Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-05-01
Дугаар 28
Хэргийн индекс 232/2014/0026/Э
Шүүх Сум дундын 18 дугаар шүүх
Шүүгч Шагдарсүрэнгийн Гандансүрэн
Шүүгдэгч Х.Ишдорж Ж.Дорждэрэм
Зүйл хэсэг
Улсын яллагч Д.Бат-Өлзий
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283., 284., 286., 290., 294., 295-298.,

299., 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

            1. Шүүгдэгч Боржигон овгийн Хоролсүрэнгийн Ишдоржийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            Шүүгдэгч Гэгээнтэн овгийн Жамъяндоржийн Дорждэрэмийг бусдыг илтэд үл хүндэтгэж, хүч хэрэглэн, догшин авирлаж, танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Шүүгдэгч Хоролсүрэнгийн Ишдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

            Шүүгдэгч Жамъяндоржийн Дорждэрэмийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Хоролсүрэнгийн Ишдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг,

            шүүгдэгч Жамъяндоржийн Дорждэрэмд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Х.Ишдорж, Ж.Дорждэрэм нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, ТОЗ-8 маркийн буу ирээгүй, бичгийн баримт ирээгүй болохыг болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Мөрдөн байцаагчийн 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Ж.Дорждэрэмийн эзэмшлийн улсын бүртгэлийн Г1003000355 дугаартай 1118м2 газар, Улсын бүртгэлийн Ү-100300283 дугаарт бүртгэгдсэн 77м2 талбайтай өвлийн сууцийг битүүмжилсэн буюу эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2014 оны 02 дугаар сарын 03-ний өдөр Х.Ишдоржийн эзэмшлийн 5-н ханатай Монгол гэр буюу эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг тус тус шийтгэх тогтоол хүчинтэй болмогц хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1., 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Ишдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар,

шүүгдэгч Ж.Дорждэрэмд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар тус тус хянан харгалзаж, тэдний засрал хүмүүжилд хянант тавихыг Хархорин сум дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.

            7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

            8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.          

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Ишдорж, Ж.Дорждэрэм нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.   

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ГАНДАНСҮРЭН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.