Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-11-10
Дугаар 0153
Хэргийн индекс 221/2013/0158/э
Шүүх Сум дундын 14 дүгээр шүүх
Шүүгч Рагчаагийн Үүрийнтуяа
Шүүгдэгч Д.Баярмаа
Зүйл хэсэг 098.1. - Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Ц.Мөнхтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

        1.  Цогт овогт Далайн Баярмааг "бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах" гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д  зааснаар шүүгдэгч Д.Баярмааг 1 /нэг/  жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.                                                                                      

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Д.Баярмаагийн эдлэх 1 жил 8 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD, 3 ширхэг томографикийн зургийг хохирогч Д.Үнэнсайханд олгосугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Д.Баярмаагаас 2.080.580 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Үнэнсайханд олгож, нэхэмжлэлээс Д.Туяагийн 26.500 төгрөг, Д.Үнэнсайханы 6.236.570 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

6. Шүүгдэгч Д.Баярмаа нь цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгүй,  түүний  бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар шүүгдэгч Д.Баярмаад 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Баярмаад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор  хүчинтэй болох бөгөөд, ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2014.02.12 17 Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүх Буурайн Баттөр Ц.Бат-Эрдэнэ, Б.Лхагвасүрэн 145.2.