Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-04-09
Дугаар 11А
Хэргийн индекс 153/2014/0013/Э
Шүүх Сум дундын 25 дугаар шүүх
Шүүгч Дүйсенбекийн Көбеш
Шүүгдэгч Г.Гантөмөр, Х.Гантулга, Т.Цагаанцоож,
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Б.Ууганбаяр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Шүүгдэгч Тикбай овогт Гончигийн Гантөмөр, Жаг тува овогт Хаймчигийн Гантулга, Иргэд овогт Төрбатын Цагаанцоож нарыгбусдын эд хөрөнгийгхулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэнгэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Тикбай овогт Гончигийн Гантөмөрийг эд хөрөнгийг хураахгүйгээр 6 / зургаан/ сарын хугацаагаар баривчлах ялаар, шүүгдэгч Жаг тува  овогт Хаймчигийн Гантулгыг эд хөрөнгийг хураахгүйгээр 6 /зургаан/  сарын хугацаагаар баривчлах ялаар, Иргэд овогт Төрбатын Цагаанцоожийг эд хөрөнгийг хураахгүйгээр  2 /хоёр/  жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Х.Гантулга, Г.Гантөмөр нарт оногдуулсан 6 /зургаан/  сарын баривчлах ялыг нийгмээс  тусгаарлан тодорхой  дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй. 

4.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Т.Цагаанцоожид оногдуулсан 2 жил хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.  

5.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Г.Гантөмөрийн цагдан хоригдсон 159 хоног, шүүгдэгч Т.Цагаанцоожийн цагдан хоригдсон 207 хоног, шүүгдэгч Х.Гантулгын цагдан хоригдсон 97 хоногийг  тус тус ял эдэлсэн  хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар шүүгдэгч Г.Гантөмөр, Х.Гантулга, Т.Цагаанцоож нарын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийн үнэ болох 1635000 төгрөгийн 545000 төгрөгийг Г.Гантөмөрөөс, 545000 төгрөгийг Х.Гантулгаас, 545000 төгрөгийг Т.Цагаанцоожоос, шүүгдэгч Г.Гантөмөрийн эзэмшлийн Хүлэг маркийн 1000000 төгрөгийн үнэтэй цэнхэр өнгийн улсын дугааргүй мотоциклыг тус тус хурааж улсын орлого болгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн /битүүмжилсэн Хүлэг маркийн мотоциклын/ түлхүүр 2 ширхэг, хөгжимний удирдлага 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжилсэн Хүлэг маркийн мотоциклын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар Шүүгдэгч Г.Гантөмөрийн 5 ханатай эсгий гэр, Хүлэг маркийн улсын дугааргүй мотоцикль, шүүгдэгч  Х.Гантулгын 6 ханатай эсгий гэр зэргийг битүүмжилсэн болохыг дурдсугай.  

9. Шүүгдэгч Г.Гантөмөр, Х.Гантулга Т.Цагаанцоож нар хохирогч Б.Батзоригт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

10. Шүүгдэгч Г.Гантөмөр, Х.Гантулга Т.Цагаанцоож нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 6 дугаар шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.