Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-05-07
Дугаар 601
Хэргийн индекс 106/2014/0652/Э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Дэндэвийн Батсуурь
Шүүгдэгч Т.Лхагва-Очир
Зүйл хэсэг 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Р.Очирсүрэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүүгийн хэргийн  анхан шатны 2 дугаар шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батсуурь даргалж,

Нарийн бичгийн даргаар Б.Эрхэс,

Улсын яллагч Р.Очирсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн 2 дугаар прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баяуд овогт Төмөрхуягийн Лхагва-Очирт холбогдох 2014260000308 тоот эрүүгийн хэргийг 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, тодорхои эрхэлсэн ажилгүй, ам бүл 12, эцэг эх дүүгийн хамт, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Давааны 1-7 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2004 онд Төв аймгийн шүүхээр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жилийн хорих ялаар шийтгүүлж,  хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Дундговь аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жил хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, 2010 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг 3 жил хорих ял шиитгүүлэн, 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1 жил 17 хоногийг хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,  /РД:ЗА86032616/, Баяуд овогт Төмөрхуягийн Лхагва-Очир

 

   Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Лхагва-Очир нь ялтай байх хугацаандаа тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 16 дугаар гудамжны 48 тоотод оршин суух иргэн Ж.Ариунаагиин гэрт хууль бусаар нэвтэрч 40 инчийн LCD зурагт, Жи мобайлын модем, хар өнгийн гар утас зэрэг эд зүйл хулгайлж бусдад 780 000 мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                             

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Т.Лхагва-Очир мэдүүлэхдээ: Миний өгсөн мэдүүлэг үнэн учир мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Хэргээ хүлээж байна. Маш их гэмшиж байна. Эд зүйлийг эзэнд нь буцааж өгсөн. Миний биеийн байдлыг харгалзан хөнгөн ял оноож өгнө үү гэв.

           Хохирогч Ж.Ариунаа байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: … 2014.03 11-ний өдөр 4 цагийн үед манай хүү Хүслэн над руу залгаад ээж манай гэрт хулгайч ороод зурагт авчихсан байна гэж хэлсэн. Ингээд би 30-40 минутын дараа гэртээ очиход цагдаа нар ирсэн байсан. Гэртээ орж хартал 40 инчийн хар өнгийн Самсунг маркийн LCO зурагт, компьютерт байсан Жи мобайлын модем, Самсунг маркийн хар өнгийн гар утас зэрэг эд зүйл байхгүй байсан. Тэгээд дуудлагаар ирсэн цагдаа дуудлага өгсөн Оюун-Эрдэнэ гэх эмэгтэйд цэнхэр өнгийн хөнжилд боосон хар зурагт мөн үү гэж утсаар асуусан байсан. Тэрийг сонсоод би Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирээд тэр зурагтыг хартал манайхаас алдагдсан телевизор мөн байсан. Би өөрийн алдсан зурагт болон Жи мобайлын модем, гар утас зэргийг хүлээж авсан гэх мэдүүлэг /хх-ийн 12-1З хуудас/

Гэрч Ц.Оюун-Эрдэнэ байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: … 2014.03 11-ний өдөр гэртээ байж байтал 14 цагийн орчимд эгч Ариунаагийн дунд хүү Хүслэн орж ирээд манай гэрийн хаалга онгорхой байна орж үзэхэд зурагт байхгүй байна гэсэн. Эгчийн гэрт ороход хойморт байрлах 40 Инчийн хар зурагт байхгүй байсан. Тэгээд Цагдаагийн байгуулагад дуудлага өгсөн. Удалгүй цагдаагаас явж байна гээд 2 төлөөлөгч ирсэн. Надаас цэнхэр өнгийн бүтээлгэнд боосон 40-42 инчийн зурагт мөн үү гэхээр би мөн байх гэсэн. Ингээд би Ариунаа эгчид мэдэгдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/,

Гэрч 3.Бөхбаяр байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Цагдаагийн сонсогч Темөрхадуурын хамт Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюушийн зурагтын шинэ эцсийн буудал дээр явж байтал 175-180 см өндөртэй, улаан куртик өмссөн, дух хацар нь халзарсан хүн явж байхаар нь ямар учраас нүүрээ халзалсан талаар асуухад Лхагва-Очир нь хүргэн ахдаа зодуулсан гэж байсан. Тэр хүн архи согтууруулах ундаа хэрэглэсэн гартаа цэнхэр өнгийн даавуунд эд зүйл боогоод барьчихсан явж байсан. Сонсогч Төмөрхадуур бид хоёр тэр хүнийг шалгахад биед нь бичиг баримт байхгүй. Цэнхэр даавуунд 40 орчим инчийн хар өнгийн LCO зурагт удирдлагын хамт, Жи мобайлын модем, Самсунг маркийн хар өнгийн гар утас, цагаан цэнхэртэй гар утас, ажлын бээлий зэрэг эд зүйл байсан. Тухайн хүнийг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагч нарт хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг /20-21 хуудас/,

Гэрч 3.Төмөрхадуур байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ .... сонсогч Бөхбаярын хамт Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюушийн зурагтын шинэ эцсийн буудал дээр 11-12 цагын орчим явж байтал 22 орчим настай залуу хөх өнгиин даавуунд хавтгай эд зүйл боосон байдалтай явж байхаар нь Бөхбаяр бид хоёр очиж шалгахад хөх өнгийн даавуунд 42 орчим Инчийн хар өнгийн марк тодорхойгүй LCД зурагт байсан. Биед нь үзлэг хийхэд улаан куртиктай залуу нь өөрийгөө Лхагва гэж байсан боловч биед нь бичиг баримт байхгүй байсан. Биед нь үзлэг хийхэд Жи мобайлын модем, зурагтын удирдлага, хар өнгийн гар утас, цэнхэр өнгийн гар утас байсан. Тухайн хоёр этгээдийн нэрийг шалгах зорилгоор Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст дээр авч ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/,

Шүүгдэгч Т.Лхагв-Очир байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Хүргэн Бат-Очирын гэрт очих гээд явж байтал нэг айлын хашааны хаалга нь онгорхой байхаар нь шагайж хартал хашаанд гурван монгол гэр байсан. Урд талын монгол гэрийн хаалга нь цоожтой харагдахаар нь хашааны хаалгаар ортол хашааны хаалганы хажууд 30-40 см урттай армотурын нарийн төмөр байхаар нь урд талын гэрийн хаалгыг цоожийг хөшиж онгойлгосон Армотурын төмрийг нь зүүн тийш хашаа давуулаад шидсэн Гэрийнхэн цоожийг зүүн урд хаяанд нь тавьчаад гэрт ортол хар өнгийн том зурагт байсан. Тэгэхээр нь архи авах мөнгө олох санаатай тэр зурагтыг орны цэнхэр өнгийн бүтээлгээр нь боогоод эргээд хартал хар өнгийн процессорт нь цагаан өнгийн плаш шиг зүйл байхаар нь авсан. Зурагтны тавиур дээр нь хар өнгийн унтраастай гар утас байхаар нь аваад гарсан Тэгээд тэр айлаас гараад урагшаа явж байгаад зүүн тийш эргэж 7 -гийн эцэс гэх жижиг тэрэгний зогсоол дээрээс таксинд сууж зурагтын шинэ эцэс дээр буусан. Тэр хавьд хар өнгийн зурагтаа хямдхан зарах гээд хүн хайж байтал Нэргүй гэх залуутай автобусын буудал дээр тааралдсан. тэгтэл тэр залуу манай эгч наад зурагтыг чинь авч магадгүй гэхээр нь би эгчийн чинь гэр рүү явья гэхэд Нэргүй гэх залуу би хаана байгаагаа мэдэхгүй гээд нэлээн согтуу байсан. Ингээд бид 2 такси барих гэж байтал 2 залуу ирээд Нэргүй бид хоёрыг Цагдаагийн хэлтэсрүү авч явсан гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 хуудас/

Хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 8-р хуудас/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

 

Хэргийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт

Шүүгдэгч Т.Лхагва-Очир нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр орон байранд нэвтэрч 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 16 дугаар гудамжны 48 тоотод оршин суух иргэн Ж.Ариунаагиин гэрт хууль бусаар нэвтэрч 40 инчийн LCD зурагт, Жи мобайлын модем, хар өнгийн гар утас зэрэг эд зүйл хулгайлж бусдад 780 000 мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ж.Ариунаагийн … 2014.03 11-ний өдөр 4 цагийн үед гэртээ очиход цагдаа нар ирсэн байсан. Гэртээ орж хартал 40 инчийн хар өнгийн Самсунг маркийн LCO зурагт, компьютерт байсан Жи мобайлын модем, Самсунг маркийн хар өнгийн гар утас зэрэг эд зүйл байхгүй байсан. Би өөрийн алдсан зурагт болон Жи мобайлын модем, гар утас зэргийг хүлээж авсан гэх мэдүүлэг, гэрч Ц.Оюун-Эрдэний … 2014.03.11-ний өдөр гэртээ байж байтал 14 цагийн орчимд эгч Ариунаагийн дунд хүү Хүслэн орж ирээд манай гэрийн хаалга онгорхой байна орж үзэхэд зурагт байхгүй байна гэсэн. Эгчийн гэрт ороход хойморт байрлах 40 Инчийн хар зурагт байхгүй байсан. Тэгээд Цагдаагийн байгуулагад дуудлага өгсөн. Удалгүй цагдаагаас явж байна гээд 2 төлөөлөгч ирсэн. Надаас цэнхэр өнгийн бүтээлгэнд боосон 40-42 инчийн зурагт мөн үү гэхээр би мөн байх гэсэн. Ингээд би Ариунаа эгчид мэдэгдсэн гэх мэдүүлэг, гэрч 3.Бөхбаяр … Цагдаагийн сонсогч Темөрхадуурын хамт Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюушийн зурагтын шинэ эцсийн буудал дээр явж байтал 175-180 см өндөртэй, улаан куртик өмссөн, дух хацар нь халзарсан хүн явж байхаар нь ямар учраас нүүрээ халзалсан талаар асуухад Лхагва-Очир нь хүргэн ахдаа зодуулсан гэж байсан. Тэр хүн архи согтууруулах ундаа хэрэглэсэн гартаа цэнхэр өнгийн даавуунд эд зүйл боогоод барьчихсан явж байсан. Сонсогч Төмөрхадуур бид хоёр тэр хүнийг шалгахад биед нь бичиг баримт байхгүй. Цэнхэр даавуунд 40 орчим инчийн хар өнгийн LCO зурагт удирдлагын хамт, Жи мобайлын модем, Самсунг маркийн хар өнгийн гар утас, цагаан цэнхэртэй гар утас, ажлын бээлий зэрэг эд зүйл байсан. Тухайн хүнийг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагч нарт хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг, гэрч 3.Төмөрхадуурын …  сонсогч Бөхбаярын хамт Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюушийн зурагтын шинэ эцсийн буудал дээр 11-12 цагын орчим явж байтал 22 орчим настай залуу хөх өнгиин даавуунд хавтгай эд зүйл боосон байдалтай явж байхаар нь Бөхбаяр бид хоёр очиж шалгахад хөх өнгийн даавуунд 42 орчим Инчийн хар өнгийн марк тодорхойгүй LCД зурагт байсан. Биед нь үзлэг хийхэд улаан куртиктай залуу нь өөрийгөө Лхагва гэж байсан боловч биед нь бичиг баримт байхгүй байсан. Биед нь үзлэг хийхэд Жи мобайлын модем, зурагтын удирдлага, хар өнгийн гар утас, цэнхэр өнгийн гар утас байсан. Тухайн хоёр этгээдийн нэрийг шалгах зорилгоор Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст дээр авч ирсэн гэх мэдүүлэг шүүгдэгч Т.Лхагв-Очирын … Урд талын монгол гэрийн хаалга нь цоожтой харагдахаар нь хашааны хаалгаар ортол хашааны хаалганы хажууд 30-40 см урттай армотурын нарийн төмөр байхаар нь урд талын гэрийн хаалгыг цоожийг хөшиж онгойлгосон. Тэгээд архи авах мөнгө олох санаатай тэр зурагтыг орны цэнхэр өнгийн бүтээлгээр нь боогоод эргээд хартал хар өнгийн процессорт нь цагаан өнгийн плаш шиг зүйл байхаар нь авсан. Зурагтны тавиур дээр нь хар өнгийн унтраастай гар утас байхаар нь аваад гарсан. Такси барих гэж байтал 2 залуу ирээд Нэргүй бид хоёрыг Цагдаагийн хэлтэсрүү авч явсан гэх мэдүүлэг, хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул гэм буруутайд тооцож зохих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэв.

Т.Лхагва-Очир ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл  байдалд тооцов.

Мөн Т.Лхагва-Очирыг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэн тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.

 

          

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.1, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

        

                                                                                                     ТОГТООХ НЬ:

  

1. Шүүгдэгч Баяуд овогт Төмөрхуягийн Лхагва-Очирыг давтан үйлдлээр орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  Т.Лхагва-Очирт эд хөрөнгө хураахгүйгээр 6 сар баривчлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Т.Лхагва-Очирын цагдан хоригдсон 56 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

4. Хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй,бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5.  Тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Т.Лхагва-Очирт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, эдлэх ялыг 2014 оны 05 дугаар сарын 07-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Лхагва-Очирт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.БАТСУУРЬ

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.