Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-01-24
Дугаар 012
Хэргийн индекс 121/2014/0011/Э
Шүүх Сум дундын 2 дугаар шүүх
Шүүгч Кадирбекийн Бүлдирген
Шүүгдэгч Л.Ербол
Зүйл хэсэг 147.1. - Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
Улсын яллагч Т.Серикжан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Сарбас овогт Ладайгийн Ербол нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж заналхийлж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар Сарбас овогт Ладайгийн Ерболыг  1/нэг/ жил 8 /найман/ сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Л.Ерболд оногдуулсан 1/нэг/ жил 8 /найман/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Л.Ерболын урьдчилан цагдан хоригдсон 85 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5.  Шүүгдэгч Л.Ербол нь бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүй болохыг дурьдсугай. 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн Nokia 3110с маркийн, 356815/02/072574/4 серийн дугаартай,1 GB багтаамжтай, микро SD карттай, зайтай, хар өнгийн  хуучин гар утас 1 ширхэг, бор өнгийн түрийвч 1 ширхэг, Солонгос улсын 1000 мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, Л.Ерболын мэргэжлийн үнэмлэх 1 ширхэг, Л.Ерболын нэр дээр бичигдсэн хот хооронд зорчих тасалбар 1 ширхэг, Жумаханы Ердиболатын ерөнхий шалгалт өгсөн 10850100180 дугаартай батламж 1 ширхэг, ERDIBOLAT G, 9496220020133787 дугаартай Хадгаламж банкны оюутны тэтгэлгийн карт 1 ширхгийг тус тус шүүгдэгч Л.Ерболд, 20000 мөнгөн дэвсгэрт 164 ширхэг, 10000 мөнгөн дэвсгэрт 50 ширхэг, 5000 мөнгөн дэвсгэрт 8 ширхэг, нийт 3820000 төгрөгийг, цаашид ашиглах боломжтой цагаан алаг өнгийн цахилгаан тогооны утас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ж.Ладайд буцаан олгох, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хар цохор дээс /утас/ 1 ширхгийг  устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

   7. Шүүгдэгч Л.Ерболд урьд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн давж заалдах шатны 6 дугаар шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.