Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2016-04-01
Дугаар 32
Хэргийн индекс 156/2016/0039/Э
Шүүх Сум дундын 28 дугаар шүүх
Шүүгч Лхагвасүрэнгийн Уянга
Шүүгдэгч Ч.Чинзориг
Зүйл хэсэг 099.1. - Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Д.Нямдэлэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                   
    Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэйгээр 
Нарийн бичгийн дарга: З.Долгормаа
Улсын яллагч: Д.Нямдэлэг, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ганхуяг,
    Шүүгдэгч: Ч.Чинзориг нарыг оролцуулан 

Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр  зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж  ирүүлсэн Чимэдцэеэгийн Чинзоригт холбогдох эрүүгийн 201623000075 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 
Шүүгдэгчийн  биеийн байцаалт
 Монгол улсын иргэн, 1972 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 5-14 тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй  хэрэг хариуцах чадвартай гэх Хотгойд овогт Чимэдцэеэгийн Чинзориг (РД:СЖ72040311) 
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
 Шүүгдэгч Ч.Чинзориг нь 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булагийн 21-11 тоотод иргэн Бадарчийн Балдандоржийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн  судлав. Үүнд:
 Хохирогч Б.Балдандоржийн мөрдөн байцаалтад өгсөн: Чинзориг бид хоёр урьдны гагнуурын аппаратны мөнгөнөөс болж маргалдаж байшингаас маргалдсаар гарсан. Байшингаас гарсан хойноо бид хоёр хашааны хаалга руу явах замдаа би Чинзоригт танд би өгөх ёстой мөнгийг нь өгөөд дууссан. Одоо би танд өгөх мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгэхэд Чинзориг чи миний мөнгийг удааж өгсөн. Чи их Биндэр сум руу явдаг хүн гэсэн Чамайг би Биндэрт гишгүүлэхгүй ална гэж хэлээд намайг заамдаж боогоод хавсарч газар унагаад нүүрэн дээрээс гутлаараа миний мэдэхийн нэг удаа лав дэвссэн. Тэгээд би түр зуур ухаан алдсан байсан. Энэ үед Чинзориг намайг гадаа хаяад явсан байсан. Нэг сэргэхэд Борис намайг гаднаас байшин руу оруулж байсан юм. Тухайн үед миний хамар болон баруун хөмсөгний язарсан шархнаас цус нэлээд их гоожсон байсан. Тэгээд би байшин дотор цусаа угаагаад байж байтал манай эхнэр Цогзолмаа ирээд намайг эмнэлэг рүү авч явж, миний гэмтсэн газарт гурван оёдол тавиулсан.   Би 2014 онд Чинзориг ахын гагнуурын аппаратыг Борис ах аваад хэрэглэж байхад нь гэрийнхээ хашааны хаалга гагнаад ирье гэж аваад, тухайн үед Улаанбаатар хотод хүнд гагнуурын ажил хийх байсан болохоор Чинзориг ахын аппаратыг өөрт нь хэлэлгүй Улаанбаатар авч явсан, би бараг гурван сар хэртэй болоод ирэхэд Чинзориг ах гагнуурын аппаратаа авахгүй 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөг авна гэхээр нь би мөнгийг нь хоёр хувааж өгсөн юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 11, 14 тал/
     Гэрч Ш.Цогзолмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 03 дугаар сарын 04-ний ... нөхөр лүүгээ залгаж хаана байгааг асуутал “Борис ах бид хоёр Борис ахын байгаа Лхагваагийн гэрт ганц юм уугаад байж байна удахгүй ингэсхийгээд харина” гэж хэлээд гар утсаа салгасан, тэгтэл тэр ярьснаас хойш 30-40 минутын хэртэй өнгөрөөд байж байтал нөгөө архи ууж байсан айлын эзэн Лхагваа над руу өөрийнхөө 98773737 дугаарын гар утсаар холбогдоод “Балдандорж хүнд зодуулсан байна, чи хүрээд ирэх үү гэхээр нь би чи тэгвэл гэрт аваад ирэлдээ гэтэл Лхагваа гэрт нь аваачих боломжгүй байна гэхээр нь би гэрээс гарч такси бариад Лхагваагийн гэрт очтол манай нөхөр Балдандоржийн нүүр нь цус болчихсон Лхагваа нүүрийг нь угаагаад байж байсан. Би юу болсон талаар асуухад цуг архи уусан Чинзориг гэгч нь зодоод явсан гэсэн, би цагдаагийн газарт дуудлага өгөөд нөхрөө авч эмнэлэг явсан нөхрийн маань баруун хөмсгөн тус газарт эмч нар дөрвөн оёдол тавьж боосон гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 тал/,
Яллагдагч Ч.Чинзоригийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Балдандоржийг 2014 онд манай найзын гэрт байсан миний шинэ гагнуурын аппаратыг хашааны хаалга засаад өгье гэж найзаас минь гуйж аваад буцааж өгөөгүйгээр Улаанбаатар хот явсан, би сүүлд Балдандоржоос аппаратаа авахгүй тэр үеийн ханш болох 150 000 төгрөгийг авна гэтэл Балдандорж увуулж цувуулж байгаад намайг хохиролгүй болгосон” талаар яриад түүнээс болж Балдандоржтой хэрэлдэж маргалдаж байгаад Балдандоржийн хамт Лхагваагийн гэрээс гараад Балдандоржийг хавсарч унагаад дээрээс нь нүүрэн тус газар нь цохиод нэг өшиглөсөн. Тэгтэл Балдандоржийн хөмсгөн тус газраас нь цус гараад байхаар нь эмнэлэг явъя боолгоод ирье гэхэд Балдандорж явахгүй гэхээр нь намайг авахаар ирсэн Ариунжаргал нь Лхагваагийн гэрээс шанагатай ус авчраад нүүрийг нь угаах гэтэл Балдандорж угаахгүй гээд байхаар нь Ариунжаргал намайг явъя энэ залуу  чинь чамайг ална гээд байна, ирсэн машиныг цусаараа будаад байна гэхээр нь би Ариунжаргалын хамтаар нөгөө машинаар нь гэртээ хүргүүлсэн. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,
Шинжээчийн дүгнэлт: Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹67, Дүгнэлт: 1. Б.Балдандоржийн 2 нүд, хамар, дээд, доод уруулын дотор хэсгийн язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгний язарсан шарх бүхий гэмтэл  гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэжээ. (хх-ийн 19 тал), 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 31 тал),
    Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 29 тал) зэрэг болно. 

    Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд, шүүгдэгч Ч.Чинзоригийг 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Б.Балдандоржийг хувийн таарамжгүй харьцааны буюу урьд өмнийн өглөг авлагын асуудлын улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 
Хохирогч Б.Балдандорж нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүх шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй болно. 
Шүүгдэгч Ч.Чинзориг нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Б.Балдандорж нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн байх тул шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.  
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290, 294, 298, 418 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.