Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-02-27
Дугаар 0015
Хэргийн индекс 149/2014/0014/э
Шүүх Сум дундын 21 дүгээр шүүх
Шүүгч Бадарчийн Бямбахорлоо
Шүүгдэгч Төмөрхуягийн Батсайхан
Зүйл хэсэг 181.2.1 - догшин авирлаж;
181.2.3. - урьд нь энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд;
181.2.4. - давтан;
181.2.5. - бүлэглэж үйлдсэн;
Улсын яллагч Б. Эрхэмбаатар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сум дундын 21 дүгээр шүүхийн шүүгч  Б.Бямбахорлоо даргалж  явуулсан эрүүгийн  шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга                  Б.Ариунсанаа
Улсын яллагч                                Б.Эрхэмбаатар
Шүүгдэгчийн  өмгөөлөгч    Д.Жаргалбаяр нарыг оролцуулан хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр  зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4, 181.2.5-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн  Төмөрхуягийн Батсайханд холбогдох    201318020204 тоот эрүүгийн  хэргийг 2014  оны 01-р сарын 21 -нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
  Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хархорин суманд 1979 оны 07 дугаар сарын 23-ны өдөр төрсөн 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй,эрхэлсэн тодорхой ажилгүй, Ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Мандал сум 5 дугаар баг Түнхэл тосгон Довын довын 19 тоотод оршин суух, 3 удаагийн ял шийтгэлтэй 1.Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 23-ний өдрийн 72 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт зааснаар 5 жил 01 сар хорих ялаар, 2.Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 105 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 06 сар 16 хоног хорих ялаар.3 Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 15-ний өдрийн 130 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт зааснаар 05 жил 10 хоног хорих ялаар  шийтгүүлэн уг ялаасаа 2013 оны 02 сарын 06-ны өдрийн тус шүүхийн 09 дугаар шүүгчийн захирамжаар 01 жил 05 сар 15 хоногийн өмнө тэнсэн суллагдсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай Тува нар овогт Төмөрхуягийн Батсайхан /РД: ЙР 79072316/
 Шүүгдэгч Т.Батсайхан нь 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ууж согтуурсан үедээ Түнхэл тосгоны төвд иргэн Ц.Ганхөлөгийг илтэд үл хүндэтгэж нийгмийн хэв журам зөрчин ялимгүй зүйлээр шалтаглан цохиж зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан, Б.Отгонжаргалтай бүлэглэж, давтан үйлдлээр танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Батсайханаас..... 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр найз Баянмөнх нарын хамт явж байгаад Отгонжаргалтай таарч хамт архи уусан. Тэгээд байж байтал Оюун-эрдэний  машин луу Буян-Эрдэнэ торт шидчихээр нь би уурлаад чи хэзээ ийм болчихоо вэ гээд маргаж байтал Ганхөлөг намайг ямар эвгүй харцтай юм бэ гэхээр нь би 2 алгадсан энэ нь үнэн хэрэг хийсэндээ гэмшиж байна гэв. 

Мөрдөн байцаалтанд хохирогч Ц.Ганхөлөгөөс……2013 оны 08-р сарын 05-ний өдөр ах Буян-Эрдэнэтэй эмнэлгийн хажууд явж байгаад өмнө зүс таньдаг Отгонжаргалтай тааралдаж юм яриад зогсож байхад дэлгүүр орж хар чингис архи Отгонжаргал аваад Түнхэлээс хойш явж байгаад Батсайхан ах Баянмөнх, Боогий нартай тааралдаж хамт хойшоо явцгаасан.Ингээд хойд хонхорт бид нар нэг шил архиа хувааж ууцгаасан.Тэгээд архи ууж дуусч байхад Батсайхан намайг чи ямар зэвүүн бацаан бэ гээд 2 удаа нүүрлүү гараараа цохьсон тэр үед хажуугаас нь Отгонжаргал цохьсон тэгсэн чинь Ганбаа ах салгаад Батсайханы цааш нь аваад явсан.Отгонжаргал цаашаа хүнтэй юм яриад яваад өгсөн.Ингээд би ганцаараа гэр лүүгээ явж байхад миний араас Отгонжаргал морьтой ирээд намайг манай гэрт хамт очье гээд байхаар нь би дагаад гэр лүү нь очсон тэгээд Отгонжаргал намайг гэртээ дагуулж ороод надтай юм ярилгүй нүүр лүү 1 удаа гараараа цохихоор нь би гарыг нь бариад авсан чинь намайг тонгорч унагасан тэгсэн чинь миний толгой руу 1 удаа өшиглөсөн тэгсэн чинь Отгонжаргалын аав Амараа, ах Улаанаа нар нь намайг гэрээс гараад зугтаа гэж хэлэхээр нь би гэрээс нь гараад шууд цагдаад ирж мэдэгдсэн гэх мэдүүлэг/Хх-ийн 13 дугаар хуудас/

Гэрч Т.Сүхболдын мөрдөн байцаалтад өгсөн… 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Баянмөнх бид хоёр явж байхад Ганхөлөг, Отгонжаргал, Батсайхан, Ганбаа нартай Баянмөнхийн урд талын гудамжинд тааралдаж хашааны буланд 2 шил 0.75 граммын Экс нэртэй архи хувааж ууцгаасан. Тэгээд архиа ууж дуусаад байж байтал Отгонжаргал, Ганхөлөг нар юунаас болж маргалдсан юм мэдэхгүй ямар ч байсан хоорондоо маргалдаад хэрэлдээд бие биендээ томроод байсан. Тэгээд Ганхөлөг, Отгонжаргал, Батсайхан, Ганбаа нар үлдээд би Баянмөнхийг оронд нь оруулаад унтуулж байхад гаднаас Батсайхан, Ганболд нар орж ирээд гараад явсан гэх мэдүүлэг /Хх-ийн 17 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Т.Ганболдоос…....2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өдөр 13 цагийн орчимд Түнхэл тосгоны ЗДТГ-ын хажууд явж байгаад Отгонжаргал, Ганхөлөг нартай тааралдаж юм ярьсан чинь Ганхөлөг надад энэ танихгүй залуу намайг дээрэлхээд байна гээд Отгонжаргалыг хэлсэн. Тэгэхээр нь би Отгонжаргалыг загнаад чи яаж байгаа юм бэ цаадах чинь сүүлд Түнхэлд ирсэн нутгийн хүүхэд байгаа юм гэж хэлсэн. Тэгээд Отгонжаргал дэлгүүр орж 0.75 гр хар чингис архи аваад дэлгүүрээс гарч ирсэн чинь Батсайхан, Баянмөнх, Боогий нар машинтай ирсэн. Тэгсэн чинь Буян-Эрдэнэ машин луу идэж явсан напилион шидсэн чинь Батсайхэн яагаад юм шидэж байгаа юм бэ гээд уурласан чинь Буян-Эрдэнэ би явлаа гээд яваад өгсөн. Тэгээд бид нар архиа аваад хогийн хонхорт очиж архи ууж байгаад Батсайхан, Ганхөлөг рүү чи хамт явж байгаа хүнээрээ машин руу напилион шидүүлдэг хэн бэ гээд уурласан чинь Ганхөлөгтэй маргалдаж Ганхөлөг за ахаа больё гээд архи ууж байгаад Батсайхан, Ганхөлөгийг дуудаж бид нараас бага зэрэг хол очиж байгаад нүүр рүү нь 2 удаа гараараа цохьсон. Тэгээд би төвд очиж хоноод маргааш өглөө нь Ганхөлөгтэй таарсан чинь Ганхөлөгийн нүд нь хөхөрчихсөн намайг цагдаа дээр очоод мэдүүлэг өгөөч гэсэн. Ганхөлөг хэлэхдээ та нарыг явсаны дараа Отгонжаргал намайг гэрлүүгээ дагуулж очоод зодсон гэж хэлсэн гэх мэдүүлэг /Хх-ийн 18-21 дүгээр хуудас/

Шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн  актаас ... 1.Ц.Ганхөлөгийн биед тархи доргилт, толгойн зүүн чамархай, зүүн нүдний дээд ба доод зовхины зөөлөн эдийн няцралт, зүүн нүдний салстын цус хуралт, баруун хацрын зулгарсан шархууд, үүдэн доод дөрвөн шүдний булгаралт, доод уруулын дотор салст хэсгийн няцарсан шархууд бүхий гэмтэл учирчээ. 2.Уг гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3.Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах /ШЭГЗТ журмын 2.4.1/ ба ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй /ШЭГЗТ журмын 2.6/ учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана гэх  /Хх-ийн 25 дугаар хуудас/ 

Шүүгдэгч Т.Батсайханы хувийн байдлыг тодруулсан баримтууд иргэний үнэмлэхний хуулбар, багийн даргын тодорхойлолт /Хх-ийн 49,51 дүгээр хуудас/  

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас,  шийтгэх тогтоолууд / ХХ-ийн 52, 53-66-р хуудас  /  зэрэг  хэрэгт авагдсан  бусад нотлох баримтыг судлаад:

 Шүүгдэгч Т.Батсайхан нь Отгонжаргалтай бүлэглэн 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сум 5-р баг Түнхэл тосгонд бусдыг үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин ялих ялихгүй зүйлээр шалтаглан иргэн Ц.Ганхөлөгийг цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэргийг давтан үйлдсэн болох нь хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн  судалсан нотлох баримтаар  нотлогдон тогтоогдсон Сум дундын прокурорын газраас хэргийг зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж  дүгнэлээ. 

Иймд шүүгдэгч Т.Батсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4, 181.2.5-д заасан гэмт  хэрэгт гэм буруутайд тооцож,хуульд заасан хорих ялыг оногдуулах  нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дах хэсэгт, хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан хугацаанд  гэмт хэрэг дахин үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.12 дах хэсэгт заасныг баримтлан ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялын заримыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг оногдуулах, энэ хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа, хохирогчид учруулсан гэмтэл, хохирогч гомдолгүй, хэргийн нийгмийн хор аюулыг харгалзан ял эдлэх  дэглэмийг нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-г журамлан хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.Шүүгдэгчийн  2013 оны 12-р сарын 24-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон  50  хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй  , хохирогчид төлөх төлбөргүйг тус тус дурьдаад:
Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294,295,296,297.1.298  дугаар зүйлийг удирдлага болгон

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.