Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-04-14
Дугаар 22
Хэргийн индекс 232/2014/0003/Э
Шүүх Сум дундын 18 дугаар шүүх
Шүүгч Шагдарсүрэнгийн Гандансүрэн
Шүүгдэгч Б.Хүүхэнхүү, Х.Батболд,
Зүйл хэсэг
Улсын яллагч Ц.Идэрмөнх,
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2.,

283., 284., 286., 290., 295-299., 303., 304 дүгээр зүйлүүдэд заасныг

тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Б.Хүүхэнхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг болгон өөрчилж, хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.  

            2. Шүүгдэгч Боржигон овгийн Батсуурийн Хүүхэнхүүг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            Шүүгдэгч Боржигон овгийн Хишгээгийн Батболдыг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Батсуурийн Хүүхэнхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

            Шүүгдэгч Хишгээгийн Батболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10, 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Хүүхэнхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг,

            Мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Батболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хүүхэнхүүгийн цагдан хоригдсон 162 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

            6. Шүүгдэгч Х.Батболд цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Хүүхэнхүү нь хохирогч Х.Батболдод эмчилгээний зардалд 408.200 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч Х.Батболд нь шүүгдэгч Б.Хүүхэнхүүгээс цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй ба хохирогч Б.Хүүхэнхүү нь шүүгдэгч Х.Батболдоос нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор шаргал буюу хүрэн өнгийн иштэй, 14 см ажлын хэсэгтэй, 12.5 см бариултай, 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчинтэй болмогц устгасугай.

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хүүхэнхүүгийн эзэмшлийн 20.000.000 төгрөгийн үнэ бүхий хашаа, байшин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг,

            Мөн шүүгдэгч Х.Батболдын эзэмшлийн 3.500.000 төгрөгийн үнэ бүхий хашаа, гэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг тус тус шийтгэх тогтоол хүчинтэй болмогц хүчингүй болгож, эзэмшигч Б.Хүүхэнхүү, А.Түмэндэмбэрэл, эзэмшигч Х.Батболд, Д.Цэрэндолгор нарт буцаан олгосугай.

            9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Батболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзан, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Хархорин сумын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

            10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Хүүхэнхүүгийн эдлэх ялыг 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

            11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

            12. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Хүүхэнхүүд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Х.Батболдод урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ГАНДАНСҮРЭН

            ШҮҮГЧ                               Б. ОЮУНЦЭЦЭГ          

                                                       С.ЧУЛУУНАА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.