Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-12-27
Дугаар 06
Хэргийн индекс 171/2013/0203/Э/
Шүүх Сум дундын 7 дугаар шүүх
Шүүгч Банзайн Манлайбаатар
Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэбатын Төрмандах, Цагаачин овогт Лхамсүрэнгийн Мөнхтүвшин
Зүйл хэсэг 147.2. - Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291 дүгээр зүйлийн 291.1, 294, 297 дугаар зүйлийн 297.1, 298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Эрдэнэбатын Төрмандах, Цагаачин овогт Лхамсүрэнгийн Мөнхтүвшин нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг амь биед нь аюултайгаар хүч хэрэглэн дээрэмдэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар Эрдэнэбатын Төрмандахад эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 10 /арав/ хоног хорих ял,
Лхамсүрэнгийн Мөнхтүвшинд эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 10 /арав/ хоног хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар Э.Төрмандах, Л.Мөнхтүвшин нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Э.Төрмандахын энэ хэрэгт 2013 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 104 /нэг зуун дөрөв/ хоногийг,
Л.Мөнхтүвшингийн энэ хэрэгт 2013 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 104 /нэг зуун дөрөв/ хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1-д зааснаар хохирогч Д.Дарханбаяраас нэхэмжилсэн 549.070 /таван зуун дөчин есөн мянга далан/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Э.Төрмандах, Л.Мөнхтүвшин нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
    
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Э.Төрмандахын эзэмшлийн “Нокиа” 26-00 маркийн 25.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг битүүмжилсэн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 151 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг,
Л.Мөнхтүвшингийн эзэмшлийн “Фунай” маркийн 14 инчийн 30.000 төгрөгийн үнэ бүхий зурагтыг битүүмжилсэн 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 150 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосонд тооцсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Төрмандах, Л.Мөнхтүвшин нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Төрмандах, Л.Мөнхтүвшин нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.


 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.