Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-05-15
Дугаар 0064
Хэргийн индекс 149/2014/0058/э
Шүүх Сум дундын 21 дүгээр шүүх
Шүүгч Бямбын Алтанцэцэг
Шүүгдэгч Б.Ган-Эрдэнэ
Зүйл хэсэг 153.2. - Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх
Улсын яллагч Г. Дэлгэрсайхан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Мoнгол улсын нэрийн өмнөөс

 

Сум дундын 21 дүгээр шүүхийн ерөнхий  шүүгч Б.Алтанцэцэг  даргалж, шүүгч Б.Бямбахорлоо, Б.Хэрлэн нарын бүрэлдэхүүнтэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанд

 

  Нарийн бичгийн дарга                                 Б.Ариунсанаа  

  Улсын яллагч                                               Г.Дэлгэрсайхан

  Шүүгдэгчийн өмгөөлөгч                               А.Хандмаа

  Иргэний нэхэмжлэгч                                    Г.Насан-Урт

  Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч           Х.Эрдэнэбилэг

             Иргэдийн төлөөлөгч                                    Ц.Даш, П.Санжаа, Р.Нямжав

  Насанд хүрээгүй шүүгдэгч                Б.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай  хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум  дахь  Сум дундын 1 дүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Ган-Эрдэнэд холбогдох 201418020034 тоот хэргийг  хянан  хэлэлцэв.

 

            Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, халх, эрэгтэй 1997 оны 11 дүгээр сарын 24-нд  Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 16 нас 06 сартай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, ээж, 2 ах, дүүгийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажил, сургуульгүй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Минжийн хангайн 88 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Харчуу овогт Батхүүгийн Ган-Эрдэнэ. /РД: ТА97112416/

 

            Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Ган-Эрдэнэ нь 2014 оны 02 сарын 02-ны өдөр Мандал сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байрлах Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн зүүн урд талын буланд байсан "НҮ11ША1 КОВЕХ" 555\Л/-7 маркийн бага оврын гинжит эксковаторыг галдан шатааж 4.950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

           Шүүх дараахь нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ган-Эрдэнэ мэдүүлэхдээ: ...Тэр өдөр МСҮТ-ийн төвийн хашааг даваад орж ирсэн чинь нэг трактор байсан. Тэгээд тэнд очсон чинь тракторны хажууд тос асгарсан байсан. Тэгэхээр нь шатах болов уу үгүй болов уу гээд шүдэнз зурсан. Тэгээд би явсан. Би тэр тракторыг анхнаасаа шатаах зорилго байгаагүй гэв.

        Иргэний нэхэмжлэгч Г.Насан-Урт шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:  ...Тухайн өдөр нь шинийн 4 буюу хагас сайн өдөр байсан.Гэртээ байж байтал    утсаар сургууль дээр дуудсан. Тэгээд иртэл сургуулийн хашаанд байдаг трактор шатсан, цагдаа нар ирээд хяналтын камер шүүгээд байж байсан. Хяналтын камерын бичлгэнд Ган-Эрдэнэ нь хашаа давж орж ирээд тракторын хажууд сууж байгаад нохой хуцахаар нь цочсондоо 3, 4 алхам хойшоо зугтсан байдаг. Тэгээд дахиад тракторны хажууд ирээд шүдэнз асаагаад хаядаг. Тэрнээс хойш 5 минутын дараа трактор шатаж эхэлсэн. Манай сургууль нь шатсан тракторандаа капитал зуучлал гэдэг үнэлгээний компаниар үнэлгээ тогтоолгосон ба 4950000 төгрөгийн хохирол төрийн өмчид учирсан байгаа, энийг ямар нэгэн байдлаар төлүүлэх саналтай байна гэв.   

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч ах Х.Эрдэнэбилэгээс: 2014.02.02-ны өдөр би Түнхэл явах ажил гараад явахгаад байж байтал утсаар нэг хүн цагдаа дээр ир гэж дуудсан. Тэгээд цагдаа дээр очсон чинь танай дүү чинь галдан шатаах гэмт хэрэг үйлдсэн байна гэсэн. Тэгж л энэ асуудлын талаар мэдсэн. МСҮТ-д үүссэн хохирлыг боломжоороо төлж барагдуулна,одоогийн байдлаар боломжгүй байна.Учир нь улирлын чанартай ажил хийдэг тул одоохондоо ямар ч орлогогүй. Намар ногоо цагаагаа хурааж борлуулахаараа заавал төлж барагдуулна гэв.

Гэрч А.Дэжидмаа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: …Ган-Эрдэнэ нь анги хамт олон багш нараас тавьсан шаардлагыг хүлээж авах дургүй, хичээлээ таслаад сургуульдаа ирдэггүй, хичээлдээ ирсэн тохиолдолд ангийнхаа хүүхдүүдийг хэл амаар доромжлоод гичий минь, гөлөг минь гээд хичээл дээрээ сууж байхдаа араас нь дуудаад байдаг гэсэн.... би Ган-Эрдэнийн гэрт 2, 3 н удаа очсон. Гэрт нь багананаасаа уяатай нэг хүн байсан. Голчлон гэрт нь хүн байдаггүй... Ган-Эрдэнийн ээж Хөхцэцэгтэй уулзаад хүүхдээ хичээлд нь явуулаач гэхэд би мэдэхгүй тэр цагдаад нь хүүхдийн байцаагчид нь өг гэж хэлээд байдаг. Ээж нь ингээд тоохгүй болохоор нь том ах Эрдэнэбилэг гэж залуутай нь утсаар ярьж уулзаад Ган-Эрдэнийг хичээл номонд нь суулгаач, хичээлдээ ирэхгүй байна, сургуулиа төгсөж чадахгүй нь байна гэхээр намайг юм хэлэхээр ээж өмөөрөөд юм хэлүүлдэггүй юм гэж надад хэлсэн.... гэсэн мэдүүлэг/хх-19 хуудас/,

Гэрч О.Дэлгэрцэцэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: …Манай ангийн 10 гаруй хүүхэд цагаан сараар манай гэрт ирээд золголт хийгээд байж байснаа багшаа сая бид нар Цант-Орхоны гадаа цуглаад байж байхад сургуулийн хашаан дотор байдаг трактор шатаж байсан гэхээр нь өө яанаа тийм үү гээд би гадуур хувцсаа өмсөөд 16 цагийн үед сругууль дээрээ яваад очтол гал унтраах ангиас хүмүүс ирээд шатаж байсан тракторын галыг унтраагаад тэгснээ сургуулийн гадна талын хяналтын камерыг үзээд байсан. Манай сургуулийн гадна талын хяналтын камерт бичигдсэнээр хашаанд байсан тракторыг сургуулийн зүүн талын 16 айлын тэндээс нэг хүн хашаа давж орж ирээд хучлагатай байсан тракторын доор нэг юм хийгээд байх шиг байсан. Тэгснээ айлын нохойноос цочоод 2, 3 алхам арагшаа ухраад буцаж трактор луу харснаа номын сангийн урдуур ороод гүйгээд явчихсан.... гэсэн мэдүүлэг/хх-22 хуудас/

Гэрч У.Жаргал мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...Б.Ган-Эрдэнэ нь 2005 онд Дэлхийн зөн ОУ-ын байгууллагын Зүүнхараа орон нутагийн хөгжлийн хөтөлбөрт бүргүүлсэн юм. би бол Ган-Эрдэнийг 2013 оны 01 дүгээр сараас хойш хариуцаж ажилласан. Энэ хугацаанд Ган-Эрдэнэ нь хааяа нэг удаа Мандал сумын Хүүхдийн ордон дээр очдог байсан. Дэлхийн зөнгөөс хийж байгаа сургалт семинар зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд Ган-Эрдэнэ нь өөрийн санаачилгаар ирж оролцдоггүй, би Ган-Эрдэнэтэй гадуур уулзаад чи хүүхдийн ордон дээр ирж уулзаж байгаач гэхээр өөрөө сонирхолгүй ирдэггүй, яагаад ирэхгүй байгаа талаар асуухаар очихоор хүүхдүүд гадуурхаад байдаг та харин манай гэр ирж надтай уулзаж байгаач гэхээр нь улиралд нэг удаа гэрт нь очиход заримдаа гэртээ байдаггүй. Ган-Эрдэнэтэй уулзахаар юм ярихгүй дуугүй суугаад байдаг хүн юм асуухаар хариулна өөрөө асууж сургалж явдаггүй гэх /хх-ийн 23-р хуудас/

2014 оны 04 сарын 01-ний өдрийн Шүүх сэтгэц, эмгэг судлалын дүгнэлт №247 ....дүгнэлтэд "Б.Ган-Эрдэнэ нь гэмт хэрэг үйлдэх үедээ оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Б.Ган-Эрдэнэ нь тэр үедээ өөрийн хийж буй үйлдлийг өөрийн сэтгэцийн түвшинд ойлгон мэдэж удирдаж байсан байна, Б.Ган-Эрдэнэ нь одоо оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна, Б.Ган-Эрдэнэ нь өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцах чадвартай байна",  Б.Ган-Эрдэнэд албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй байна, Б.Ган-Эрдэнэ нь болсон үйл явдлын талаар өөрийн сэтгэцийн түвшинд мэдүүлэг өгөх чадвартай байна.... гэсэн дүгнэлт /хх-26 хуудас/

2014 оны 02 сарын 11-ний өдрийн Гал түймэр гарсан талаарх галын
шинжээчийн дүгнэлтэд
: ....Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хашаан дотор байсан тракторт гарсан гал ертөнцийн зүгээр хойд хэсгээс эхэлж шатсан, гал гарсан шалтгаан нь санаатай галдан шатаалт, гадны нөлөөтэй, техникийн ашиглал гэмтлээс биш.... гэсэн дүгнэлт /хх-28-29 хуудас/

"Капитал зууч" ХХК-ны 2014 оны 03 сарын 04-ний өдрийн хохирлын үнэлгээний тайланд: ....4.950.000 төгрөгний хохирол учирсан байна... гэсэн тайлан /хх-35-36 хуудас/

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 03 сарын 04-ний өдрийн дүгнэлтэд: ....РОВЕХ 555\Л/-7 маркийн 22-10 УБ дугаартай тээврийн хэрэгсэлийн туслах эд ангийн эвдэрэл гэмтэл нь Автотээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.2, Авто тээврийн хэрэгсэлийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага ММ54598:2011 Улсын стандартын 5 дугаар зүйлийн 5.4, 10 дугаар зүйлийн 10.1 дэхь заалтуудын шаардлагыг хангахгүй байна... гэсэн дүгнэлт /хх-41 хуудас/

Насанд хүрээгүй сэжигтэний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай
тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт
/хх-57-59 хуудас/

Б.Ган-Эрдэний гэр бүлийн нөхцөл, ахуй амьдрал, хүүхдийн зан байдал, хүмүүжил төлөвшлийн талаархи дүгнэлтээс: Сэтгэл зүйн талаас судалж үзэхэд: Проектив аргын тусламжтай хүүхдийн сэтгэл зүйн онцлог байдлыг судалсан судалгааны үр дүнд Б.Ган-Эрдэнэ нь сэтгэцийн үйлийн хувьд интроверт чиг хандлагатай ба өөрийн үзэл бодлоо бусдад чөлөөтэй илэрхийлэх тал дээр учир дутагдалтай ямар нэгэн зүйлээс айсан эмээсэн шинжтэй. Аливаа зүйлийг бодох сэтгэх тал дээр учир дутагдалтай. Үйл ажиллагааны гадаад идэвхи сул, шийдэмгий биш, өөрийг нь бусад хүмүүс хэрхэн яаж үнэлж байгаад чухал ач холбогдол өгдөг. Бусдын өөрийг нь үнэлэх үнэлгээ нь хүүхдийн аливаа үйл ажиллагаанд чухал. Аливаа асуудалд дүгнэлт хийхдээ хөнгөн гоомой ханддаг. Амьдарлын нөхцөл байдалдаа гуньж гутарсан, сэтгэл дундуур байгаа нь ажиглагдсан. Гэр бүлийн гишүүдтэйгээ тийм ч дотно сайхан харилцдаггүй. Гэр бүлийн бүтэц бүрэлдэхүүний хувьд ээж, хоёр ах, дүүгийн хамт амьдардаг. Үйлчлүүлэгч өөрийгөө тухайн гэр бүлийн гишүүн гэж үзэхгүй байгаа нь харагдаж байна. Гэр бүлд халуун дулаан уур амьсгал байхгүй. Хүүхэд гэр бүлийнхээ одоогийн нөхцөл байдал, харилцаанд сэтгэл дундуур, ямар нэгэн зүйлд сэтгэл зовниж, түгшсэн байдалтай байна. /ХХ-67/

Энэ бүхнийг нэгтгэн дүгнэхэд хүүхдэд буруу байхгүй хүүхэд эцэг эхээ сонгож төрдөггүйн адил энэ бүх хүнд хэцүү амьдралын нугачаанд үл хайхрагдан, эцэг эхийн, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал байхгүй наад захын хүүхдийн суурь хэрэгцээ нь хангагдаагүй нөхцөл байдал хүүхдийг одоогийн нөхцөл байдалд хүрсэн нь харамсалтай хэрэг юм.

Хүүхдийн эрх ашгийг хамгаалан ажилладагын хувьд Б.Ган-Эрдэнэг хүнд хэцүү амьдралд өсөж хүмүүжсэнийг бодолцон гаргах шийдвэртээ энэ бүх нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна.

Иргэний хариуцагч Х.Эрдэнэбилэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: … Намайг иргэний хариуцагчаар татахад татгалзаж байна. Манай ээж Хөхцэцэг өөрөө Б.Ган-Эрдэнийг өмөөрөөд надаар үг хэлүүлэхгүй хичээл сургуульд нь явуулахгүй намайг загнаад байдаг юм. Тэгээд эцсийн үр дүнд өмөөрөөд байсан хүүхэд нь гэмт хэрэг үйлдсэн байна. Би Ган-Эрдэнийн төрсөн ахын хувьд сайн сайхан яваасай гэж бодоод хичээл сургуулиа таслахгүй явж бай гадуур битгий тэнээд бай гэж хэлэхээр ээж надаас өмөөрөөд намайг загнаад архи уучихаараа манай гэрт очиж надад агсан согтуу тавиад байдаг юм. Би энэ байдлаас болж сүүлдээ эхнэр хүүхэдтэйгээ хэрэлдэж маргалддаг болсон. Манай ээж Д.Хөхцэцэгийн хувьд төрөлхийн сэтгэл мэдрэлийн өвчтэй группед байдаг юм.... гэсэн мэдүүлэг /хх-50-51 хуудас/, насанд хүрээгүй Б.Ган-Эрдэнийг сэжигтэн, яллагдагчаар тооцон байцаасан тэмдэглэлүүд /хх-53-58/, хувийн байдлыг тогтоосон баримтууд, багийн засаг даргын тодорхойлолт, ял шалгах хуудас, төрсний гэрчилгээний хуулбар, Сэлэнгэ аймгийн Мандал сумын хүүхэд хамгааллын хамтарсан багийн дүгнэлт, 3 дугаар бүрэн дунд сургуулийн 8 “г” ангийн сурагч Б.Ган-Эрдэнийн тодорхойлолт, хувийн хэрэг /хх-62-72/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар:

Шүүгдэгч Б.Ган-Эрдэнэ нь 2014 оны 02 сарын 02-ны өдөр Мандал сумын 7-р багийн нутаг дэвсгэрт байрлах Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн зүүн урд талын буланд байсан "НҮ11ША1 КОВЕХ" 555\Л/-7 маркийн бага оврын гинжит троктарыг галдан шатааж  уг троктарын эд анги шатаж 4.950.000 төгрөгийн хохирол учруулсан нь  гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байх тул Сум дундын прокурорын газраас  ирүүлсэн яллах дүгнэлтийн дагуу Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Б.Ган-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.7-д зааснаар насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэнг ял хөнгөрүүлэх үндэслэлд тооцон, хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийг харгалзан, нийгмээс тусгаарлахгүйгээр гэр бүл, эцэг эхийн дэргэд  хүмүүжүүлэх боломжтой гэсэн дүгнэлтэнд хүрч эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар  хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг  хойшлуулах нь зүйтэй гэж үзэв. Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохиролыг түүний хууль ёсны төлөөлөгчөөс гаргуулах нь зүйтэй гэж үзэв. Б.Ган-Эрдэнэ нь гэмт хэрэг үйлдэх үедээ оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй гэсэн шинжээчийн дүгнэлт гаргасан, амьдралын баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой, ээж нь сэтгэцийн өвчинтэй эмнэлгийн хяналтанд байдаг, хөгжлийн бэрхшээлтэй дүүтэй амьдрал нэн хүнд өссөн нь хүүхэд хамгаалах байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүйг тогтоолд тусгах нь зүйтэй байна.  

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283,284,286,290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлиййн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.06.10 0073 Сум дундын 21 дүгээр шүүх Бямбын Алтанцэцэг Дашнямын Батнасан  
2014.05.15 0064 Сум дундын 21 дүгээр шүүх Бямбын Алтанцэцэг Б.Ган-Эрдэнэ 153.2.