Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-03-11
Дугаар 16
Хэргийн индекс 153/2014/0013/Э
Шүүх Сум дундын 25 дугаар шүүх
Шүүгч Дүйсенбекийн Көбеш
Шүүгдэгч М.Коля
Зүйл хэсэг 094.1. - Бусдыг болгоомжгүй алах
Улсын яллагч Т.Ууганбаатар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Илжгэн овогт Мабазарын Коляг  бусдыг болгоомжгүй алах гэмт хэрэг їйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрїїгийн хуулийн 94 дүгээр зїйлийн 94.1-д зааснаар шүүгдэгч Илжгэн овогт Мабазарын Коляг 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгэсїгэй.

3. Монгол Улсын Эрїїгийн хуулийн 52 дугаар зїйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч М.Коляд оногдуулсан 3 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчїїдийн хорих ангид эдлїїлсїгэй.

4. Монгол Улсын Эрїїгийн хуулийн 59 дүгээр зїйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч М.Колягийн цагдан хоригдсон 120 /нэг зуун хорин/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Коля нь төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зїйлийн 88.1.3, 88.1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Тоз-8 маркийн буу 1 ширхэг, гудас 1 ширхэг, цайвар өнгийн алчуур 1 ширхэг, шилэн аяга 1 ширхэг, хар өнгийн хуучин куртик 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн өмдний 1 талын шуумаг 1 ширхэг, Ерөөл архины шил 2 ширхэг, Жалам хар пивоны сав 1 ширхэг, цайвар өнгийн бохирлогдсон алчуур 1 ширхэг, бохирлогдсон даавууны тасархай 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон тааран даавуу 1 ширхэг, хөвөнгийн тасархай 3 ширхэг, марлын тасархай 1 ширхэг, даавууны тасархай 1 ширхэг, хохирогчийн өмсөж  явсан хувцаснуудыг /куртик-1ш, цамц-3 ш, фудболк-1 ш, өмд-2 ш, ботинк- 1хос, оймс-2 хос, дотуур өмд-1 ширхгийг тус тус устгаж, гар утас 2 ширхэгийг хохирогч Д.Өлзийбадрахад буцаан олгосугай.

7. Шїїгдэгч М.Коляд урьд батлан даалтаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Монгол Улсын Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 304 дїгээр зїйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.