Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-01-06
Дугаар 52
Хэргийн индекс 013/2013/0383/э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Магсарын Нармандах
Шүүгдэгч М.Мөнхтулга, Б.Отгонбаатар
Зүйл хэсэг 182.1. - Зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл байгуулах, түүнд оролцох
Улсын яллагч С.Батгэрэл,
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Мөнгөнцэцэгийн Мөнхтулга, Боржигон овогт Батзоригийн Отгонбаатар нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнхтулгийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ял, шүүгдэгч Б.Отгонбаатарыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар М.Мөнхтулгад оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ялыг, Б.Отгонбаатарт оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар М.Мөнхтулга, Б.Отгонбаатар нарт тус тус оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэдний тэнсэгдсэн хугацаанд хяналт тавихыг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

 

5.Эрүүгийн 201301012314 дугаар хэрэгт хураагдсан эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, М.Мөнхтулга, Б.Отгонбаатар нар цагдан хоригдсон хоноггүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

 

6.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Мөнхтулга, Б.Отгонбаатар нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.НАРМАНДАХ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.