Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2016-03-29
Дугаар 30
Хэргийн индекс 156/2016/0032/Э
Шүүх Сум дундын 28 дугаар шүүх
Шүүгч Цэрэнчимэдийн Мөнхтулга
Шүүгдэгч Н.Доржсүрэн
Зүйл хэсэг 099.1. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Д.Нямдэлэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨ

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Ганзориг, шүүгч Л.Уянга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Шүүх хуралдаанд:
Иргэдийн төлөөлөгч:            Л.Будсүрэн,
Нарийн бичгийн дарга:            Н.Болор-Уянга,
Улсын яллагч:                Д.Нямдэлэг, 
Шүүгдэгчийн  өмгөөлөгч:         Г.Дэлгэрцэцэг,
Шүүгдэгч:                    Н.Доржсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулж,

Хэнтий аймгийн Прокурорын газраас:
Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 25  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эх, хойд эцэг,  дүү нарын хамт, Хэнтий аймгийн Мөрөн сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сум дундын 28 дугаар шүүхээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан гэх Боржигон овогт Наранцэцэгийн Доржсүрэнд /РД:СЮ91011810/ холбогдуулан Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3  дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201623000007  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Н.Доржсүрэн нь согтуугаар 2016 оны 01 дүгээр сарын 18-ны орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 6-13 тоот хашаанд үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн О.Санчирын зүүн гарын бугалганы хэсэгт архины шилний хагархайгаар зүсэж биед нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: 
 Шүүгдэгч Н.Доржсүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 01 дүгээр сарын 18-ны орой би О.Санчирын гэрт нь найз Ч.Санчирын хамт очиж бид 3 архи уусан юм. Тухайн өдөр миний төрсөн өдөр болсон. ... Тэгээд миний төрсөн өдөр болохоор бид нар юм ярицгааж архи нилээд ууцгаасан. Санчир манай ангийн охин байгаа юм танилц гээд Аззаяа гэх эмэгтэйг гэртээ авчирсан. Тэр хоёр их дотно гарнаасаа барилцаад цуг гараад байхаар нь би энэ эмэгтэйгээ явуул гэж хэлэхэд миний үгийг тоохгүй байхаар нь би уурлаж бид хоёр маргалдсан. Санчирын эхнэртэй нь би хамаатан юм. Би түүнд эхнэрийгээ байхгүй үед гэртээ эмэгтэй хүн авчирлаа гэж хэлээд л уурласан юм. ... Тэгээд Санчирыг тэр эмэгтэйтэйгээ хамт гэрээс гарахаар нь би араас нь гарч бид хоёр маргалдаж би түүний гар руу шилээр цохиж гэмтэл учруулсан. Би буруу зүйл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч ойлгож байгаа гэсэн мэдүүлэг.
Хохирогч О.Санчирын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 1 сарын 18-ны орой Доржсүрэн, Санчир бид хэд  манай гэрт архи ууцгаасан юм. Тэгээд Доржсүрэнгийн төрсөн өдөр гээд манай эхнэрийн дүү  Сайханцэцэг, Доржсүрэнгийн дүү Нандиа хоёр бууз хийсэн. Тэгээд дахиад 0.75 граммын архийг Санчир гаднаас авчирсан. Би Аззаяатай утсаар ярьж такси барьж очоод гэрээс нь гэртээ авчраад нөгөө хоёртоо танилцуулсан. Доржсүрэн надад уурлаад байсан. Эхнэрийгээ байхгүйд гэртээ хүн авчирлаа гээд уурлаад байсан. Доржсүрэн манай эхнэрийн хамаатан байгаа юм. Тэгээд Доржсүрэн, Ч.Санчир хоёр бие засах гээд гарах хооронд нь би Аззаяаг тэврээд үнссэн чинь хоёр дүү маань намайг харчихсан. Доржсүрэн надад уурлаад архиа шилээр нь уугаад шилээр нь цохиод хагалсан. Аззаяаг гэрээс гарахад нь би түүний араас дагаад гартал Доржсүрэн миний араас гартаа шил барьсан гарч ирээд бид хоёр дээр дороо орж ноцолдсон. Тэгтэл миний зүүн гарын булчинд нэг удаа зүсэгдсэн байсан. ... тэгээд эмнэлэг дээр очиж оёдол тавиулсан. Би Доржсүрэнтэй найз нөхдийн холбоотой. Манай эхнэртэй хамаатан болохоор намайг эхнэрээ байхгүйд нь гэртээ эмэгтэй хүн авчирлаа гээд дотроо уурлаад, явуул гэж надад хэлээд байсан болохоороо надад уурлаад л ийм зүйл хийсэн байх. Би түүнд гомдолгүй гэсэн мэдүүлэг. /хх24-25х/
Гэрч Ч.Санчирын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 1 сарын 18-ны орой Доржсүрэн бид хоёр Санчирынд очиж архи уусан юм. ... Тэгээд Санчир утсаар ярьж байгаад Аззаяа гэх эмэгтэйг гэртээ аваад ирсэн. Тэрнээс хойш л Доржсүрэн О.Санчирт уурлаад наад эмэгтэйгээ явуул гээд байсан. Тэр хоёр гэрээс маргалдаад  гарах шиг болсон. Намайг гартал хоёулаа дээр дороо оролцсон барьцалдаж байсан. Санчирын гар нь зүсэгдсэн байсан. Эмнэлэгт очиж оёдол тавиулсан гэсэн мэдүүлэг. /хх-12х/
Насанд хүрээгүй гэрч М.Нандинцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: О.Санчир ах Доржсүрэн ах хоёр гаднаас орж ирсэн Аззаяа гэдэг эгчээс болж хоорондоо маргалдаад байсан. Доржсүрэн ахыг гаднаас бие засаад орж ирэхэд нь Санчир ах тэр эгчтэй гараасаа барилцаад инээгээд сууж байсан. Доржсүрэн ах харчихаад наадхаа явуул гээд уурлаад байсан. Тэгтэл гэнэт архи пис гээд хагарсан. Санчир ах Доржсүрэн ах хоёр маргалдаад гэрээс  гарсан. Гадаа гараад маргалдаж байснаа Санчир ах гараа зүсүүлсэн байсан гэсэн мэдүүлэг. /хх-13х/
Насанд хүрээгүй гэрч О.Сайханцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: Санчир ах манай төрсөн эгчийн нөхөр байгаа юм. Намайг Доржсүрэн ахын төрсөн өдөр болж байгаа болохоор ахдаа хоол хийж өг гэж хэлээд Нандиа эгчийг туслуулахаар авчирсан. ... Бид хоёрыг хоол хийгээд байж байхад Санчир ах гаднаас нэг эмэгтэй авчраад тэрэнтэйгээ үнсэлцээд байсан. ... Тэгээд л Доржсүрэн ах эхнэрээ байхгүйд гэртээ эмэгтэй хүн авчирлаа гээд уурлаад байсан гэсэн мэдүүлэг. /хх-15х/
Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 25 дугаартай 
1.О.Санчирын биед зүүн чихний ар, хүзүү, цээж, бугалганы зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганы зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь зүүн чихний ар, хүзүү, цээж, бугалганы зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганы зүсэгдсэн шарх үүссэн байна.
3.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн болон мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 
5.Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадвар, эрүүл мэндэд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Доржсүрэнг ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин архины шилний хагархайг зэвсгийн чанартай хэрэглэн  иргэн О.Санчирын зүүн гарын бугалганы хэсэгт зүсэж биед нь хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр гэм буруугийн сэдэлт хангалттай нотлогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн 99 дүгээр  зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн  өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Шүүгдэгч Н.Доржсүрэн нь бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч О.Санчирын “хэрэг болдог өдөр манай эхнэр эмнэлэгт хэвтэж байсан юм. ... Бид нар Доржсүрэнгийн төрсөн өдөр гээд архи уусан. Тэгээд би Аззаяа гэх ангийнхаа эмэгтэйг гэртээ авчирч танилцуулсан. Доржсүрэн нь манай эхнэрийн хамаатан байгаа юм. Надад эхнэрээ байхгүйд гэртээ эмэгтэй хүн авчирлаа гээд уурлаад бас явуул гээд уурлаад байсан. Бид хоёр үүнээс болж хоорондоо маргалдсан. Намайг шилний хагархайгаар цохисон гэсэн мэдүүлэг. Гэрч Ч.Санчирын Доржсүрэн эхнэрээ байхгүйд эмэгтэй хүн гэртээ авчирлаа гээд л уурлаад байсан. О.Санчир  Доржсүрэн хоёр Аззаяа гэх эмэгтэйгээс болоод маргалдаад байсан гэсэн мэдүүлэг. Насанд хүрээгүй гэрч М.Нандинцэцэг, О.Сайханцэцэг нарын Доржсүрэн ах О.Санчир ахын гэртээ авчирсан эмэгтэйг нь явуул гээд уурлаад байсан. Тэр хоёр үүнээс болж маргалдсан. Бид хоёр Аззаяа гэх эмэгтэйг Санчир ах тэврээд үнсэж байхыг нь харсан гэсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч О.Санчир нь шүүгдэгч Н.Доржсүрэнгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
 
Шүүгдэгчийн согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг нь ял хүндрүүлэх нөхцөлд тооцсон болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.