Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-05-30
Дугаар 688
Хэргийн индекс 000/2014/0757/Э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Хашхүүгийн Одбаяр
Шүүгдэгч Ц.Отгондолгор
Зүйл хэсэг 094.1. - Бусдыг болгоомжгүй алах
Улсын яллагч Л.Цэндсүрэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Жавхлан

улсын яллагч: Дүүргийн 2 дугаар прокурорын газрын хяналтын прокурор Л.Цэндсүрэн

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Наранзул /Үнэмлэхний дугаар 0940/, Б.Уранчимэг /Үнэмлэхний дугаар 1056/,

шүүгдэгч Ц.Отгондолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

Дүүргийн 2 дугаар Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан гэрт овгийн Цэнд-Аюушийн Отгондолгорт холбогдох 2014260000348 дугаартай эрүүгийн хэргийг 2014 оны 5 дугаар сарын сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

Монгол улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 29-нд Завхан аймагийн Тосон цэнгэл суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Ногоон чулуутын 11-24 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан санаа бүрэн, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Цагаан гэрт овогт Цэнд-Аюушийн Отгондолгор РД:ИЦ83032968

Шүүгдэгч Ц.Отгондолгор нь 2014 оны 3 дугаар сарын 8-наас 2014 оны 3 дугаар сарын 9-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Ногоон чулуутын 11-24 тоотод буюу өөрийн гэртээ согтуугаар төрсөн хүү болох 5 сартай О.Билгүүнийг хөхөөрөө дарж унтсаны улмаас амьсгалыг нь боогдуулж болгоомжгүй алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Яллагдагч Ц.Отгондолгор мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би шөнө хүүхдээ хөхүүлж байгаад л хөхөөрөө дарчихлаа л гэж бодож байна аа. Би Дуугийгийн гэрт юм ярьж сууж байгаад 23 цаг өнгөрч байхад гэрээс нь гарсан. Дуугий манай хоёрын дунд жалга байдаг юм. Би жалгаар уруудаж байгаад хөлөө эвгүй гишгээд унасан юм. Тэгээд жалганаас хүү Тэмүужингээ дуудсан боловч сонсоогүй байх гарч ирээгүй. Тэгээд нэг хэсэг салхинд цохиулаад ухаан санаа орж гараад тэр газраа хэвтсэн. Би толгой эргээд байсан болохоор жаахан хэвтэж байгаад босъё гэж бодсон юм. Тэгээд намайг хэвтэж байхад Даваагармаа, манай хүү Тэмүүжин, Пүрэвжав нар өргөж хоёр талаас сугадаад гэрт оруулсан. Тэд нар намайг өргөж сугадахад л ухаан орсон. Гэрт ороход талийгаач хүү Билтүүн маань уйлж байсан. Бага хүү Төгөлдөр дүүгээ тэвэрчихсэн сая сүүтэй цай өглөө, одоо унтах гээд уйлаад байх шиг байна гэхээр нь би талийгаачийг аваад хуурайлаад хөхүүлэхэд талийгаач уйлахаа болиод унтсан юм. Талийгаачийг унтахаар нь би хөхөө амнаас нь авсан юм. Энэ уед 00:00 цаг өнгөрч байсан байх тэгээд шөнө Билгүүнийг уйлахаар нь дахиад хуурайлаад хөхүүлсэн. Тэгээд хөхүүлж байгаад би өөрөө унтчихсан юм шиг санагдаад байгаа юм. Хүү маань ч хөхөө хөхөж байгаад унтаад өгсөн. Өглөө 08 цагийн үед сэрэхэд хүү маань над руу харсан бие нь зэвхий даасан хөшсөн байдалтай байсан. Тэрхэн үедээ нас барсныг нь мэдээгүй юм. Өмнө нь ханиад хүрээд татаад эмнэлэгт хэвтэж байсан болохоор татаад байгаа юм болов уу гэж бодсон боловч хүү маань өнгөрсөн байсан. Би шууд түргэн дуудсан. Уйлаад хөхөө өгөхөд дуугүй болохоор нь тэрхэн уедээ нойрондоо дийлдээд унтчихсан юм шиг байна аа... гэжээ.

Хохирогч Б.Ням-Осор мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би Ц.Отгондолгортой 3 жилийн өмнө нэхий ширний үйлдвэрт хамт ажиллаж байгаад танилцсан юм. Бид хоёр нэг гэрт ороод 2 жил гаран болж байна. Энэ хугацаанд Отгондолгор бид хоёрын дундаас 2012 оны 10 дугаар сарын 25-нд хүү Балчиндорж, 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр талийгаач хүү Билгүүн төрсөн юм. Отгондолгор нь надтай суухтай 2-10 насны 3 хүүхэдтэй байсан юм. Одоо бага хүү Төгөлдөр нь намайг ааваа гэдэг юм, хоёр том хүү Тэмүүжин, Пүрэвжав нар нь өөрийнхөө төрсөн эцгийг мэддэг болохоор намайг Нямаа ахаа гэж дууддаг юм аа. Миний бичиг баримт хөдөө байдаг болохоор шилжүүлэг хийж чадаагүй. Тэгээд бичиг баримт байхгүй болохоор гэрлэлтээ батлуулж чадаагүй, хоёр хүүгээ өөрийнхөө нэрээр овоглоогүй, Отгондолгороор овоглож явдаг юм. Талийгаач хүү маань төрснөөс хойш хэвийн бойжиж байгаад 2014 оны 2 дугаар сард цагаан сараар халуураад жаахан хатгаатай байна гээд 14 хоног эмнэлэгт хэвтсэн. Өөр өвчин байгаагүй. Би 2014 оны 3 дугаар сарын 8-ны өдөр ээлжтэй байсан болохоор ажил дээрээ хоноод 09-ний өглөө бууж ирсэн Тэгэхэд л энэ хэрэг гарсан байсан. 2014 оны З дугаар сарын 9-ний өдөр гэртээ очиход Отгондолгорын найз Гармаа нь байсан, хүүхдүүд гадаа тоглож байсан. Отгондолгор юу ч ярихгүй доошоо хараад уйлаад суугаад байсан ба гэрээс архи үнэртэж байсан. Би нэгэнт хүү маань өнгөрчихсөн юм чинь гэж бодоод юу ч дуугараагүй өнгөрсөн. Би Отгондолгороос юу болсон талаар асуухад шөнө 4 цагийн үед босч хуурайлаад хөхүүлсэн, тэгээд өглөө 06 цаг өнгөрч байхад сэрэхэд хүүгийн бие хүйтэн байсан гэж хэлж байсан. Өөр зүйл яриагүй Би Отгондолгорыг хүүгээ хөхөөрөө дарчихсан болов уу л гэж бодож байна. Отгондолгор нь архийг байнга уудаггүй, хааяа найз нөхөд нь ирвэл пиво уудаг, архи уухаараа зүгээр унтаад өгдөг юм, Отгондолгор мэдээж тээж төрүүлсэн хүүхдээ санаатай алаагүй, хөхөөрөө л дарсан байх, найзтайгаа архи дарс ууснаас болж архийг хэтрүүлээд хүүхдээ хөхүүлж байгаад унтаад хөхөөрөө дарсан байх гэж бодоод байгаа юм. Санаандгүй байдлаар хүүхэд маань өнгөрсөн болохоор гомдол санал байхгүй ээ. Нэгэнт болоод өнгөрсөн зүйл болохоор одоо яахав дээ. Нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо миний хүү Балчиндорж 1 ой 8 сартай. Отгондолгорт бас өөр 3-13 насны 3 хүүхэд байгаа, , ..  гэжээ. /хх 14-16/

2. Гэрч Г.Даваагармаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  ... Би 2014 оны З дугаар сарын 8-ны өдер 12 цагийн үед хамт арьс ширний үйлдвэрт ажиллаж байсан найз Отгондолгорын гэрт нь ирсэн юмаа. Тэгээд бид хоёр 13 цагийн үед Баянхошууны шинэ эцэс дээр байрлах хүнсний дэлгүүрээс 0,5 литрийн Монгол стандарт нэртэй архи аваад хувааж уусан. Би үдээс хойш 17-18 цагийн үед гэртээ харихаар явсан, харин Отгондолгор 5 хүүхдийн хамт бага зэрэг халсан байдалтай гэртээ үлдсэн. Би их наранд байрлах гэртээ очоод нөхөртөйгөө маргалдаад байхаар нь гэрээсээ гараад Отгондолгорын гэрт нь 01 цаг З0 минутын үед ирээд гэрийх нь ард талд байрлах жалганы ирмэг очоод гаднаас нь Отгоо, Тэмүүжин, Пүүжээ  гэж дуудсан боловч гэрээс нь хүн гарч ирэхгүй нилээн дуудуулж байгаад том хүү Тэмүүжин нь гараад ирсэн. Тэгэхээр нь би миний дүү эгчийгээ аваадах эгч нь айгаад байна гэхэд Тэмүужин намайг тосоод жалгаар уруудаж яваад ээж энд байна ш дээ гэж хэлсэн. Тэмүүжин ээж дээрээ түрүүлж очоод би нөгөө талаас нь уруудаад очиход Отгондолгор гэрийнхээ хойд талын жалганы хойд хэсэг руу харсан байдалтай газар хэвтээд үнтаж байсан. Би очоод Отгоо гээд сэрээх гээд татахад Отгоо сэрэхгүй унтаад байсан. Тэмүүжин бид хоёр Отгоог өргөх гээд дийлэхгүй байсан. Тухайн үед би өсгийтэй гуталтай явж байсан болохоор Отгоо, Тэмүүжин хоёрыг жалганд үлдээгээд өөрөө Отгоогийн гэрт ороод бакал гутал, дээл өмсөөд Пүүжээ гэдэг хүүг нь дагуулаад буцаад жалганд ирээд Тэмүүжин, Пүүжээ бид гурав Отгоог өргөж гэрт нь оруулахаар явж байхад Отгоо гэрийнхээ хаалганы тэнд сэргээд өөрөө гэр лүүгээ орсон. Гэрт ороход талийгаач хүү нь уйлаад байсан болохоор хүүгээ хуурайлаад хойморынхоо орон дээр унтсан. Би 2 хүүхдийг нь аваад газраар унтахад нэг хүүхэд нь Отгондолгорын хөлд нь унтсан. Тэгээд маргааш нь буюу 2014 оны 3 дугаар сарын 9-ний өглөө 08 цагийн үед сэрэхэд Отгондолгор миний хүүхэд яачихваа гэхээр нь үзэхэд царай нь цав цагаан болчихсон амьсгалахгүй байсан тул би түргэн дуудсан, түргэний эмч ирээд нас барсан байна гэж хэлсэн. Удалгүй цагдаа нар ирсэн. Намайг өдөр явахад Отгондолгор гайгүй, бага зэрэг халчихсан байсан ба орой ирэхэд жалганд нилээд coгтyy тасарчихсан унтаж байсан. Отгондолгор хэлэхдээ хойд айл руу орж дарс уусан юм гэж байсан. Би шөнө ямар нэгэн зүйл сонсоогүй өглөө л болсон хэргийн талаар мэдсэн, өглөө нь босоод асуухад шөнө хөхүүлсэн гэж байсан. Тэр өдөр нөхөр нь байгаагүй юм. Би 3 хүүхэдтэй нь газраар унтсан. 6 настай хүү Төгөлдөр нь орон дээр ээжийнхээ хөлд унтсан юм. Тэдний гэрт мод түлээ байхгүй, сүү байхгүй их хэцүү байсан. Хэрэг болдог өдөр хаана нэмж уусан талаар мэдээгүй. Отгоотой шөнө юм яриагүй. Хүүхэд нь уйлаад байсан болохоор би сүү байхгүй байна хүүхдээ хөхүүлээд унтуулаадах гэж хэлээд унтаад өгсөн. Харин маргааш нь энэ хэрэг болсны дараа Отгондолгор Хойд талын айлд орж дарс уусан гэж хэлж байсан юм ....  гэжээ. /хх 19-22/

3. Гэрч Ж.Дашдулам мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  ... 2014 оны З дугаар сарын 08-ны өдөр 12 цагаас хойш шиг санагдаж байна. Яг цагаа хэлж мэдэхгүй байна. Отгоо над руу залгаад танайхаар юу байна танай гэрт орох уу гэж асуухаар нь би өөрөө мэд манай хүн гадагшаа явчихсан байна гэж хэлсэн. Тэгсэн Отгоо за гэж хэлээд дахин над руу яриагүй юм. Тэгсэн 22 цагийн үед Отгоо над руу залгаад танайхаар юу байна танайд очиж болох уу гэхээр нь би манай дүү ирчихсэн байна хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд Отгоо манай гэрт удалгүй ороод ирсэн. Гаднаас орж ирэхдээ нилээн архи уусан бололтой нүд нь талимаарсан байдалтай байсан. Тухайн үед манай гэрт манай дүү Дашдолгор, эгч Мяарбямба, нөхөр Батхуяг болон хүүхдүүд байсан юм. Отгоо орж ирээд нэг их зүйл яриагүй. Би ч асуүгаагүй. Манай дүү ирэхдээ 1 шил архи, 1 шил дарс авчирсан байсан. Авчирсан дарсыг нь яг задлаад уугаад сууж байсан болохоор Отгоод дарснаас хийж өгсөн Отгоо 1 байна уу 2 хундага дарс уусан юм. Тэгээд манай дүү харихаар явсан. Араас нь Отгоо харина гээд гарсан юм. Отгоог гарахад цаг 23 цаг болсон байх. Отгоо орж ирснээсээ хойш 30 минут орчим суугаад гарсан юм. Отгоогийн гэр нь жалганы урд талд байдаг болохоор тэр хоёрыг зүгээр гэртээ харьчихна гэж бодоод гаргаж өгөөгүй ээ. Маргааш өглөө нь манай эгч Мяабямба гэрт орж ирээд Отгоогийн хүухэд нь өнгөрсөн байна аа хурдан бос гэж хэлсэн. Тэгээд гэрт нь очиход Отгоо нас барсан хуухдийнхээ хажууд уйлаад сууж байсан. Цагдаа ирээгүй байсан. Отгоо түргэн дуудаад өгөөч ээ гээд уйлаад байсан. Тэгсэн Отгоотой цуг байсан хүүхэн түргэн дуудсан .... гэжээ. /хх 27-28/

4. Шүүх эмнэлэгийн ¹516 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 56-58/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч Ц.Отгондолгор нь 2014 оны 3 дугаар сарын 8-наас 2014 оны 3 дугаар сарын 9-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Ногоон чулуутын 11-24 тоотод буюу өөрийн гэртээ согтуугаар төрсөн хүү болох 5 сартай О.Билгүүнийг хөхөөрөө дарж унтсаны улмаас амьсгалыг нь боогдуулж болгоомжгүй алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Ням-Осорын мэдүүлэг, гэрч Ж.Дашдулам, Г.Даваагарам нарын мэдүүлэг шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹516 дүгнэлт, Ц.Отгондолгор үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Ц.Отгондолгор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-т зааснаар бусдыг болгомжгүй алсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Ц.Отгондолгорт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

           Шүүгдэгч Ц.Отгондолгор нь тогтоол гарах хүртэл цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 301 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                    ТОГТООХ НЬ:

1. Цагаан гэрт овогт Цэнд-Аюушийн Отгондолгорыг бусдыг болгомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар Ц.Отгондолгорыг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Ц.Отгондолгорт оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Ц.Отгондолгор нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5.  Ц.Отгондолгор нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1-д зааснаар Ц.Отгондолгорт оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.Отгондолгорыг бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ОДБАЯР

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.11.24 1103а Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Д.Батзаяа нар 181.2.1, 181.2.5., 181.3.
2014.05.30 688 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Ц.Отгондолгор 094.1.
2014.08.13 1003 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Д.Лхагвасүрэн 181.3.
2014.08.13 997 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Д.Намжилдорж 215.2.
2014.09.04 1103 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Д.Батзаяа нар 183.1.
2014.09.13 1356 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Н.Дамдиндорж 215.2.
2014.09.15 1140 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Э.Болор-Эрдэнэ нар 181.2.5.
2014.09.25 1193 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Л.Батбаяр нар 181.2.1, 181.2.5.
2014.12.12 1462 Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Хашхүүгийн Одбаяр Батмөнх 145.2.