Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-01-24
Дугаар 0040
Хэргийн индекс 221/2014/0040/э
Шүүх Сум дундын 14 дүгээр шүүх
Шүүгч Жавзмаагийн Байгалмаа
Шүүгдэгч Д.Пүрэвсүрэн
Зүйл хэсэг 150.3. - Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх
Улсын яллагч Ц.Мөнхтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.         Шүүгдэгч Онолт Занги овгийн Дүгэрийн Пүрэвсүрэнг бусдын  итгэмжлэгдэн хариуцсан эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.         Эрүүгийн хуулийн тугай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар Дүгэрийн Пүрэвсүрэнгийн хувьд ноогдох эд хөрөнгөөс 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Пүрэвсүрэнгийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.         Шүүгдэгч энэ хэрэгт урьдчилан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримт, эд мөрийн баримтгүйг дурьдсугай.

5.         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Пүрэвсүрэнгээс 54.181.775 төгрөг гаргуулан "Еврофарм" ХХК-д олгосугай.

6.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар шүүгдэгч Д.Пүрэвсүрэнд 6 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсугай.

7.         Тогтоол хүчинтөгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8.         Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.