Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-11-15
Дугаар 00148
Хэргийн индекс 221/2013/0148/э
Шүүх Сум дундын 14 дүгээр шүүх
Шүүгч Жавзмаагийн Байгалмаа
Шүүгдэгч Ч.Эрдэнэбат, Ж.Энхсайхан
Зүйл хэсэг 111.2. - Гүтгэх
Улсын яллагч Б.Жавхлантуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

  1.  Есүхэй овогт Чойжилсүрэнгийн Эрдэнэбат, Боржигон овогт Жаргалсайханы Энхсайхан нарыг гүтгэлгийг олон нийтэд тараасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2-д  зааснаар шүүгдэгч Ч.Эрдэнэбатыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу  7.160.400  /долоон сая нэг зуун жаран мянга дөрвөн зуу/ төгрөгөөр, Ж.Энхсайханыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу  7.160.400  /долоон сая нэг зуун жаран мянга дөрвөн зуу/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.                                                                                      

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар Ч.Эрдэнэбат, Ж.Энхсайхан нар нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн CD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээсүгэй.

 

5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгүй,  тэдний  бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Эрдэнэбат, Ж.Энхсайханы нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор  хүчинтэй болох бөгөөд, ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.