Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-04-16
Дугаар 480
Хэргийн индекс 106/2014/0455/Э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Дэндэвийн Батсуурь
Шүүгдэгч Б.Сүхбаатар
Зүйл хэсэг 181.2.1 - догшин авирлаж;
Улсын яллагч Ц.Хашбаатар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

  

 

 

     

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батсуурь даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Эрхэс,

Улсын яллагч: Ц.Хашбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Баярсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн 2 дугаар прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон Баасанжаргалын Сүхбаатарт холбогдох 201401060109 дугаартай хэргийг 2014 оны 03 дугаар сарын 18-ний өдөр хүлээн авч хянаад шүүн хэлэлцэв.    

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Булган аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 1 дүгээр гудамж, 53б тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, 1997 онд Булган аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэн. 1998 онд Булган аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт  3 жилийн хорих ял, 2000 оны 3 дугаар сарын 29-нд Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 85 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жил 6 сарын хорих ял, 2001 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 203а дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 3 жил 8 сарын хорих ял, 2007 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймаг дахь Сум дундын 11 шүүхийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 3 сар баривчлах ялаар шийтгүүлж, 2007 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай РД: ГЭ82072017 Боржигон Баасанжаргалын Сүхбаатар.

 

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Сүхбаатар нь 2014 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Илч" хүнсний дэлгүүрийн гадаа бусдыг ил тэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн ТУуганбаярыг шалтаг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь цохиж, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Сүхбаатар мэдүүлэхдээ: Би мэдүүлэг өгөхгүй. Цагдаад өгсөн мэдүүлэг үнэн юм. Би хүүхэд зодсон хэргээ хүлээж байна. Би өөрийнхөө бурууг ойлгож байна. Нүдний шилний хохиролд 75.000 төгрөг төлсөн. Би хэрэг үйлдэх үедээ согтуу байсан юм. Надад хөнгөн ял оноож өгнө үү гэв.

Насанд хүрээгүй хохирогч Т.Ууганбаяр байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:  ... 2014 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 19 цагийн үед би найз Моломжамц, Батбаяр хоёрын хамт "Илч" хүнсний дэлгүүрийн гадаа тэвэг тоглож байсан. Илч дэлгүүр нь гадаанаа гэрэлтэй болохоор очиж тоглодог юм. Тэнд тоглож байтал гэнэт 2 согтуу ах ирчихээд "та нар намайг мэдэх үү намайг Сүхээ гэдэг" гээд өөдөөс орилоод томроод хараалын үг хэлээд байсан. Тэр согтуу ах Моломын шанааруу 2 удаа цохьсон. Дараа нь намайг цохьсон. Намайг 2 удаа цохьсон. Цохихдоо баруун шанаа, баруун нүдний орчим цохьсон. Намайг цохиход миний нүдний шил газарт унаж хагарсан. Хамт байсан хүн нь бид хэдийг зүгээр л хараад байж байсан. Найз Батбаяр маань тэр согтуу ахыг бид хоёроос салгачихаад уурлаад байж байсан. Удалгүй тэр согтуу ахыг эхнэр нь ирээд аваад явсан" гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/

Насанд хүрээгүй гэрч Б.Моломжамц байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:  ... 2014 оны 1 дүгээр сарын 19- ний өдөр 19 цагийн орчимд Ууганаа, Батбаяр бид 3 "Илч" хүнсний дэлгүүрийн урд тоглож байхад Сүхээ гэдэг ах Батбаярыг дуудаад Батбаяр очсон чинь томроод байсан. Тэгээд би гүйж очоод Сүхээ ахыг түлхээд унагаасан. Босч ирсэнээ Ууганбаярыг цохиод нүдний шилийг нь хагалаад тэгэхээр нь би очоод Сүхээ ахыг дараад унасан. Сүхээ ах босч ирснээ миний эрүү рүү өшиглөөд тэгээд би босоод бид 3 Ууганаагийнд очоод ээжид нь хэлсэн" гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч Б.Батбаяр байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:  ... 2014 оны 1 дүгээр сарын 19-ний орой 19-20 цагийн орчимд Ууганаа, Молом бид 3 "Илч" хүсний дэлгүүрийн урд тоглож байхад Сүхээ ах ирээд надад томроод байсан чинь Молом Сүхээ ахыг түлхээд унагаасан. Сүхээ ах босч ирснээ Ууганааг цохиод тэгэхээр нь бид 3 зугтаагаад Ууганаагийнд очиж Оюун-Эрдэнэ эгчид болсон явдлын талаар хэлсэн" гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 1657 дугаар дүгнэлтэнд:

1.Г.Ууганбаярын биед тархи доргилт, баруун шанааны зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 19-р хуудас/

            Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

 

 

Хэргийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Сүхбаатар нь 2014 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Илч" хүнсний дэлгүүрийн гадаа бусдыг ил тэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн ТУуганбаярыг шалтаг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь цохиж, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Сүхбаатарын … 2013 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр би Нисэхэд Одноогийн гэрт танихгүй 2 хүн, Болдбаатар ах, Нямсүрэн найз хүүхэн Бямбасүрэн нарын хамт 3 шил архи хувааж уугаад орой тэднийхээс Болдоо ахтай хамт явж байтал Илч дэлгүүрийн үүдэнд зогсож байсан 3 бандид би агсам тавьсан юм, тэгтэл нэг нь намайг хавсарч унгаасан, би босохдоо нэгнийг нь нүдний шилээс татаад шилийг нь хагалсан, тэгээд салаад явсан гэх мэдүүлэг насанд хүрээгүй хохирогч Т.Ууганбаярын …2014 оны 1-р сарын 19-ний өдөр 19 цагийн үед би найз Моломжамц, Батбаяр хоёрын хамт "Илч" хүнсний дэлгүүрийн үүдэнд байхад 2 согтуу ах ирчихээд "та нар намайг мэдэх үү намайг Сүхээ гэдэг" гээд өөдөөс орилоод томроод хараалын үг хэлээд байсан. Тэр согтуу ах Моломын шанааруу 2 удаа цохьсон. Дараа нь намайг цохьсон. Намайг 2 удаа цохьсон. Цохихдоо баруун шанаа, баруун нүдний орчим цохьсон. Намайг цохиход миний нүдний шил газарт унаж хагарсан гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Моломжамцын … 2014 оны 1-р сарын 19-ний өдөр 19 цагийн орчимд Ууганаа, Батбаяр бид 3 "Илч" хүнсний дэлгүүрийн урд тоглож байхад Сүхээ гэдэг ах Батбаярыг дуудаад Батбаяр очсон чинь томроод байсан. Тэгээд би гүйж очоод Сүхээ ахыг түлхээд унагаасан. Босч ирсэнээ Ууганбаярыг цохиод нүдний шилийг нь хагалаад тэгэхээр нь би очоод Сүхээ ахыг дараад унасан. Сүхээ ах босч ирснээ миний эрүү рүү өшиглөөд тэгээд би босоод бид 3 Ууганаагийнд очоод ээжид нь хэлсэн гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Батбаярын … 2014 оны 1 дүгээр сарын 19-ний орой 19-20 цагийн орчимд Ууганаа, Молом бид 3 "Илч" хүсний дэлгүүрийн урд тоглож байхад Сүхээ ах ирээд надад томроод байсан чинь Молом Сүхээ ахыг түлхээд унагаасан. Сүхээ ах босч ирснээ Ууганааг цохиод тэгэхээр нь бид 3 зугтаагаад Ууганаагийнд очиж Оюун-Эрдэнэ эгчид болсон явдлын талаар хэлсэн гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 1657 дугаар дүгнэлтээр Г.Ууганбаярын биед тархи доргилт, баруун шанааны зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул зохих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэв.

Б.Сүхбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт зааснаар ялгүйд тооцох хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх, нөхцөл байдал тогтоогдож байна.

Б.Сүхбаатар хэргээ гэмшсэн, хохирлыг арилгасан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож тухайн хэргийн шинж чанарыг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

          Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 299 дүгээр зүйлийн 299.1, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                                                                    ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон Баасанжаргалын Сүхбаатарыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Б.Сүхбаатар  3 жил 1 сар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Сүхбаатарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Б.Сүхбаатар цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Ууганбаярт 75.000 төгрөг  хохиролд тооцож төлсөн, болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Б.Сүхбаатарт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж,  1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст хариуцуулсугай.

 

7. Тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Сүхбаатарт авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.БАТСУУРЬ

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.