Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-04-16
Дугаар 23
Хэргийн индекс 232/2014/0022/Э
Шүүх Сум дундын 18 дугаар шүүх
Шүүгч Шагдарсүрэнгийн Гандансүрэн
Шүүгдэгч Ч.Бүрэнтөгс, Д.Лхамсүрэн
Зүйл хэсэг
Улсын яллагч Ч.Энхжаргал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283., 284., 286., 290., 294., 295-298.,

303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

            1. Шүүгдэгч Хууз овгийн Чинбатын Бүрэнтөгс, Буд овгийн Довчингийн Лхамсүрэн нарыг зохих зөвшөөрөлгүйгээр, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Чинбатын Бүрэнтөгсийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

            Шүүгдэгч Довчингийн Лхамсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Бүрэнтөгст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Лхамсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 /тав/ сарын баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

            5. Шүүгдэгч Ч.Бүрэнтөгс, Д.Лхамсүрэн нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт бичгийн баримт хураагдан ирээгүй, шүүгдэгч Ч.Бүрэнтөгс, Д.Лхамсүрэн нар нь байгаль экологийн нөхөн төлбөрт 2.093.120 /хоёр сая ерэн гурван мянга нэг зуун хорь/ төгрөгийг нөхөн төлж барагдуулсан болохыг тус тус дурдсугай.

            6. Шүүгдэгч Ч.Бүрэнтөгс нь байгаль экологид учруулсан нөхөн төлбөрийн мөнгө 1.046.520 /нэг сая дөчин зургаан мянга таван зуун хорь/ төгрөг, Д.Лхамсүрэн нь байгаль экологид учруулсан нөхөн төлбөрийн мөнгө 1.046.600 /нэг сая дөчин зургаан мянга зургаан зуу/ төгрөг, бүгд 2.093.120 /хоёр сая ерэн гурван мянга нэг зуун хорь/ төгрөгийг Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн 100355401 дугаарын дансанд тушаасаныг гаргуулан Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын захиргааны 101813001 дугаарын дансанд шилжүүлэн тушаахыг мэдэгдсүгэй.

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн ягаан өнгөтэй, хуучин, 40.000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг цахилгаан хөрөөг, модон иштэй, хуучин, 5.000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг сүхийг тус тус шийтгэх тогтоол хүчинтэй болмогц зохих байгууллагад шилжүүлж, улсын орлого болгосугай.

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бүрэнтөгс, Д.Лхамсүрэн нарын гэмт хэрэг үйлдэж олсон модны үнэ болох 127.500 /нэг зуун хорин долоон мянга таван зуу/ төгрөгийг шүүгдэгч тус бүрээс 63.750 /жаран гурван мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулан хурааж,

            Шүүгдэгч Д.Лхамсүрэнгийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн “ЗИЛ-130” маркийн 62-65 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хурааж тус тус улсын орлого болгосугай.

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лхамсүрэнгийн эзэмшлийн 1.000.000 /нэг сая/ төгрөгийн үнэтэй, “ЗИЛ-130” маркийн 62-65 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчинтэй болмогц хүчингүй болгосугай.

            10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Бүрэнтөгс, Д.Лхамсүрэн нарын эдлэх ялыг 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

           11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийг дотор Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            12. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Бүрэнтөгс, Д.Лхамсүрэн нарт авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ш.ГАНДАНСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.