Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-03-05
Дугаар 303
Хэргийн индекс 106/2014/0328/Э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Лувсандашийн Гансүх
Шүүгдэгч Э.Сайжийжамц М.Нарангэрэл Б.Бямбаа
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Ц.Оюунчимэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Шүүгдэгч Шавь овогт Эрдэнэ-Очирийн Сайжийжамц, Алаг адуун  овогт Бямбаренчингийн Бямбаа, Мэргэн овогт Мөнхнастын Нарангэрэл нарын бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Э.Сайжийжамц, Б.Бямбаа, М.Нарангэрэл нарыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Э.Сайжийжамц, Б.Бямбаа, М.Нарангэрэл нарын эдлэх 2 жил 4 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4., Эрүүгийн 201301032610 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Э.Сайжийжамц нь 69 хоног, Б.Бямбаа нь 54 хоног, М.Нарангэрэл нь 42 хоног тус тус цагдан хоригдсон, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Сайжийжамц , Б.Бямбаа, М.Нарангэрэл нарт оногдуулсан 2 жил 4 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж, Э.Сайжийжамцад хяналт тавихыг Архангай аймгийн цагдаагийн хэлтэст, Б.Бямбаа, М.Нарангэрэл нарт хяналт тавихыг Завхан аймгийн Цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Сайжийжамц, Б.Бямбаа, М.Нарангэрэл нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ГАНСҮХ                                               

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.