Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-03-17
Дугаар 352
Хэргийн индекс 106/2014/0264/э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Пагамын Туяат
Шүүгдэгч Ө.Содбилэг Ч.Баасан
Зүйл хэсэг 145.3. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
148.2. - Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах
261.2. - Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох
Улсын яллагч Ш.Баярбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж, шүүгч Л.Оюун,  Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Эрдэнэцэцэг

Улсын яллагч: Ш.Баярбилэг

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ч.Даваасүрэн

Хохирогч: В.Цолмон

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: П.Санчир

Иргэдийн төлөөлөгчид: Л.Дамдиндорж, Г.Баасанжав, Б.Баянбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлтэйгээр хийв.

 

Эрүүгийн хэргийн дугаар  20837439

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 148 дугаар зүйлийн 148.2, 261 дугаар зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Алаг адуу овогт Өлзийтогтохын Содбилэг, Боржигон овогт Чимэддоржийн Баасан нарт холбогдох эрүүгийн хэргийг 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

1.Алаг адуу овогт Өлзийтогтохын Содбилэг. 1976 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Завхан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, хадам эх, эхнэр, хүүхдийн хамт хамт амьдардаг, Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн усны аж ахуй в0-5 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /регистрийн дугаар ОГ76013018/,

2.Боржигон овогт Чимэддоржийн Баасан, 1980 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 34 настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эх, нөхөр хүүхдийн хамт амьдардаг, Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн усны аж ахуй в0-5 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадваргүй, /регистрийн дугаар НС80032183/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар

 

            Шүүгдэгч Ө.Содбилэг нь Ц.Бүрэнбаатар, Г.Ган-Очир, Д.Лхагвасүрэн, Ц.Батсайхан, Д.Алгаа нартай бүлэглэн, шунахайн сэдэлтээр, давтан үйлдлээр машин механизм хэрэглэн агуулах саванд нэвтэрч 2004 оны 12 дугаар сарын 15-ны шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аганист” ХХК-ний хашаанаас барилгын арматур төмөр хулгайлж 393 250 төгрөгийн, 2004 оны 12 дугаар сарын 30-ны шөнө барилгын арматур төмөр хулгайлж 506 750 төгрөгийн буюу бүгд 900 000 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Болд, Н.Ганбаяр нартай бүлэглэн, давтан үйлдлээр машин механизм хэрэглэж агуулах саванд нэвтэрч 2011 оны 05 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оорцог уул” ХХК-ний хашаанаас барилга угсралтын ажлын зориулалт бүхий 50 ширхэг хэв хашмал, 90 ширхэг хэв хашмалын дотор булан зэргийг хулгайлж 4 000 000 төгрөгийн, 2011 оны 05 дугаар сарын 31-ээс 06 дугаар сарын 01-нд шилжих шөнө барилгын тулгуур төмөр 80 ширхэгийг хулгайлж 1 200 000 төгрөгийн, 2011 оны 06 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө тулгуур төмөр 80 ширхэгийг хулгайлж 1 200 000 төгрөгийн бүгд 6 400 000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Тулгасүрэн, Д.Батболд нартай бүлэглэн 2013 оны 07 дугаар сарын 06-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, 8 дугаар хэсэг Тахилтын задгайд байрлах “Ата трейд” ХХК-ний хашаанаас барилгын хэв цутгах зориулалт бүхий хэв хашмал төмөр 62 ширхэгийг хулгайлж 2 556 000 төгрөгийн хохирол учруулсан,

2006 оны 03 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Ч.Баасан, Ж.Цэрэндорж, Ч.Гомбосүрэн нартай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож машин механизм хэрэглэж, агуулах саванд нэвтэрч Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Баянголын 7-8 тоотод оршин суух иргэн Д.Дарьсүрэнгийн хашаан дотроос 28 ямаа, 21 хонь нийт 49 тооны бог мал хулгайлж хохирогчийг амьжиргааны эх үүсвэрээс нь салган 3 330 000 төгрөгийн хохирол учруулж бусдад нийтдээ 13 156 000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан,  

2008 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Ч.Баасантай бүлэглэн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Гавьжийн шанд гэх газраас иргэн В.Цолмонгийн 24 ширхэг хонины гулууз махыг зараад 4 дүгээр сард тооцоо хийнэ, алтны уурхайгаас мөнгө авна, цалингийн зээл авч мөнгийг өгнө” гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар, шунахайн сэдэлтээр бусдыг залилан иргэн В.Цолмонд 1 320 000 төгрөгийн хохирол учруулсан,

            Ч.Баасантай бүлэглэн, давтан үйлдлээр, эрүүгийн 20515669 дугаартай хэрэгт Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдан, прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шүүхийн шатанд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2010 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэл, эрүүгийн 20837439 дугаартай хэрэгт Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдан, прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шүүхийн шатанд 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Ө.Баяраа, Ч.Баярхүү нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2011 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд шүүн таслах ажиллагаанаас, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн 20837439 дугаартай хэрэгт шалгагдаж бусдын батланд байх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт,

 

            Шүүгдэгч Ч.Баасан нь Ө.Содбилэг, Ж.Цэрэндорж, Ч.Гомбосүрэн нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2006 оны 03 дугаар caрын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Баянголын 7-8 тоотод оршин суух иргэн Д.Дарьсүрэнгийн хашаан дотроос 28 ямаа, 21 хонь бүгд 49 тооны бог мал хулгайлж хохирогчийг амьжиргааны эх үүсвэрээс нь салган 3 330 000 төгрөгийн хохирол учруулсан,

Ө.Содбилэгтэй бүлэглэн, давтан үйлдлээр 2008 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Гавьжийн шанд гэх газраас иргэн В.Цолмонгийн 24 ширхэг хонины гулууз махыг зараад 4 дүгээр сард тооцоо хийнэ, алтны уурхайгаас мөнгө авна, цалингийн зээл авч мөнгийг өгнө гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар, шунахайн сэдэлтээр залилан мэхэлж иргэн В.Цолмонд 1 320 000 төгрөгийн хохирол учруулсан,

Н.Булгаагай бүлэглэн 2008 оны сүүлчээр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Гавьжийн шанд гэх газраас В.Цолмонгоос 5 ширхэг хонины гулууз махыг зараад удахгүй тооцоо хийнэ, хүүхэд шоронд орох гээд, бие нь муудаад байна гэж хуурч мэхлэн итгэл эвдэх аргаар, шунахайн сэдэлтээр залилан мэхлэн авч 275 000 төгрөгийн, нийтдээ В.Цолмонд 1 595 000 төгрөгийн хохирол учруулсан,

 Ө.Содбилэгтэй бүлэглэн, давтан үйлдлээр эрүүгийн 20515669 дугаартай хэрэгт Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдан, прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шүүхийн шатанд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2010 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэл, эрүүгийн 20837439 дугаартай хэрэгт Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдан, прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шүүхийн шатанд 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Б.Цэндсүрэн, Ө.Чимгээ нарын батлан даалтад байх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2011 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд шүүн таслах ажиллагаанаас, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн 20837439 дугаартай хэрэгт шалгагдаж бусдын батлан даалтад байх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтаас тус тус давтан үйлдлээр зориуд зайлсхийсэн  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                                                           ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Содбилэг мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Баасан мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, үйлдсэн  хэргээ хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйлгүй гэв.

 

      Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч В.Цолмон мэдүүлэхдээ: Хохирлоо барагдуулж авмаар байна. Шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Өөр ярих зүйлгүй гэв.

 

      Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “Оорцог Уул” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Санчир мэдүүлэхдээ: 2 170 000 төгрөгөө барагдуулж авмаар байна. Өөр ярих зүйлгүй гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Идэрболдын: ..... "Манай байгууллагын барилгын хашаа СБД-ийн 2 хороо Циркийн зүүн урд талд байрладаг. Уг хашаанаас 2004 оны 12 сарын 15-ны өглөө 0,55тн катанг төмөр алдсан. Мөн 2004.12.29-ний шөнө байгууллагын төмөр хашааг эвдэж ороод 0,85 тонн катанг төмөр хулгайд алдсан. Сүүлийн алдсан төмрийг хулгай хийж байхад нь нэг хулгайчийг нь үйлдэл дээр нь манай байгууллагыг гэрээгээр харж байсан хамгаалалтынхан барьсан. Манай байгууллагын төмөр торон хашааг төмөр хайчаар таслаж эвдээд хулгай хийдэг эхний удаа 0.55тнн буюу дансны үнээр 393.250 төгрөгийн төмөр, 2 дах удаа 0.85тнн буюу 607750 төгрөгийн төмөр алдагдсан нийт 1001000 төгрөгийн төмөр алдсан. Үүнээс сүүлийн алдсан төмрийг буцааж авсан гэх мэдүүлэг /2 хавтасны 98- 99/, 

 

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Гантулгын: ...... 2004 онд би өөрөө “Аганист” компаний Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилгын ажлыг хариуцаж ажиллаж байсан болохоор 2004 онд барилгын талбайгаас катанг төмөр хулгайд алдагдсан асуудлыг мэдэж байна. Манайд 2 удаагийн үйлдлээр хулгай ороход хамгийн сүүлийн үйлдэл дээрээ хулгайч нар баригдаж 2 дахь удаагийн хулгайлж авсан төмрийг хүлээлгэн өгсөн. Эхний удаагийн үйлдлээр манайхаас катанг төмөр хулгайлсан хүмүүс мөн байсан байна лээ. Тухайн үед бид нар эхний удаа хулгайд алдагдсан төмрийн үнэ болох 393.250 төгрөгний хохирлоо ямар ч байсан барагдуулж авсан. Одоо манай компаний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. Иймд шүүх хуралд суухгүй гэх мэдүүлэг / 4 хавтасны 83-84 хуудас/

 

            Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч М.Пүрэвбаатарын: …2004.12.30-ны шөнө 03 цагийн орчим ажил дээр байж байтал захирал хүрч ирээд ажил гарлаа хамт явъя гэсэн. Тэгээд циркийн тэнд байдаг “Аганист” ХХК-ны хашааны ойролцоо ирэхэд уг байгууллагын хашаанаас хүмүүс төмөр хулгайлаад барилгын хашааны хажууд байрлах гражны гадаа аваачиж тавиад байсан. Захирал бид 2 машиныхаа гэрлийг унтрааж нөгөө хүмүүсийн үйлдлийг харж зогссон. 7-8 хүн хоёр, хоёроороо төмөр зөөгөөд тавиад байсан. Удалгүй нэг машин хүрч ирээд уг гражны тийш очиж гаргасан төмрүүдийг ачиж эхэлсэн. Захирал бид хоёр машинаа асааж нөгөө төмөр ачиж байгаа гражийн тийшээ очиход төмөр хулгайлж байсан хүмүүс зугатаасан, би машин зогсохоос өмнө бууж 2 хүнийг нь барьж авсан, нэг нь машины жолооч, нөгөө нь хулгайч залуу байсан, уг залуу согтуу байхаар нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд авчирсан гэх мэдүүлэг / 2 хавтасны 100-101 хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Дарьсүрэнгийн: ... 2006 оны 03 сарын 13-ны шөнө 01 цагийн үед байх манай нохой хуцаад хүн шуугилдаад мал үргээд майлалдаад байсан. Тэгэхээр нь би хулгайч байна гэж бодоод босоод гарах гэтэл миний зүрхээр хатгаад босч чадаагүй. Тэгэхээр нь унтаж байгаа 2 хүүхэддээ сэрээх гээд дуугарах гэхээр дуу гарахгүй 2 хүүхдээ сэрээж чадаагүй. Хэсэг хугацааны дараа зүрх гайгүй болохоор нь босоод 06 цагт гарч харахад манай нохойд гялгар ууттай үхрийн шинэ уушиг хаяж өгсөн, хашааны хаалга онгорхой байсан. Тэгээд манай хашаанд байсан 28 ямаа, 21 хонийг туугаад явсан байсан, тэгэхээр нь хүүхдүүдээ сэрээгээд хамт мөрөөр нь яваад нилээн зайтай газар очоод 2 машины мөр, 3 хүний өөр мөр байсан тэндээс хонь ямааг машинд ачаад аваад явсан байсан гэх мэдүүлэг / 1 хавтасны 22-26 хуудас/,

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Дарьхийхүүгийн ... 2006 оны 3 сард би барилгын цэргийн 182 дүгээр ангид жижүүрт гардаг байсан. Нэг өглөө ажлаас бууж ирсэн чинь хонь ямаа хулгайд алдагдчихлаа гэж эхнэр Дарьсүрэн маань хэлсэн. Тухайн үед эхнэр Дарьсүрэн уг хэрэгт хохирогчоор байцаалт өгч байсан ба 2008 онд цус харваад бие нь муудсан тийм ч учраас би энэ хэрэгт би хохирогчоор оролцож байна. Манайх 80 орчим хонь ямаатай байсан, хулгайд алдагдсан хонь ямааны  ихэнх нь эм байсан, ирээдүйд их нэмэртэй, өсөж үржих мал байсан. Ингээд ихэнх эм хонь ямаа алдагдсан учраас цаашид үлдсэн бог мал өсөх үржих боломжгүй болсон. Нийт 3.330.000 төгрөгийн хохирол учирсанаас 2011 онд Содбилэг, Баасан хоёроос хохиролын мөнгө гэж 1440000 мянган төгрөг авсан. Одоо энэ хоёр хүнээс үлдэгдэл 225 000 мянган төгрөгөө нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэх мэдүүлэг /4 хавтасны 77-79 хуудас/

 

Хохирогч Т.Дарьхийхүүгийн талаархи хорооны тодорхойлолт / 4 хавтасны 80 хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Батбаатарын: ... 2006 оны 03 сарын 13-ны өглөө 09 цагийн үед манай дүүгийн хүүхэд ирээд ээж чинь хүрээд ир гэнэ, малаа хулгайд алдчихлаа гэж хэлсэн. Ингээд хорооны Цагдаагийн хэсэг дээр очиж тэмдэглүүлчихээд цааш явж аавынд очиход аав ажлаасаа ирчихсэн, ээж “урьд шөнө малаа хулгайд алдчихлаа” гэж ярьж байсан, тэгээд харахад хашаан дотроос 21 хонь ,28 ямаа нийт 49 тооны бог мал алга болсон байсан гэх мэдүүлэг /1 хавтасны 47 хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Ганболдын:......... 2006 оны 03 сард өдрийг нь санахгүй байна, өөрийн хувийн машинтайгаа цэргийн хотхоны зогсоол дээр өглөө 60 цагийн үед зогсож байхад нэг залуу, хүүхэн хоёр ирсэн. Тэгээд хөдөөнөөс мах шөл ирж байгаа, 22-ын товчоогоор орж ирж байгаа Дэнжийн мянгын зах руу очиж тосно гээд явсан. Намайг тийшээ очиход газель маркийн машин гудамжинд зогсож байгаад эрэгтэй нь "мах авах хүнтэйгээ яриад ирье " гээд машинаас буусан. Тэгээд нилээн хэдэн хүнтэй гарч ирсэн, эхлээд мах гэж байснаа амьд мал болсон. Мөнгө төгрөг дээрээ тохирохгүй нөгөө машинаа цааш нь явуулсан. Би наана уулзвар дээр зогсож байсан ба "за алив тооцоогоо хий явмаар байна" гэхэд Нарантуул захын ченжүүдтэй ярьсан, одоохон ирлээ гэнэ гээд намайг 12 цаг хүртэл хүлээлгэсэн. Тэр хооронд микро, нэг улаан тэрэг хоёр ирсэн. Тэгсэн чинь авах хүмүүс нь ирлээ гээд нөгөө хүүхэн, залуу хоёр гарч ирээд, ирсэн хоёр машинаа аваад газель машин байгаа газар руу явсан. Тэгэхээр нь би тооцоогоо гээд уурласан чинь Цайзаас хойшоогоо эргээд гудманд очсон чинь газель машин байсан, тэнд өглөө суусан залуу хүүхэн хоёрыг дуудаад мөнгөө гэсэн чинь тэд надад явсан км-ийн 10.000 төгрөг өгсөн. Эхлээд мах орж ирж байгаа гэж авч явсан, ямар ч л гэсэн 25 толгой хонь ямаа гэж ярьж байсан гэх мэдүүлэг / 1 хавтасны 25-26 хуудас/

 

           Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Энхбатын: ... 2006 онд он сар өдрийг нь санахгүй байна. Надруу нэг эрэгтэй хүн яриад "хонины мах авах уу" гэсэн, тэгээд би Мөнхсуурь ахыг "нэг хүн хонины мах өгнө гэнээ очоод авч бай гэсэн тэгээд Мөнхсуурь ах над руу утсаар "амьд мал байна чи өөрөө ир" гэсэн, тэгээд би гадуурхи ажлаа амжуулаад Цайз дээр очсон чинь амьд хонь , ямаа нийт 26-27 тооны бог мал байсан , би 450000 төгрөгөөр худалдаж авсан ... эрэгтэй, эмэгтэй 2 хүнээс авсан .. авсан малаа тухайн өдөрт нь бойлсон, тэгээд маргааш нь зарсан тэгтэл утсаар цагдаа яриад уулзаад толгойнуудыг нь ачаад Орбит руу айлд нь очиж үзүүлсэн, зураг хөргийг нь авахуулсан, тэр айлын эзэд нь манай хонь ямааны толгой мөн байна гэсэн гэх мэдүүлэг /1 хавтасны 38-39 хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч В.Цолмонгийн:.. Би амины 600 гаруй хонь үхэртэй байсан ..... 2007 оны 11,12 дугаар сард 200 гаран нас гүйцсэн хонь борлуулах зорилгоор нядалсан. Малыг Содбилэг гаргаж Баасан, Булгаа нар гэдэс дотрыг нь янзалсан, 2007 оны сүүлээр Содбилэг, Баасан нар 1-2 гулууз мах зээлээр аваад мөнгийг нь өгдөг байсан. 2008 оны 2 сарын 25-нд Содбилэг Баасан нар гавьжийн шандад ирж 24 ш гулууз махыг 1 ширхэгийг 55000 төгрөгөөр бодож портер машинаар аваад явсан. 2008 оны 2 сарын сүүлээр Булгаа, охин Баасангийн хамт жижиг машинаар ирж 5 ширхэг гулууз мах, 1 ширхэгийг 55000 төгрөгөөр бодож авч явсан. Одоо тооцоо хийе гэхээр өгдөгггүй, хаягаа солиод явсан байсан, утасны дугаараа өгсөн боловч утасдахаар утасаа авдаггүй. Би 2008 оны 07 сард Содбилэг Баасан нартай Төв аймагт Цагдаагийн газар уулзсан, тэр үед удахгүй төлнө гэсэн бичиг хийж өгсөн. Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 2З-ны өдрийн хуралдааны дараахан Содбилэг, Баасан 2 надад ээж Булгаагийн хохирол гэх 185.000 төгрөгийг надад өгсөн бөгөөд түүний дараахан Содбилэг надад 100.000 төгрөг өгсөн. Одоо би Содбилэг,Баасан 2-оос 1.225.000 төгрөгийг нэхэмжилж байна. Яагаад үүнийг нэхэмжилж байна гэвэл анхны Хан-Уул дүүргийн шүүхийн шийтгэх тогтоол дээр Ө.Содбилэгээс 600.000 төгрөг, Ч.Баасангаас 725.000 төлүүлнэ гэсэн байна лээ гэх мэдүүлэг /1 хавтасны 136-139,4 хавтасны 81 хуудас /

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Батбаярын: 2008 оны цагаан сарын дараа Содбилэг эхнэр Баасангийн хамт цэнхэр портертэй ирж 24 ширхэг гулууз мах Цолмонгоос авч явсан. Үүнээс хойш Булгаа нь охин Баасангийн хамт жижиг цагаан машинтай ирж 5 ширхэг гулууз мах авч явсан гэх мэдүүлэг/ 1 хавтасны 143 хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч В.Тунсагийн ... "2008 оны 2 сарын сүүлээр Содбилэг эхнэрийн хамт портертой ирээд мах аваад явсан гэж надад Батбаяр хэлсэн. Үүнээс хойш Булгаа, охин Баасангийн хамт жижиг цагаан машинтай ирээд "хүүхэд шоронд" орох гээд байна, мөнгөний хэрэг боллоо, Цолмонтой утсаар ярьсан, аваарай гэсэн гээд надаас 5 ширхэг гулууз мах аваад явсан, одоо энэ хүмүүс төлбөрөө төлөхгүй байгаа, дараа нь энэ хүмүүс нүүж яваад олдохоо больсон гэх мэдүүлэг / 1 хавтасны 144 хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Отгонсүрэнгийн:... 2011 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо "Оорцог-Уул" ХХК-ний аж ахуйн хашаанд хулгай орж 50 ширхэг хэв хашмал, 90 ширхэг хэв хашмалын дотор булан, 2011 оны 05 дугаар сарын 31, 06 дугаар сарын 01-нд шилжих шөнө 80 ширхэг тулгуур төсөр, 2011 оны 06 дугаар сарын 07 -08нд шилжих шөнө 80 ширхэг тулгуур төмөр тус тус хулгайд алдагдаж тухай бүр цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж шалгуулж байсан. 2011 оны 05 сарын 20- 21 ны хооронд шилжих шөнө хулгайд алдагдсан Солонгос улсад үйлдвэрлэгдсэн барилгын угсралтанд хэрэглэдэг хэв хашмал 50 ширхэг, нэг бүрийн үнэ нь 30000-35000 төгрөгийн үнэтэй, 90 ш хэв хашмалын дотор булан нэг бүрийн үнэ нь 25000 төгрөгийн үнэтэй, 2011 оны 05 дугаар сарын 31-ны шөнө 80 ширхэг тулгуур төмөр нэг бүрийн үнэ нь 15000 төгрөг 2011 оны 06 дугаар сарын 07-08нд шилжих шөнө 80 ширхэг тулгуур төмөр нэг бүрийн үнэ нь 15000 төгрөгийн үнэтэй эд зүйлс хулгайд хулгайд алдагдаж байгууллагад нийт 6.4 сая төгрөгийн хохирол учирсан. Үүнээс Ганбаяр гэгч нь 2 130 000 мянган төгрөг төлсөн, одоо манай компани эдгээр 3 хүнээс 4. 270.000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг / 3 хавтасны 28, 4 хавтасны 141-143 хуудас /,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Наранмөнхийн: .... Миний утас руу хүн залгаад шатны турба авах уу гэж хэлсэн. Очиход цэнхэр өнгийн содон өнгөтэй, портер маркийн машинтэй 2 залуу ирсэн, тэгээд 1 ширхэг шатны төмрийг 4.50см нь 1500 төгрөгөөр, нийт 100 гаруй мянган төгрөгөөр худалдаж авсан. Мөн дээрх машинтай залуугаас 40-н труба 6 м-ээр 16 ширхэг, Зм-тэй 1 ширхэr нийт 99 метр, 4.50 см 14 ширхэг, 40-н труба 8 ширхэг трубаны комучик 80 ширхэг болсон ингээд нийт 245000 төгрөгөөр худалдаж авсан гэх мэдүүлэг /2 хавтасны 190 хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Алтанцэцэгийн: …2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо "Тахилтад 5 га газарт нийтдээ 150 ширхэг канад модон байшингийн суурийг хийх ажлыг эхлүүлсэн. Хулгайч нар 2013.07.06-07 -нд шилжих шөнө барилгын талбайгаас нийт 62 ширхэг буюу 2 556 000 мянган төгрөгийн үнэтэй пумыг хулгайлж хашаанаас гаргаж машинд ачих гэж байгаад баригдсан гэх мэдүүлэг /4 хавтасны 73-74 хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Нансалмаагийн: …Би "Ата трейд" ХХКомпанид манаач ажилтай. Манай нөхөр Томхүү уг компанид жолоочоор ажилладаг. 201З оны 07 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын үед би гараад хашаагаа эргэж явж байтал хашааны төмрийг тасдаад 3 эрэгтэй ороод ирчихсэн хүн пун зөөж байсан. Би 5-10 минут уг хүмүүсийг ажиглаад шороон дээр сууж байгаад буцаж гэр хүртэл мөлхөөд нөхөртөө хэлсэн. Тэгээд манай нөхөр Томхүү, хүү Ганбаатар бид 3 гэрээс сэмхэн гараад гурван тийшээ тараад бүслэх маягаар тойрч яваад хөөе хулгайчуудаа зогсоорой гэж хэлж ардаас нь хөөж тарган биерхүү залууг нь барьж авсан. Манай нөхөр тэр хоёр барилцаж аваад дээр доороо доороо ноцолдож байсан . Тэр махлаг нөхөр эд нар чинь цөөхүүлээ байна манайхан хүрээд ир ээ гэж хүмүүсээ дуудсан. Тэр хүн нөхөртэй ноцолдоод байхаар нь би айсандаа болоод шалны модоор нуруу руу нь цохьсон Тэр залуу тэгж байгаад ноцолдохоо болиод сульдсан. Ингээд цагдаа нар дуудаад тэр хүнийг авч явсан. Бид нар удаа дараа эд зүйлсээ алдаад байхаар нь сонор сэрэмжтэй юмаа байнга харж байж энэ удаад нь арай гэж хулгайч нарыг барьж авсан юм. Хулгайч нарыг үйлдэл дээр нь барьсан нийт 62 ширхэг пумыг буцааж авсан гэх мэдүүлэг /3 хавтасны 139-140 хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Томхүүгийн: ....Манайх 2013 оны 07 сарын 06-наас 07-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын үед эхнэр гараад хашаагаа эргэж яваад буцаж гүйж ирээд Томхүү нөгөө пунгыг чинь хүмүүс зөөж байна гэж хэлсэн, Би эхнэр болон 13 настай хүү Ганбаатарыг дагуулаад гэрээс гарч мөлхсөөр байгаад нөгөө хулгайч байгаа газар очсон. Тэнд 3 залуу манай хашаанд байсан пунгуудыг хашааны гадаа зөөж байсан. Би тэгээд хөөе хулгайчаа гээд босч очиход гурван тийшээ бутарч зугтаасан. Би тарган хүнийг нь хөөсөн. Хоёр туранхай нь хөөгөөд гүйцэхээргүй юм шиг болохоор нь арай тарганыг нь хөөсөн юм. Тэгээд тэр залууг нь бариад автал өөдөөс эсэргүүцээд, хоёулаа барилцаж авсан. Тэр хүн булиа том залуу болохоор намайг нь хааш нь хамаагүй авч шидсэн. Энэ хүмүүс чинь цөөхүүлээ байна, хүрээд ирээ гэж тэр залуу орилсон. Би айсандаа халаасаа ухтал хумсны хутга байхаар нь гуянд нь нэг удаа хутгалсан. Манай эхнэр Нансалмаа шалны мод барьсан уг модоор цохьсон байх. Тэр залуу надтай ноцолдоод дээр доороо ороод миний бие хөхөрч , зулгарсан байсан гэх мэдүүлэг /3 хавтасны 142-143 хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч У.Уламбаярын: ... 2013 оны 07 сарын эхээр наадмын өмнө санагдаж байна шөнө унтаж байхад 02 цагийн үед гадаа хүүхэд микротой ахаа гээд орилоод байсан. Би яав, юу болов гээд гараад иртэл манай саахалт айлын хүүхэд ахаа манайд хулгай орчихлоо, нэг хүнийг нь барьчихлаа та очоод туслаад өгөөч, цагдаагийн машин дуудаад өгөөч гэж гуйгаад байсан. Би микро машинаа асаагаад очтол манай саахалт айлын хүн хөл нуцгэн сандарсан байдалтай тэр хавиар гүйгээд байсан. Эхнэр нь бүдүүн шар нөхрийг куртикны хүзүүн дээрээс нь доошоо дараад бариад зогсч байсан. Би өөрийн машины гэрлийг тусгаж ойр хавьд нөгөө хүмүүсийг хайгаад ойр зуур харсан. Тэгж байтал цагдаагийн алга тэрэг ирсэн Цагдаа нар ирээд нөгөө баригдсан махлагдуу хулгайчийг бариад явсан. Манай гэрийн зүүн хойд талд ачааны портер маркийн машин байсан. Би уг машиныг сайн анзаарч хараагүй, өнгө улсын дугаарыг нь сайн санахгүй байна гэх мэдүүлэг / 3 хавтасны 146 хуудас/,

 

 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл / 1 хавтасны 8-9 хуу,3 хавтасны 116-119 хуудас/, Эд зүйлийн үнэлгээ / 2 хавтасны 97 хуудас, 1 хавтасны 180 хуудас, 3 хавтасны 135-136/, Хохиролын тооцоо 2-199-201, хохиролын тооцоо/4 хавтасын 141-143 хуудас/,

 

2007 оны 12 сарын 10-ны өдрийн 375 дугаартай шийтгэх тогтоол, /2-хавтас 04 хуу/, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан тогтоол /2 хавтас 140 хуудас цагдаагийн байгуулага болон батлан даагч нараас Ө.Содбилэг,Ч.Баасан нарыг эрэн сурвалжилсан тухай тэмдэглэл илтгэх хуудас, /2 хавтасны 160 хуудас/ Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын албан тоот, /3 хавтасны 102 хуу/ Ө.Содбилэг нарт холбогдох эрүүгийн хэргийг тусгаарласан прокурорын тогтоол, хэргийг харьяаллаар шилжүүлсэн тогтоол /3 хавтасны 103 хуу/, мөрдөн байцаагчийн тэмдэглэл, хэргийг түдгэлзүүлсэн прокурорын тогтоол, эрэн сурвалжлах тогтоол /3- хавтасны 107-109 хуудас/ Ө.Содбилэгийг сэжигтэнээр баривчилсан тогтоол 2011.06.23 өдрийн /2 хавтасны 205 хуу/, Ө.Содбилэгийг сэжигтэнээр баривчилсан тогтоол 2013.09.17 ӨДӨР /3 хавтасны 211, 219 хуу/ Ө.Содбилэгийг эрэн сурвалжлах тухай мөрдөн байцаагчийн тогтоол, 20837439 дугаартай түдгэлзүүлсэн хэргийг сэргээсэн прокурорын тогтоол /4 хавтасны 50 хуу/ зэрэг болно.

 

           Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

 

             Шүүгдэгч Ө.Содбилэг нь Ц.Бүрэнбаатар, Г.Ган-Очир, Д.Лхагвасүрэн, Ц.Батсайхан, Д.Алгаа нартай бүлэглэн, шунахайн сэдэлтээр, давтан үйлдлээр машин механизм хэрэглэн агуулах саванд нэвтэрч 2004 оны 12 дугаар сарын 15-ны шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аганист” ХХК-ний хашаанаас барилгын арматур төмөр хулгайлж 393 250 төгрөгийн, 2004 оны 12 дугаар сарын 30-ны шөнө барилгын арматур төмөр хулгайлж 506 750 төгрөгийн буюу бүгд 900 000 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Болд, Н.Ганбаяр нартай бүлэглэн, давтан үйлдлээр машин механизм хэрэглэж агуулах саванд нэвтэрч 2011 оны 05 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оорцог уул” ХХК-ний хашаанаас барилга угсралтын ажлын зориулалт бүхий 50 ширхэг хэв хашмал, 90 ширхэг хэв хашмалын дотор булан зэргийг хулгайлж 4 000 000 төгрөгийн, 2011 оны 05 дугаар сарын 31-ээс 06 дугаар сарын 01-нд шилжих шөнө барилгын тулгуур төмөр 80 ширхэгийг хулгайлж 1 200 000 төгрөгийн, 2011 оны 06 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө тулгуур төмөр 80 ширхэгийг хулгайлж 1 200 000 төгрөгийн бүгд 6 400 000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Тулгасүрэн, Д.Батболд нартай бүлэглэн 2013 оны 07 дугаар сарын 06-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, 8 дугаар хэсэг Тахилтын задгайд байрлах “Ата трейд” ХХК-ний хашаанаас барилгын хэв цутгах зориулалт бүхий хэв хашмал төмөр 62 ширхэгийг хулгайлж 2 556 000 төгрөгийн хохирол учруулсан,

2006 оны 03 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Ч.Баасан, Ж.Цэрэндорж, Ч.Гомбосүрэн нартай бүлэглэн урьдчилан үгсэн тохиролцож машин механизм хэрэглэж, агуулах саванд нэвтэрч Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Баянголын 7-8 тоотод оршин суух иргэн Д.Дарьсүрэнгийн хашаан дотроос 28 ямаа, 21 хонь нийт 49 тооны бог мал хулгайлж хохирогчийг амьжиргааны эх үүсвэрээс нь салган 3 330 000 төгрөгийн хохирол учруулж бусдад нийтдээ 13 156 000 төгрөгийн үлэмж хэмжээний хохирол учруулсан, 

2008 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Ч.Баасантай бүлэглэн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Гавьжийн шанд гэх газраас иргэн В.Цолмонгийн 24 ширхэг хонины гулууз махыг зараад 4 дүгээр сард тооцоо хийнэ, алтны уурхайгаас мөнгө авна, цалингийн зээл авч мөнгийг өгнө” гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар, шунахайн сэдэлтээр бусдыг залилан иргэн В.Цолмонд 1 320 000 төгрөгийн хохирол учруулсан,

            Ч.Баасантай бүлэглэн, давтан үйлдлээр, эрүүгийн 20515669 дугаартай хэрэгт Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдан, прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шүүхийн шатанд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2010 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэл, эрүүгийн 20837439 дугаартай хэрэгт Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдан, прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шүүхийн шатанд 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Ө.Баяраа, Ч.Баярхүү нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2011 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд шүүн таслах ажиллагаанаас, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн 20837439 дугаартай хэрэгт шалгагдаж бусдын батланд байх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт,

 

            Шүүгдэгч Ч.Баасан нь Ө.Содбилэг, Ж.Цэрэндорж, Ч.Гомбосүрэн нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2006 оны 03 дугаар caрын 12-ноос 13-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Баянголын 7-8 тоотод оршин суух иргэн Д.Дарьсүрэнгийн хашаан дотроос 28 ямаа, 21 хонь бүгд 49 тооны бог мал хулгайлж хохирогчийг амьжиргааны эх үүсвэрээс нь салган 3 330 000 төгрөгийн хохирол учруулсан,

    Ө.Содбилэгтэй бүлэглэн, давтан үйлдлээр 2008 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Гавьжийн шанд гэх газраас иргэн В.Цолмонгийн 24 ширхэг хонины гулууз махыг зараад 4 дүгээр сард тооцоо хийнэ, алтны уурхайгаас мөнгө авна, цалингийн зээл авч мөнгийг өгнө гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар, шунахайн сэдэлтээр залилан мэхэлж иргэн В.Цолмонд 1 320 000 төгрөгийн хохирол учруулсан,

    Н.Булгаатай бүлэглэн 2008 оны сүүлчээр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Гавьжийн шанд гэх газраас В.Цолмонгоос 5 ширхэг хонины гулууз махыг зараад удахгүй тооцоо хийнэ, хүүхэд шоронд орох гээд, бие нь муудаад байна гэж хуурч мэхлэн итгэл эвдэх аргаар, шунахайн сэдэлтээр залилан мэхлэн авч 275 000 төгрөгийн, нийтдээ В.Цолмонд 1 595 000 төгрөгийн хохирол учруулсан,

          Ө.Содбилэгтэй бүлэглэн, давтан үйлдлээр эрүүгийн 20515669 дугаартай хэрэгт Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдан, прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шүүхийн шатанд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2010 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэл, эрүүгийн 20837439 дугаартай хэрэгт Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдан, прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шүүхийн шатанд 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Б.Цэндсүрэн, Ө.Чимгээ нарын батлан даалтад байх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2011 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд шүүн таслах ажиллагаанаас, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн 20837439 дугаартай хэрэгт шалгагдаж бусдын батлан даалтад байх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтаас тус тус давтан үйлдлээр зориуд зайлсхийсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хохирогч  В.Цолмонгийн өгсөн мэдүүлэг, /1-р хавтасны 137-142, 193-194 дүгээр хуудас, 4-р хавтасны 81 дүгээр  хуудас/, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Идэрболд  /2 хавтасны 98- 99/,  Б.Гантулга / 4 хавтасны 83-84 хуудас/, Д.Дарьсүрэн / 1 хавтасны 22-26 хуудас/, Т.Дарьхийхүү /4 хавтасны 77-79 хуудас/, С.Отгонсүрэн /3 хавтас 28, 4 хавтас 141-143 хуудас/, Б.Алтанцэцэг /4 хавтасны 73-74 хуудас/ нарын өгсөн мэдүүлэг, гэрч М.Пүрэвбаатар /4 хавтасны 83-84 хуудас/, С.Батбаатар /1 хавтасны 47 хуудас/, С.Ганболд /1 хавтасны 25-26 хуудас/, Ш.Энхбат /1 хавтасны 38-39 хуудас/, Д.Батбаяр /1 хавтасны 143 хуудас/, В.Тунсаг /1 хавтасны 144 хуудас/, С.Наранмөнх /2 хавтасны 190 хуудас/, Н.Нансалмаа /3 хавтасны 139-140 хуудас/, Б.Томхүү /3 хавтасны 142-143 хуудас/, У.Уламбаяр /3 хавтасны 146 хуудас/ нарын өгсөн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 хавтасны 8-9 хуудас, 3 хавтасны 116-119 хуудас/, эд зүйлийн үнэлгээ /2 хавтасны 97 хуудас, 1 хавтасны 180 хуудас, 3 хавтасны 135-136/, хохирлын тооцоо / 2 хавтасны 199-201 хуудас, 4 хавтасны 141-143 хуудас/, 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 375 дугаартай шийтгэх тогтоол /2 хавтасны 4 хуудас/, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан тогтоол /2 хавтасны 140 хуудас/, Ө.Содбилэг, Ч.Баасан нарыг эрэн сурвалжилсан тухай тэмдэглэл, илтгэх хуудас /2 хавтасны 160 хуудас/, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын албан тоот /3 хавтасны 102 хуудас/, Ө.Содбилэг нарт холбогдох хэргийг тусгаарласан тогтоол, хэргийг харъяаллаар шилжүүлсэн тогтоол /3 хавтасны 103 хуудас/, мөрдөн байцаагчийн тэмдэглэл, хэргийг түдгэлзүүлсэн прокурорын тогтоол, эрэн сурвалжлах тогтоол /3 хавтасны 107-109 хуудас/, Ө.Содбилэгийг сэжигтнээр баривчилсан тогтоол /2 хавтасны 205 хуудас, 3 хавтасны 211, 219 хуудас/, Ө.Содбилэгийг эрэн сурвалжилах тухай мөрдөн байцаагчийн тогтоол, 20837439 дугаартай түдгэлзүүлсэн хэргийг сэргээсэн прокурорын тогтоол /4хавтасны 50 хуудас/, мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ч.Баасан /1 хавтасны 100, 159, 3 хавтасны 37, 4 хавтасны 96-97 хуудас/, Ө.Содбилэг /4 хавтасны 109-110 хуудас/ нарын өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           Иймд шүүгдэгч Ө.Содбилэгийг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, давтан үйлдлээр машин механизм хэрэглэн, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлж хохирогчийг амьдралын эх үүсвэрээс нь салган бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авч, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан, бүлэглэн давтан үйлдлээр шүүн таслах, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн,

Шүүгдэгч Ч.Баасанг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, бусдын эд хөрөнгө хулгайлж хохирогчийг амьдралын эх үүсвэрээс нь салгасан, бүлэглэн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авч, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан, бүлэглэн давтан үйлдлээр шүүн таслах, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв. 

      

         Гэм хорын хохирол болон хэргийн бусад байдлын талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Содбилэгээс 500.000 төгрөг, Ч.Баасангаас 725.000 төгрөгийг гаргуулан хохирогч В.Цолмонд, шүүгдэгч Ө.Содбилэгээс 2.170.000 төгрөгийг гаргуулан “Оорцог Уул” ХХК-д тус тус олгох нь зүйтэй байна.

         Шүүгдэгч Ч.Баасанд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн бага насны хүүхэдтэй байдлыг харгалзан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, цагдаагийн байгууллагын хяналтад өгөх боломжтой гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Алаг адуу овогт Өлзийтогтохын Содбилэгийг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, давтан үйлдлээр машин механизм хэрэглэн, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлж хохирогчийг амьдралын эх үүсвэрээс нь салган бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авч, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан, бүлэглэн давтан үйлдлээр шүүн таслах, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн,

 Боржигон овогт Чимэддоржийн Баасанг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, бусдын эд хөрөнгө хулгайлж хохирогчийг амьдралын эх үүсвэрээс нь салгасан, бүлэглэн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар залилан мэхлэж авч, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан, бүлэглэн давтан үйлдлээр шүүн таслах, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар Ө.Содбилэгээс 100 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт  зааснаар 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

  &nb

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.