Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-09-16
Дугаар 15A
Хэргийн индекс 150/2014/00015/Э
Шүүх Сум дундын 22 дугаар шүүх
Шүүгч Бүүвэйбаатар Мөнхбаяр
Шүүгдэгч Э.Ганбат
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
155.1. - Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах, борлуулах
Улсын яллагч Т.Дэлгэрсайхан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246.2, 248.1.1, 283.1, 284.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.3, 292 дугаар зүйлийн 292.2.2,   297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Прокуророос шүүгдэгч Ц.Батжаргалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6-д заасныг журамлан, мөн хуулийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Шарнууд овогт Цэндсүрэнгийн Батжаргалыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах, борлуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Жалайр овогт Дуламсүрэнгийн Лувсандоржийг давтан үйлдлээр бусдын олон тооны мал хулгайлсан гэм буруутайд,

Шүүгдэгч Тайж овогт Энэбишийн Ганбатыг шүүгдэгч Д.Лувсандоржтой бүлэглэн бусдын олон тооны мал хулгайлахад зааж зөвлөх, учрах саадыг арилган, унаагаар хангаж гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг зарж борлуулах зэргээр хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ц.Батжаргалыг Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1.2-т заасныг баримтлан түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлан, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Д.Лувсандоржид эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар хорих, шүүгдэгч Э.Ганбатад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн  35.6, 36.2-т заасныг журамлан, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Д.Лувсандоржид оногдуулсан 2 жил 6 сар, шүүгдэгч Э.Ганбатад оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Ц.Батжаргал энэ хэрэгт 69 хоног, шүүгдэгч Д.Лувсандорж 76 хоног, шүүгдэгч Э.Ганбат 76 хоног тус тус цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

7. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны  зардалгүй болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Д.Лувсандоржид оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.Ганбатад оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жил 5 сарын хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

9. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.1-д зааснаар шүүгдэгч Э.Ганбатаас гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 150.000 төгрөг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 80-46 УНБ Мицубиши Кантер маркийн автомашины үнэ 12.000.000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.

10. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар эрээн иштэй төмөр хутгыг устгаж, суран бугуйл 1, хазаар 1, мяндсан бугуйл 1, бүрх малгай 1, өргөн мяндсан /эрээн/ ногт 1, Nokia маркийн гар утас 3 ширхэг /Nokia 60168, Nokia 6070, Nokia 2600/, тээврийн хэрэгслийн 00494757 дугаартай гэрчилгээ, татвар төлөгчийн 0592904 дугаартай гэрчилгээ, 319658  дугаартай жолооны үнэмлэх зэргийг тус тус өмчлөгч эзэмшигчид нь буцаан олгосугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-т зааснаар 80-46 УНБ улсын дугаартай, Мицубиши Кантер маркийн автомашиныг хууль ёсны эзэмшигч "Хос шивээт" ХХК-нд буцаан олгосугай.

12. Иргэний нэхэмжлэгч "Хос шивээт" ХХК нь Э.Ганбатад холбогдуулан гаргах зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэлээ иргэний журмаар шүүхэд жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

13. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан Д.Лувсандорж, Э.Ганбат нарт хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

            14. Шүүгдэгч Д.Лувсандорж, Э.Ганбат нарт  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

15. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 80-46 УНБ улсын дугаартай Мицубиши Кантер маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

            16. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолд, иргэний нэхэмжлэгч нь шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт тус тус шийтгэх тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.