Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-12-26
Дугаар 12
Хэргийн индекс 013/2013/0513/э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Магсарын Нармандах
Шүүгдэгч Г.Энхтөр, Э.Төрболд, Н.Мөнх-эрдэнэ
Зүйл хэсэг 181.2.1 - догшин авирлаж;
Улсын яллагч Г.Хатанцэцэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Ганбаатарын Энхтөр, Уран овогт Эрдэнэбилэгийн Төрболд, Хан жаргалант овогт Нэргүйн Мөнх-эрдэнэ нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Энхтөрийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ял, шүүгдэгч Э.Төрболдыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ял, шүүгдэгч Н.Мөнх-эрдэнийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Энхтөр, Э.Төрболд, Н.Мөнх-эрдэнэ нарт тус тус оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Г.Энхтөр, Э.Төрболд, Н.Мөнх-эрдэнэ нарт тус тус оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэдний тэнсэгдсэн хугацаанд хяналт тавихыг Төв, Дархан-Уул, Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

 

5.Эрүүгийн 201301011857 дугаар хэрэгт хураагдсан эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч Г.Баасанжаргал нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, Г.Энхтөр, Э.Төрболд, Н.Мөнх-эрдэнэ нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Энхтөр, Э.Төрболд, Н.Мөнх-эрдэнэ нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.НАРМАНДАХ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.