Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-01-03
Дугаар 39
Хэргийн индекс 000/2013/0032/Э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Довчинсэнгээгийн Алтанжигүүр
Шүүгдэгч Л.Энхбаяр, П.Гантогос П.Ган-эрдэнэ
Зүйл хэсэг 181.2.1 - догшин авирлаж;
181.2.5. - бүлэглэж үйлдсэн;
Улсын яллагч Д.Ганчимэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны 2 дугаар шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Д.Ганчимэг, шүүгдэгч П.Гантогос, П.Ган-Эрдэнэ, Л.Энхбаяр, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Намхай, нарийн бичгийн дарга О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жаран овогт Пүрэвтогтохын Гантогос, Жаран овогт Пүрэвтогтохын Ган-Эрдэнэ, Лхагважамцын Энхбаяр нарт холбогдох эрүүгийн 201301031432 дугаартай, 000/2013/0032/Э индекстэй эрүүгийн хэргийг 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

1. Монгол улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 9 дүгээр гудамжны 451 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Жаран овогт Пүрэвтогтохын Гантогос /РД: ГМ77112030/,

 

2. Монгол улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Булган аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 7 дугаар хэсэг, 4 дүгээр гудамжны 491 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Жаран овогт Пүрэвтогтохын Ган-Эрдэнэ /РД: ГМ78122916/,

 

3. Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар багт оршин суух, 2а хорооны 5 дугаар гудамжны 7 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ханан хад овогт Лхагважамцын Энхбаяр /РД:ГМ79111118/.

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч П.Гантогос, П.Ган-Эрдэнэ, Л.Энхбаяр нар нь бүлэглэн 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдөр согтуугаар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутагт, бусдыг илтэд үл хүндэтгэн, ямар нэгэн шалтаг, шалтгаангүйгээр иргэн Н.Энхболдыг зодож биед нь хөнгөн  зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч П.Гантогосоос: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүхэд дахин мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин хэрэгт холбогдохгүй байж чадна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч П.Ган-Эрдэнээс: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учраас дахин мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Л.Энхбаяраас: Тухайн өдөр би их согтуу байсан учир юу хийсэн, яасан тухайгаа сайн санахгүй, өмнө нь оролцоогүй гэж мэдүүлсэн. Хохирогч, гэрч нар намайг зодоонд оролцсон гэдэг. Иймд би хийсэн хэргээ хүлээж байна. Дахин гэмт хэрэгт оролцохгүй байж чадна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Н.Энхболд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “…2013 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ажлаа тараад харих гээд алхаад явж байгаад П.Нямрагчаа гэдэг ахтай таарсан. ...Бид 4 үүлээ ярилцаж зогсож байхад зүс таних 2 залуу ирсэн. ...П.Нямрагчаа ахтай хамт зогсож байсан сахалтай залуу 0,5 литрийн Хараа архи гаргаж аягалсан. Тэгэхээр нь би бүгдээрээ гудамжинд зогсоод яах юм бэ, хурдан дуусгая гээд аягыг нь аваад аягалж өгч байсан чинь сүүлд ирсэн 2 залуугийн нэг нь шууд над руу агсарч янз бүрийн үгээр доромжилоод эхэлсэн. Тухайн үед би эрүүл байсан болохоор янз бүрийн юм хэлээгүй ба архийг хундгалж өгч байсан чинь намхан нуруутай шар царайтай залуу шууд миний зүүн шанаа руу цохисон, тэрнээс болоод би хойшоо халтирч унаад буцаж босоод тэр залуутай барилцаад байж байтал архи гаргасан сахалтай залуу болон сүүлд ирсэн нэгтэй нь нийлээд намайг газар унагаад тал талаас өшиглөсөн...” /хх-ийн 5-6/ гэсэн,

 

Гэрч П.Нямрагчаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би ажлаа тараад харих гээд явж байтал хамт ажилладаг П.Гантогос, С.Дандар болон үл таних 30 орчим насны 2 залуугийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ хүнс” дэлгүүрийн урд архи уугаад зогсож байсан. Тэд нар намайг дуудахаар нь яваад очтол надад архи хийж өгсөн. Надад өгсөн архийг нь уугаад байж байсан чинь бидний хажуугаар Н.Энхболд өнгөрөөд явж байсан. Тэгэхээр нь би Н.Энхболдыг дуудаж ууж байсан архинаас хийж өгсөн. Бидний өгсөн архийг Н.Энхболд уугаад зогсож байтал П.Гантогостой байсан 2 залуугийн нэг нь Н.Энхболдын шанаа руу цохиж унагасан. Н.Энхболд газар унасан хойно нөгөө үл таних 2 залуу тал талаас нь өшиглөж зодсон...” /хх-ийн 16-17/ гэсэн,

 

Шүүгдэгч П.Гантогос мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2013 оны 06 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт саун душны барилга барьж байсан. Тэгсэн чинь 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ...материалгүй болчихоод манай ажил эрт дууссан. Тэгээд хамт ажилладаг Л.Энхбаяр, П.Ган-Эрдэнэ нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мах Импекс” ХХК-ийн гадна очиж урьд нь хамт ажиллаж байсан С.Дандар ахыг дуудсан. ...Тэр үед уусан архиндаа нилээд муудсан байсан болохоор тэрнээс хойш болсон асуудлаа сайн санахгүй байна. Тэгээд маргааш нь ажлын гаднаас машин авах гээд ирсэн чинь манай найз Л.Энхбаяр, П.Ган-Эрдэнэ нар хэлж байсан...” /хх-ийн 38-41/ гэсэн,

 

Шүүгдэгч П.Ган-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...бид нар архи ууж байхад бидний хажууд одоо энэ хохирогч гээд байгаа хүн ирсэн. Бид нар нийлж архи ууж байгаад маргалдсан. ...Тэгээд маргалдаж байгаад би Н.Энхболдын нүүр лүү гараараа нэг удаа цохисон чинь Н.Энхболд газар унаад босож надтай барилцаж авсан. Тэгэхээр нь би үсдэж доош нь дараад газар унагааж байгаад өшиглөсөн. Би яг хаана яаж цохисноо санахгүй байна...” /хх-ийн 42-46/ гэсэн,

 

Шүүгдэгч Л.Энхбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг: “...Тэгээд тухайн өдрийн он сар өдрийг сайн санахгүй байна, манай ажил дээр материал дуусаад П.Гантогос, П.Ган-Эрдэнэ бид 3 эртхэн гарсан. Бид 3 ажлаас гараад П.Гантогосын таньдаг хүн дээр очихоор болоод Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мах Импекс”-ийн хашааны хажуу талын дэлгүүр лүү орсон. Бид дэлгүүрээс 0.75 литрийн Хараа нэртэй архи авсан. Тэгтэл П.Гантогосын таньдаг 2 хүн ирсэн. Тэгээд бид тавуулаа архийг хувааж уугаад сууж байхад одоо энэ хохирогч гээд байгаа залуу ирсэн. Тэрнээс хойш уусан архиндаа согтсон болохоор болсон асуудлыг сайн санахгүй байна...” /хх-ийн 47-51/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн № 7701 тоот акт, дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Н.Энхболдын биед тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, хацар чих, хүзүү, нуруу, мөр, бүсэлхий, тохой, шилбэнд зулгаралт, цээж, өвдөг, гуяны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдсэн.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 9/ гэсэн дүгнэлт,

- Гэрч С.Дандар,  Б.Золжаргал, П.Ууганчимэг, П.Уранчимэг, Т.Отгонбаяр, Б.Батбаатар, Д.Отгончулуун нарын мэдүүлэг /хх-ийн 7, 18, 19, 20, 21, 22, 23/,

- Хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 3/,

- Тодорхойлолт /хх-ийн 55/,

- Шүүгдэгч П.Гантогосын иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52, 53/,

- Шүүгдэгч П.Ган-Эрдэнийн иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57, 58/,

- Шүүгдэгч Л.Энхбаярын иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60, 61/,

- Хохиролын мөнгө түр хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 67/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч П.Гантогос, П.Ган-Эрдэнэ, Л.Энхбаяр нар нь бүлэглэн 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдөр согтуугаар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутагт, бусдыг илтэд үл хүндэтгэн, ямар нэгэн шалтаг, шалтгаангүйгээр иргэн Н.Энхболдыг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.Энхболд, гэрч П.Нямрагчаа нарын болон шүүгдэгч нараас үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, дүгнэлтүүд, хохирлын мөнгө төлсөн тухай баримт, ял шалгах хуудас, тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс 6, 9, 14, 19, 20, 21, 22, 57, 53, 63 дугаар талд авагдсан баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч П.Гантогос, П.Ган-Эрдэнэ, Л.Энхбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хавтаст хэргийн 63, 68 дугаар талд хохирогч Н.Энхболдоос: “...би эмчилгээний зардлаа бүрэн авсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал алга...” гэсэн баримтууд авагдсан байх тул энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх  хохирол байхгүй болно.

 

Шүүгдэгч П.Гантогос, П.Ган-Эрдэнэ, Л.Энхбаяр нар урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэргийн 53, 58, 61 дүгээр талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, тэдний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хорих ял оногдуулан, тэдний үйлдсэн Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэргүүд нь хүндэвтэр ангиллын гэмт хэрэгт тооцогдож байх тул хорих ялыг заавал биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн 201301031432 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.