгөөд шинэ куртикийг маань өмсөөд элэгдэж хорогдоод муухай болгосон байсан. ... хоёр нүдний шилээ нэхэмжилж байна. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 33хуу/
Хохирогч П.Алтангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би Норовлин сумын Засаг дарга бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ажлынхаа өрөөнд сууж байхад манай сумын иргэн Бат-Өлзий гэдэг залуу өршөөлийн хуулиар суллагдаад шоронгоос гараад явж байна ажил төрөл байна уу дэмжлэг туслалцаа хэрэгтэй байна гэж байсан. Би түүнд эхлээд архи уухаа больчих хэд хоногоос ажил төрөл гарахнуу харж байя гэсэн хариу өгөөд Бат-Өлзийгийн хамт өрөөнөөс гараад явсан. Гарахдаа би өрөөгөө онгорхой орхиод гарсан. Тэгээд эргэж орж ирэхэд миний гадуур хувцасны халаасанд байсан Iphone-5 маркийн гар утас алга болсон байсан. Миний өрөөнд Бат-Өлзийгөөс өөр хүн хамгийн сүүлд орж ирээгүй гэж бодоод 2 хоногийн дараа Бат-Өлзийтэй уулзаж чи миний утсыг хулгайлсан байна гэхэд би харин авчихсан юмаа Урнаагийнд байгаа гэж хэлсэн. Тэгээд удаагүй байж байтал Урнаа /Уранчимэг/ гэдэг хүүний нөхөр Баатарсүх надад миний гар утас гээд авчирч өгөөд Бат-Өлзий манайд авчирсан би таны утас гэж мэдээд авчирч өгч байна гэж хэлсэн. Ингээд л утсаа буцааж олж авсан. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27хуу/
Хохирогч Я.Алтанчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Манайх Норовлин сумын төв дээр амьдардаг бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр байх яг өдрөө сайн санахгүй байна. Шөнө бие засах гээд гэрээсээ гарахад манай хашаан дотор маяти машины хажууд Бат-Өлзий гэдэг хүн байж байхаар нь хашаан дотор юу хийж байгаа юм бэ эндээс гар гэж хэлээд хашаанаасаа гаргасан. Тэгээд маргааш өглөө нь босоход машины аккумлятор алга болсон байсан. Тэгээд Бат-Өлзийтэй очиж уулзахад чи өчигдөр манай хашаанд машины хажууд байсан аккумлятор яасан гэж асуугаад гаргаж өг гэхэд Гарамгай гэдэг хүнд өгсөн гээд уг хүнрүү Бат-Өлзийг дагуулж очоод машиныхаа аккумляторыг авсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30хуу/
Хохирогч Э.Оюуномингийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би Норовлин сумын 04 дүгээр баг сумын төвд өөрийн нөхөр Мөнхжаргал, хүүхдүүдийн хамт амьдарч байгаад 2015 оны 09 дүгээр сарын дундуур Хэнтий аймгийн төвд гэрээрээ нүүж ирсэн юм. Тэгээд сумын төвд байдаг байшингаа цоожлоод эзэнгүй байлгаж байсан. Манай нөхөр бид хоёр хааяа сумаар очингоо байшингаа эргэж тойрдог байсан. Тэгсэн 2015 оны 12 дугаар сарын сүүлээр яг хэдний өдрийг мэдэхгүй байна. Манай нөхөр Мөнхжаргал сумандаа очоод байшингийн зүүн талын цонхыг хагалаад хулгайч орсон байна гэж хэлсэн. Тэгээд юу алга болсон байна асуухад бид хоёрын цагаан сараар гаргаж өмсдөг давхар дээлнүүд болон гэрт байсан шинэвтэр 2/3 хэмжээтэй саарал эрээн өнгийн эрдэнэт хивс, мөн өвс хаддаг хадуурын шинэ дугуй 2 ширхэг зэрэг эд зүйл алга болсон байсан. Тэгээд манай нөхөр суман дээр явж байхдаа манай сумын Бат-Өлзий гээд шоронгоор явж байгаад суллагдаад ирсэн орон байрны хулгай хийгээд байдаг залуутай таараад түүнд чи манай гэрт цонхоор ороод эд зүйл хулгайлсан байна гаргаад өг гэж хэлэхэд эхлээд аваагүй гэж байснаа цагдаад хэлнэ гэхэд манайхруу орсоноо хүлээн зөвшөөрч манай эд зүйлийг хаана нууснаа хэлээд сумын Гомбодорж гэх айлын байшингийн гадаа очоод байшингийн дээвэр дээрээс манай алдсан 7 ширхэг дээлийг гаргаж ирсэн гэсэн. Мөн өвс хаддаг хадуурын 2 дугуйг гаргаж өгсөн. Тэгээд хивсийг маань мөн сумын төвд амьдардаг Бадам-Очир гэдэг хүний гэрийн ард нуусан гээд тэднийхээс гаргаж өгсөн байсан. Тухайн үед 7 дээлээ 4 чемодамд хувааж хийсэн байсан бөгөөд бүгдийг нь аваад явсан байсан. Манай алдсан долооон дээлний дөрвөн дээл нь эрэгтэй хүний, гурван дээл нь эмэгтэй хүний дээл байсан бөгөөд дандаа шинэ нэг л удаа өмсөж байсан дээлнүүд байсан. ... эзэнгүй айлд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлагдсанд гомдолтой л байна. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 24хуу/
Хохирогч Д.Түвшинжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “... Би Норовлин сумын төвд хашаа хувийн байшинтай бөгөөд хөдөө мал дээрээ очоод байшинд хүнгүй цоожтой байсан.Тэгсэн 2016 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр хөдөөнөөс ирэхэд манай цоожны зүүг эвдээд эргээд шургуулаад хийсэн байсан. Тэгэхээр нь гэртээ орж үзэхэд цонхонд байсан хөшиг байхгүй байсан. Тэгээд гэр доторх эд зүйлээ бүртгэж үзэхэд цагаан сараар гаргаж өмсдөг шинэвтэр хурган дотортой эрэгтэй хүний дээл 1 ширхэг, хурган дотортой эмэгтэй хүний дээл нэг ширхэг, мөн миний булган малгай зэрэг алга болсон байсан. Би тэгээд гэрээс гараад сумын төвд явж байхад Бат-Өлзийтэй таарсан. Тэгээд Бат-Өлзийг хулгай хийгээд байдаг болохоор нь түүнээс чи найзындаа орж дээл малгай авсан байна гаргаад өгчих гэхэд эхлээд аваагүй гэж гүрийж байснаа за за 2 дээл л авсан гээд намайг дагуулаад сумын зүүн урд байх Гомбодорж гэх айлын арын байшингийн мансартанд миний гэрээс алга болсон гурван дээлнээс эрэгтэй 1, эмэгтэй 1 дээл гаргаж өгсөн. Тэгээд малгай болон дахиад нэг дээл хаана байна гэхэд гаргаж өгөөгүй яваад өгсөн. Ингэхээр нь цагдаад хэлээд Бат-Өлзийг уулзуулахад миний булган малгайг Наранбаатар гэдэг залууд өгсөн байса. Тэр өмсөөд явж байсан. Харин нөгөө үлдсэн эрэгтэй хурган дотортой дээлийг бас хаанаас юм өөрөө гаргаж өгсөн. Айлын байшингийн дээврээс хоёр дээл гаргаж өгөхдөө манай цонхонд өлгөөтэй байсан алга болсон хөшигөнд боосон байсан. Ингээд Бат-Өлзийгөөс байшингаасаа алга болсон эд зүйлээ бүгдийг авсан. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21хуу/
Гэрч Х.Уранчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би Норовлин сумын цэцэрлэгт багш ажилтай бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр цэцэрлэг дээрээ байж байхад манай нөхөр Баатарсүх хүнээс Iphone-5 маркийн гар утас хямдхан авахаар боллоо гээд надаас 58000 төгрөг аваад явсан. Тэгээд орой гэртээ ирэхэд нэг утас худалдан авсан гээд байж байсан. Үүнээс 2 хоногийн дараа сумын Засаг дарга утсаа өрөөнөөсөө хулгайд алдсан гэнээ гэхээр нь би нөхөртөө чиний худалдаж авсан утас чинь Засаг даргын утас юм биш үү гэхэд манай нөхөр Засаг даргад аваачиж үзүүлэхэд Засаг дарга Алтангэрэл миний утас мөн байна гээд утсаа авсан. Хэнээс авсан гэдгийг нь би сонирхоогүй мэдэхгүй байна. ... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 36хуу/
Гэрч Л.Баатарсүхийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2015 оны 12 дугаар сарын 20-ны үеэр өдрийг нь санахгүй байна. Норовлин сумын төвд хийдийн хажууд ганцаараа эмнэлэг рүү алхаж явтал манай сумын Бат-Өлзий таараад гар утас авах уу гэхээр нь би ямар утас юм бэ гэхэд гайгүй утас аа хямдхан өгнө гээд Iphone-5 маркийн гар утас халааснаасаа гаргаж ирээд мөнгө хэрэг болоод байна гэхээр нь хэд гэж байгаа юм гэхэд 20000 төгрөгөөр ав гэхээр нь би эхнэрлүүгээ очиж хэлээд 58000 төгрөг аваад Бат-Өлзийд 20000 төгрөг өгөөд хүрэн хавтастай, Iphone-5 гэсэн бичигтэй унтарчихсан цэнэггүй нимгэн хар өнгийн гар утас аваад эмнэлэг явсан. Тэгээд тэр утсанд таарах цэнэглэгч олдохгүй асааж чадалгүй гэртээ байлгаж байтал манай эхнэр ажлаасаа ирээд Засаг дарга утсаа алдсан гэнэ гэж ярихаар нь би Засаг Алтангэрэлд нөгөө утасаа аваачиж харуулахад миний утас мөн байна гэхээр нь тэр утасыг нь өгөөд жаахан ярьж сууж байгаад гарсан. Надтай ярьж байхдаа Бат-Өлзий өрөөнөөс гар утас хулгайлаад түүнтэй 2 хоногийн өмнө уулзахад Урнаагийнд таны утасыг орхисон гэж байсан. Танайд аваачиж орхисон юм байна л даа гэж ярьж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 37хуу/
Гэрч Б.Бадам-Очирын мөрдөн байцаалтад өгсөн: “... Би Норовлин сумын төвд амьдардаг бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр би хүний мал янзалж өгөхөөр бойнд хөдөө яваад шөнөдөө ирж гэртээ хоносон. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 28-ны өглөө босоход манай гэрийн хойд тал 2/3 хэмжээтэй саарал эрээн өнгөтэй шинэвтэр Эрдэнэт хивс байж байхаар нь хэн нь хивсээ манай гэрийн гадаа орхидог байна аа гээд гэртээ оруулсан. Тэгсэн удаагүй маргааш нь байх манай сумын Мөнхжаргал гэдэг залуу Бат-Өлзий гэдэг залууг дагуулсаар орж ирсэн. Тэгээд Бат-Өлзий би танай гэрийн ард өчигдөр шөнө хивс авчирч тавьсан харсан уу гэж асуухаар нь энэ байна гэж гаргаж өгөөд юун хивс вэ гэж асуухад Мөнхжаргал Бат-Өлзий ах манай гэрлүү хулгайгаар цонхоор ороод юм хулгайлсан байна. Тэгээд Бат-Өлзий ахаар өөрөөр нь заалгуулаад хаана хаана орхисон гээд цуглуулаад явж байна гэж хэлсэн. Тэгээд л би манай гэрийн ард байсан хивс Мөнхжаргалын хивс юм байна Бат-Өлзий хулгайлаад манай гадаа хаячихаад явсан юм байна гэж бодсон. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 38хуу/
Гэрч Г.Гарамгайн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би Хэнтий аймгийн Норовлин сумын төвд амьдардаг бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр байх яг өдрөө сайн санахгүй байна. Нэг орой гэртээ байж байхад манай сумын Бат-Өлзий гэдэг залуу манайд машины аккумлятор барьж ирээд 50,0 мянган төгрөгөөр авах уу гэсэн. Би түүнийг хулгай хийдэг гэдгийг мэддэг болохоор чи хаанаас хулгайлсан юм манай энэ хавиас ойрхоноос авсан биз гээд аккумляторыг нь аваад үлдсэн. Тэгээд түүнээс хойш нэг хоноод байх Алтанчимэг гээд манай сумын эгч Бат-Өлзийг дагуулж манайд ирээд Бат-Өлзий манай машины аккумялторыг хулгайлсан юм.Тэгээд танайд орхисон гэж байна гэхээр нь би тийм манайд байгаа гээд гаргаад өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 40хуу/
Гэрч Р.Наранбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “... Би Норовлин суманд өөрийн ээжийн хамт амьдардаг бөгөөд хааяа суман дээр ирж очоод явдаг юм. Тэгээд 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр билүү тэгж санаж байна. Сумын төвд явж байхад манай сумын Бат-Өлзий гэдэг залуу таараад булган малгай хямдхан аваач гэж гуйсан. Юун малгай юм бэ гэхэд манай аав намайг шоронгоос гарч ирлээ гээд өгсөн юм. Хөгшин нь өмсөхгүй ганц шил архиар өгчихнө гэхээр нь би түүнд буудай гэдэг архи авч өгөөд уг малгайг нь авсан юм. Би хулгайн малгай гэдгийг нь мэдээгүй. Тэгээд маргааш нь сумын төвд малгайгаа өмсөөд явж байтал Түвшинжаргал таараад Бат-Өлзий манайхруу хулгайгаар орж найзынх нь малгай дээлийг хулгайлсан байна. Тэгээд Бат-Өлзийгөөс асуухад чамд өгсөн гэнээ гэхээр нь би тийм надад аав өгсөн гээд архиар сольсон энэ байна гээд өмсөж байсан малгайгаа Түвшинжаргалд буцааж өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 41хуу/
Гэрч Б.Гомбодоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би Хэнтий аймгийн Норовлин сумын төвд өөрийн барьсан байшиндаа амьдардаг бөгөөд энэ жил хөдөө мал дээрээ гараад хааяа суманд байшиндаа ирээд очоод яваад байгаа. Тэгсэн Бат-Өлзий өлзий гээд манай сумын залуу намайг байхгүй байхад манай байшингийн дээвэр дээр айл амьтанаас хулгай хийсэн зүйлээ нуусан гэж би сүүлд хулгайд юм аа алдсан хүмүүс болох Мөнхжаргал, Түвшинжаргал нараас сонссон.  ... Бат-Өлзийг бага жаахан байхаас нь би мэддэг бөгөөд манайхтай ойрхон өссөн орж гараад явдаг залуу байгаа юм. Саяхан шоронгоос өршөөлийн хуулиар суллагдаад сумандаа ирээд байх газаргүй гээд намайг гэрт байхад нэг удаа ирж хонож байсан. Би хэдэн төгрөг өгөөд хоол унд өгөөд явуулж байсан. Тийм болохоор л хулгайн эд зүйлээ намайг байхгүй байхад манай байшингийн дээвэр дээр нуусан байсан. ... Мөнхжаргалын хэлсэнээр дээл хувцас мөн хадуурын дугуй зэрэг байсан гэсэн байх. Түвшинжаргал ярихдаа Бат-Өлзий дагуулаад хулгайн зүйлээ хаана нуусан гээд явахад манай байшингийн дээвэр дээрээс гаргаж өгсөн гэж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 42хуу/
Гэрч Н.Юрагийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2015 оны 11 дүгээр сарын дундуур яг хэдний өдрөө санахгүй байна. Аймгийн төв дээр хувийнхаа машинтай очоод ажил төрлөө бүтээчихээд буцах гэж байхдаа сумынхаа Бат-Өлзийтэй таарсан. Тэр сум явах гэсэн юм аваад явчихаач гэж байсан бөгөөд нэг хуучин хэрэглэж байсан хар өнгийн аккумлятор барьчихсан явж байсан. Тэгээд машинд суугаад суман дээр ирээд буухдаа энэ аккумялтор надад хэрэггүй та авахгүй юм уу гэхээр нь би түүнд хулгайн эд зүйл биш биз наадах чинь ажиллах юм уу гэхэд би хүнээс авах ёстой байсан тэгээд аваад явж байгаа юм ажиллана гэхээр нь хөдөө гэртээ оройдоо гэрэл ч гэсэн гаргадаг юм уу гээд 1 шил архи авч өгөөд авсан. Тэгээд хөдөө гэртээ ирээд үзэхэд гэрэл давгүй гаргаж байсан. Ингээд сүүлд хулгайн эд зүйл гэдгийг нь сая мэдээд буцааж надаас хураан авлаа. Мөн тэр үед нэг цагаан алаг куртик авч явж байсан бөгөөд түүнийгээ машинд орхиод явахаар нь би малчин Хүрлээгийн эхнэрт өмсвөл өмс гээд өгсөн. Түүнийг бас буцааж өгч байна. ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 43хуу/
Алдагдсан эд зүйлийн үнэлгээ. /хх-ийн 22, 25, 28, 31, 34хуу/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Бат-Өлзийгийн 2015 оны 11 дүгээр сарын орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 5-14 тоотод оршин суух иргэн В.Ариунцэцэгийн автомашинаас аккумлятор, цагаан эрээн өнгийн куртик, харааны нүдний шил, бууралттай нүдний шил зэрэг эд зүйлийг хулгайлж 224400 төгрөгийн,
Давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын өрөөнөөс иргэн П.Алтангэрэлийн iphone5 маркын гар утсыг хулгайлж 500000 төгрөгийн,
Давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын орчимд Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг Дэрвэнтийн 1-01 тоотод оршин суух иргэн Я.Алтанчимэгийн хашаанд байх маяти маркын автомашинаас аккумляторыг нь хулгайлж 250000 төгрөгийн,
Давтан үйлдлээр 2015 оны 12 дугаар сарын орчимд Хэнтий аймгийн Норовлин сумын 4 дүгээр баг Дэрвэнгийн 11-01 тоотод оршин суух иргэн Э.Оюуномингийн байшингийн цонхоор нэвтрэн орж эрэгтэй хүний цэнхэр өнгийн кашмеран дээл, эрэгтэй хүний шар хээтэй торгон дээл, эрэгтэй хүний ногоон өнгийн торгон дээл, эрэгтэй хүний улаан эрээн өнгийн цэнхэр хээтэй торгон дээл, эмэгтэй хүний цэнхэр өнгийн торгон дээл, эмэгтэй хүний улаан өнгийн торгон дээл, эмэгтэй хүний ягаан өнгийн торгон дээл, 2х3 хэмжээтэй саарал өнгийн эрдэнэт хивс, өвс хаддаг хадуурын дугуй зэрэг эд зүйлийг хулгайлж 1.530.000 төгрөгийн хохирол учруулсан,
Давтан үйлдлээр 2016 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын төвд оршин суух иргэн Д.Түвшинжаргалын байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж эмэгтэй хүний хурган дотортой дээл, эрэгтэй хүний хурган дотортой дээл, булган малгай, цонхны хөшиг зэрэг эд зүйлийг хулгайлж 2.735.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас иргэдэд нийт 5.239.000төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Т.Бат-Өлзий нь бүх хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байна.
Шүүгдэгчийн согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг нь ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон ял шийтгэл оногдуулж, хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлсөн хувийн байдлыг нь харгалзан оногдвол зохих хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.