Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-12-30
Дугаар 0001
Хэргийн индекс 263/2013/0050/Э/
Шүүх Сум дундын 22 дугаар шүүх
Шүүгч Гончигсумын Сарантуяа
Шүүгдэгч Баярсайхан Сурахбаяр
Зүйл хэсэг 148.2. - Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах
Улсын яллагч Ю.Батсүх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 284 дугаар зүйл, 290 дугаар зүйлийн 290.3,   297 дугаар зүйлийн 297.1 -д заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Хүрээ овогт Баярсайханы Сурахбаярыг албан тушаалын байдлаа ашиглаж бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэн  гэмт буруутайд тооцсугай

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-д зааснаар Б. Сурахбаярын  эд хөрөнгийг хураалгүйгээр хоёр жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Сурахбаярт оногдуулсан  хоёр жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй  хорих ангид  эдлүүлсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 61 дугаар зүйлийн 61.1-д зааснаар Б.Сурахбаярт оногдуулсан  хоёр жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 61 дугаар зүйлийн 61.4-д зааснаар тэнсэгдсэн ялтан Б.Сурахбаярт хяналт тавихыг Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  Б.Сурахбаярт гадагш явж болохгүй тухай баталгаа авах   таслан сэргийлэх арга хэмжээ  авсугай.

7. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Б.Сурахбаярын ¹0193414 тоот тэтгэврийн дэвтэр, Т.Андуугийн ¹ 134087, ¹134087 тоот тэтгэврийн дэвтрийг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч   урьдчилан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай

9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч,  шийтгэх тогтоолд, иргэний нэхэмжлэгч шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт шийтгэх тогтоолыг  гардуулснаас  хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй  болохыг  дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ                           Г.САРАНТУЯА

               
   

 

 
 

 

 
   

 

 
   

 

 
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.