Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-05-14
Дугаар 634
Хэргийн индекс 000/2014/0000/э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Сайнбаярын Базарханд
Шүүгдэгч З.Баярсайхан
Зүйл хэсэг 097.1. - Бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах
Улсын яллагч Ц.Давгадорж
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                               

Дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны 2 дугаар шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Базарханд даргалж, шүүгч Г.Ганбаатар, Д.Алтанжигүүр нарын бүрэлдэхүүнтэй,

           нарийн бичгийн дарга Э.Ганцэцэг

            иргэдийн төлөөлөгч Д.Баасандорж, А.Баяртогтох, Ж.Шагдарсүрэн,

           улсын яллагч Ц.Давгадорж,

            хохирогч Ө.Сүхбаатар,

            шүүгдэгч З.Баярсайхан, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,  Дүүргийн 2 дугаар Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Саарал овогт Зургаанжингийн Баярсайханд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201401030307 дугаартай хэргийг 2014 оны 05 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Монгол улсын иргэн, 1973 оны 03 сарын 09-ний өдөр Баянхонгор аймаг Баацагаан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, регистрийн дугаар ВЖ73030913, Бага боловсролтой, алт мөнгөний дархан, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 8-1б тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Саарал овгийн Зургаанжингийн Баярсайхан /РД:ВЖ73030913/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч З.Баярсайхан нь 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр  Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драгон худалдааны төвд иргэн Ө.Сүхбаатартай түлхүүр хувилах асуудлаас болж маргалдан хоолойг боож ухаан алдуулж, тархинд  нь хүнд зэргийн  гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  1. Хохирогч Ө.Сүхбаатараас  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

 

          “...2014 оны 01 дүгээр сарын 22-ны орой 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон худалдааны төвд ажил дээрээ байж байгаад би подвальд орсон. Тухайн үед “Б” подвальд оёдолчин Уртаа эгчийн өрөөнд сууж байхад Баяраа ах байхгүй гараад явсан байсан. Хоёр хүн орж ирээд түлхүүр хувилдаг газар хаана байдаг юм бэ? гэхээр нь би байна гээд босоод аваад явах гэж байтал Баяраа ах орж чи яагаад миний үйлчлүүлэгчийг булааж явдаг юм бэ гээд бид хоёр тоглоом шоглоомоор биендээ үг хэлээд байж байхад Баяраа ах миний куртикны захнаас  татаад өргөх гээд байгаа юм шиг байдал гаргахаар нь би тоглож байна гэж бодсон…Тэгтэл би ухаан алдаж унасан юм билээ. Яг яаж унаснаа мэдэхгүй, Унахдаа гэмтэл авсан байх.

Нэг мэдэхэд гэмтэл дээр очсон байсан. Тухайн үед бид хоёрт хоорондоо муудалцсан зүйл байгаагүй…Баяраа ах өндөр болохоор боогдсон юм шиг байна лээ…Би бол тоглож байна гэж л бодсон. Боолтонд ороод пилтан шалан дээр толгойныхоо зүүн хойд талаараа савж унасан байсан…

Нийт эмнэлэгт 15 хоног хэвтээд гарсан. Эмчилгээ хийлгээд одоо гайгүй болсон.  Намайг эмнэлэгт хэвтэж байхад Баяраа ах хоёр удаа эргэж ирсэн. Баяраа ах бид хоёрын хооронд муу харилцаа байхгүй, Намайг зориудаар гэмтээх санаа зорилго байхгүй, бид хоёр муудалцаж маргасан зүйлгүй. Толгойны зураг авахуулахад 2 удаа 200.000, сүүлд ирээд толгойны эмчилгээнд гээд 70000 төгрөг гээд нийтдээ 1.800.000 төгрөг өгсөн. Түүгээр нь эмчилгээ хийлгэж байгаа. Одоо миний бие эдгэрсэн, хэвийн ажлаа хийж байгаа. Гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг

 

          2. Шүүгдэгч З.Баярсайханы мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

          “…2014 оны 01 дүгээр сарын 22-ны үдээс хойш би ажил дээрээ байж байгаад бие засчихаад орж иртэл нэг хүн түлхүүр хувилдаг хүн байна уу гэхээр нь би байна гэхэд Сүхбаатар бас би байна гээд Сүхбаатар дагуулаад гарах гэхээр нь би түүнд тоглоом шоглоомоор чи одоо миний үйлчлүүлэгч булааж байгаа юм уу гэхэд тэр тоосон шинжгүй байхаар нь тоглоод куртикных нь захнаас татаад өргөхөд тэр боль л доо гэсэн. Тэгтэл тэр хальтираад сулраад газар уначихсан

...Би ч тоогоогүй тоглож байгаа юм байна даа гэж бодоод ажлын байр луугаа орсон. Бид хоёр урьд нь хоорондоо тоглоом шоглоомоор нэг нэгийгээ явуулдаг байсан. Тухайн үед тоглож байна л гэж бодсон. Тэгээд би тоглоод Сүхбаатарыг өргөчихөөд, тавиад эргээд өрөө рүүгээ орсон. Тэгсэн чинь л хүн алчихлаа гэхээр нь эргээд харахад Сүхбаатар шалан дээр ухаан алдаад газар уначихсан, чихнээс нь цус гарсан байдалтай байсан. Ингээд түргэн дуудаад хамт ажилдаг Гангаа эмнэлэг рүү аваад явсан…”  гэсэн мэдүүлэг

 

4. Гэрч С.Гарьдбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

            “…Тэр өдөр ажил дээрээ байхад Баяраа, Сүхээ хоёр тэврэлдээд авах шиг болсон. Ямар нэг маргаан болоогүй. Гэтэл Сүхээ нь саваад уначихсан байсан. Тэр архи уусан бололтой архи үнэртэж байсан. Би менежир Байгалмаагийн хамт гарч түргэний эмчийг тосч уулзаад оруулж ирсэн…Би бол өөрийн цахилгаан барааны засварын павилоноос харсан юм. Тэр хоёр хоорондоо өөд өөдөөсөө хараад барилцсан, зууралдсан ч гэх юм уу тэврэлдсэн гэх юм уу наалдаад зогсчихсон байхыг л би наад өнцөгөөс харсан. Тэгээд л тэр дороо Сүхээ газар унасан. Яг аль хэсгээрээ унасныг мэдэхгүй. Арагшаа л саваад унаж харагдсан…Миний тэндээс л тэгэж харагдсан. Би тэдний яг дэргэд нь бол байгаагүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18, 21-22х/

 

            5. Гэрч Д.Уртнасангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“...Тэр өдөр 16 цаг өнгөрч 17 цаг дөхөж байсан Би зээ хүүгээ цэцэрлэгээс авахаар явах дөхөж байсан юм. Би оёдлын павлион дотроо ажлаа хийж байхад Сүхээ, Баяраа хоёр ноцолдоод тоглож байх шиг харагдсан. Тэгтэл нэг хүүхэн хүүеэ гээд орилхоор нь яав юу болов гээд харахад Сүхээ газар хэвтэж байсан. Би очиж хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29х/

 

             6. Гэрч Г.Цацралын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“…Тэр өдөр би “Б” зааланд эмийн сан дотроо байхад 16 цаг өнгөрч байх үед Сүхээ гаднаас орж ирээд Баяраа дээр түлхүүр хувилуулах гэж байсан хүний түлхүүрийг нь хувилахаар дагуулаад явах гэж байхад нь Баяраа гаднаас орж ирээд миний хүнийг чи авч явах гэлээ гээд тэр хоёр тоглоом шоглоомоор ярилцаж байсан. Тэгснээ тэр хоёрыг тоглож байна даа гэж бодоод байж байтал удалгүй Сүхээ нь газар уначихсан хүмүүс хүүе гэж орилохоор нь гарч ирсэн. Тэгэхэд Сүхээ нь ухаангүй бололтой чихнээс нь цус гарсан байдалтай байсан...” гэсэн мэлүүлэг /хх-ийн 32х/,  

 

            7. Гэрч Н.Алтансарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

”...2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 103-ын Сонгинохайрхан дүүрэг дэх салбарт жижүүрт гарч байсан 16 цаг 42 минут Сонгинохайрхан дүүргийн 29 хороо Драгон төвийн худалдааны төвд ухаангүй хүн байна чихнээс нь цус гарсан зодуулсан гэсэн дуудлага өгсний дагуу ойролцоо явж байсан учир 6 минутын дараа очсон.Очиход Драгон төвийн үйлчилгээний подвальд 30 гаруй насны залуу толгой нь үүд рүү харсан зүүн чихнээс нь цус гарсан ухаангүй байсан юу болсон бэ гэхэд хажууд нь байсан хүмүүс энэ хоёр бол сүртэй зодолдсон юм байхгүй, ноцолдож байгаад энэ нь хойшоо саваад уначихсан гэж хэлж байсан. Нүүрэн хэсэг болон гар хөлөнд нь гэмтэл шарх байгаагүй хохирогч нь хар өнгийн куртиктэй байсан, куртикыг тайлж үзэх боломж байгаагүй,гавал тархины гэмтлийн үед чихнээс цус гарах шинж илэрдэг учир хамаагүй хөдөлгөж болдоггүй...” гэсэн мэдүүлэг /ххийн-34-35х/,

             

             8. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээч эмч Г.Энхбаатарын 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн № 1867 тоот актын

 

            1. Сүхбаатарын биед зүүн дагзны ясны далд хугарал, тархины зүүн дагзны хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа  гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  үйлчилэлээр үүсгэгдэх бөгөөд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 дахь хэсэгт  зааснаар амь биед   аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. /хх-ийн 37х/ гэсэн дүгнэлт,

 

             9. Шинжээч эмч Г.Энхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

“…Дээрх гэмтэл нь дагзны хэсэгт хүч үйлчлэх буюу хатуу мохоо зүйлээр цохих, дагзны хэсгээр юм мөргөж савж унах үед үүсэх боломжтой, цаг хугацааны хувьд шинэ гэмтэл байсан. Биед нь өөр ямар нэгэн ил гэмтэл шарх байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-38х/, болон шүүгдэгч З.Баярсайханы хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох гэрч Д.Хишигжаргалын мэдүүлэг /хх-ийн 26х/, гэрч Т.Мягмарсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 27х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48х/,  иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 50/, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 51х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судаллаа.  

         

          Хэрэгт ач холбогдол бүхий дээрх гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч З.Баярсайханы шууд санаатай, зориуд хүссэн үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан гэж дүгнэхэд эргэлзээ бүхий, шүүгдэгч З.Баярсайхан нь хохирогч Ө.Сүхбаатартай маргалдан, улмаар хоолойг нь боож ухаан алдуулж түүний тархинд хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх байдал хангалттай тогтоогдоогүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар буюу З.Баярсайханыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

          Энэ тохиолдолд шүүгдэгч З.Баярсайхан нь хохирогч Ө.Сүхбаатарын биед хүнд гэмтэл санаатай учруулаагүй болох нь хохирогч Ө.Сүхбаатарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хоёр хүн орж ирээд түлхүүр хувилдаг газар хаана байдаг юм бэ? гэхээр нь би байна гээд босоод аваад явах гэж байтал Баяраа ах орж ирээд чи яагаад миний үйлчлүүлэгчийг булааж явдаг юм бэ гээд бид хоёр тоглоом шоглоомоор биендээ үг хэлээд байж байхад Баяраа ах миний куртикны захнаас  татаад өргөх гээд байгаа юм шиг байдал гаргахаар нь би тоглож байна гэж бодсон…Тэгээд би гэнэт ухаан алдсан. Тухайн үед бид хоёрт хоорондоо муудалцсан зүйл байгаагүй. Баяраа ах өндөр болохоор боогдсон юм шиг байна лээ…Би бол тоглож байна гэж л бодсон. Боолтонд ороод пилтан шалан дээр толгойныхоо зүүн хойд талаараа савж унасан байсан…” гэсэн мэдүүлэг,

          шүүгдэгч З.Баярсайханы мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэг өгсөн “...нэг хүн түлхүүр хувилдаг хүн байна уу гэхээр нь би байна гэхэд Сүхбаатар бас би байна гээд Сүхбаатар дагуулаад гарах гэхээр нь би түүнд тоглоом шоглоомоор чи одоо миний үйлчлүүлэгч булааж байгаа юм уу гэхэд тэр тоосон шинжгүй байхаар нь тоглоод куртикных нь захнаас татаад өргөхөд тэр боль л доо гэсэн. Тэгтэл тэр хальтираад сулраад газар уначихсан...Би ч тоогоогүй тоглож байгаа юм байна даа гэж бодоод ажлын байр луугаа орсон…Бид хоёр урьд нь хоорондоо тоглоом шоглоомоор нэг нэгийгээ явуулдаг байсан. Тухайн үед тоглож байна л гэж бодсон. Тэгээд би тоглоод Сүхбаатарыг өргөчихөөд өрөө рүүгээ орсон чинь хүн алчихлаа гэхээр нь эргээд харсан чинь Сүхбаатар ухаан алдаад газар уначихсан, чихнээс нь цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг,

          гэрч Д.Уртнасангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би оёдлын павлион дотроо ажлаа хийж байхад Сүхээ, Баяраа хоёр ноцолдоод тоглож байх шиг харагдсан. Тэгтэл нэг хүүхэн хүүеэ гээд орилхоор нь яав юу болов гээд харахад Сүхээ газар хэвтэж байсан гэсэн мэдүүлэг /хх-29х/,

          гэрч Г.Цацралын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Баяраа гаднаас орж ирээд миний хүнийг чи авч явах гэлээ гээд тэр хоёр тоглоом шоглоомоор ярилцаж байсан. Тэгснээ тэр хоёрыг тоглож байна даа гэж бодоод байж байтал удалгүй Сүхээ нь газар уначихсан хүмүүс хүүе гэж орилохоор нь гарч ирсэн. Тэгэхэд Сүхээ нь ухаангүй бололтой чихнээс нь цус гарсан байдалтай байсан...” /хх-32х/ гэсэн мэдүүлэг болон шинжээч эмч Г.Энхбаярын “…Ө.Сүхбаатарын биед учирсан гэмтэл нь дагзны хэсэгт хүч үйлчлэх буюу хатуу мохоо зүйлээр цохих, дагзны хэсгээр юм мөргөж унах үед үүсэх боломжтой…” гэсэн /хх-38х/ мэдүүлэг зэрэг баримтаар шүүгдэгч З.Баярсайхан нь бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан болох нь ээр нотлогдон тогтоогдож байна.

 

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулж, уг хүнд гэмтлийг хохирогчид бий болохыг мэдсээр байж зориуд хүсэж үйлддэг бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд гэм буруугийн шууд буюу шууд бус санаатай хэлбэр тогтоогдохгүй байна. 

 

          Иймд шүүгдэгч З.Баярсайханыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

           

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шүүх эмнэлгийн үзлэг шинжилгээ хийсэн ¹1867 тоот дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

           

Шүүгдэгч З.Баярсайхан нь урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй болох нь ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хх-ийн 48х/  тогтоогдож байх тул түүнийг анх удаа хүндэвтэр ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчид эмчилгээний зардал, хохиролд бүгд 1.800.000 төгрөг нөхөн төлсөн болох нь хохирогч Ө.Сүхбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Намайг эмнэлэгт хэвтэж байхад Баяраа ах хоёр удаа ирсэн. Толгойны зураг авахуулахад 2 удаа 200.000 төгрөг, сүүлд ирээд толгойны эмчилгээнд гээд 70.000 төгрөг, бүгд нийтдээ 1.800.000 төгрөг өгсөн, биеийн эрүүл мэндийн байдал сайжирсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон байна.  

 

Шүүх, шүүгдэгч З.Баярсайханд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа ойлгон ухамсарлаж байгаа, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэрэг байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч З.Баярсайхан нь анх удаа хорих ял шийтгүүлсэн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг журамлан хэрэглэсэн болно.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 296, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2014.01.03 14 Улсын дээд шүүх Батбуянгийн Бат-Эрдэнэ Г.Пүрэвдорж, А.Мөнххишиг нар 215.3., 222.2.
2014.01.03 15 Улсын дээд шүүх Батбуянгийн Бат-Эрдэнэ Б.Лхагвадорж 215.3.
2014.01.03 16 Улсын дээд шүүх Батбуянгийн Бат-Эрдэнэ Ч.Мөнхтогтох 096.1.
2014.01.08 17 Улсын дээд шүүх Батбуянгийн Бат-Эрдэнэ З.Ерөөлтэгш, Б.Хатанбаатар, А.Анхбаяр нар 098.1., 181.2.5., 261.1.
2014.01.08 18 Улсын дээд шүүх Батбуянгийн Бат-Эрдэнэ Т.Хажихан 091.1.
2014.01.08 19 Улсын дээд шүүх Батбуянгийн Бат-Эрдэнэ З.Саруул, Э.Мөнхбадрал, Г.Давхарбаяр нар 181.2.1, 181.2.5., 181.3.
2014.02.21 59 Улсын дээд шүүх Батбуянгийн Бат-Эрдэнэ Н.Үүрцайх 091.2.2, 147.2., 261.1.
2014.02.26 62 Улсын дээд шүүх Батбуянгийн Бат-Эрдэнэ Э.Чинзориг, Ч.Дуламсүрэн нар 148.2., 148.4.
2014.02.28 65 Улсын дээд шүүх Батбуянгийн Бат-Эрдэнэ В.Шижирбат, В.Энхбаатар нар 145.3.
2014.03.07 76 Улсын дээд шүүх Батбуянгийн Бат-Эрдэнэ Б.Намсрайжав 096.1.
2014.03.07 77 Улсын дээд шүүх Батбуянгийн Бат-Эрдэнэ Ж.Цэвээн, А.Туул нар 119.1.
2014.03.12 80 Улсын дээд шүүх Батбуянгийн Бат-Эрдэнэ Г.Баярсайхан, Т.Тэмүүжинтөгс нар 099.1., 145.2.
2014.03.12 81 Улсын дээд шүүх Батбуянгийн Бат-Эрдэнэ Б.Булганчимэг, С.Жаргалмөнх нар 099.1.
2014.03.19 88 Улсын дээд шүүх Батбуянгийн Бат-Эрдэнэ Ш.Алтангэрэл, Ч.Ганбаатар, М.Мөнхбаатар, Б.Найдан нар 145.2., 145.3.
2014.03.21 93 Улсын дээд шүүх Батбуянгийн Бат-Эрдэнэ М.Болд-Эрдэнэ 126.2.4.
2014.03.28 108 Улсын дээд шүүх Батбуянгийн Бат-Эрдэнэ Д.Бямбадорж 153.2.
2014.03.28 109 Улсын дээд шүүх Батбуянгийн Бат-Эрдэнэ Ж.Баатарчулуун 126.2.1.
2014.04.02 110 Улсын дээд шүүх Батбуянгийн Бат-Эрдэнэ Г.Гандорж 181.3.
2014.04.02 111 Улсын дээд шүүх Батбуянгийн Бат-Эрдэнэ Б.Мөнхжаргал 126.2.4.
2014.04.09 116 Улсын дээд шүүх Батбуянгийн Бат-Эрдэнэ Д.Энхцэцэг, Н.Гүндэгмаа нар 181.2.1, 230.2.
2014.04.11 120 Улсын дээд шүүх Батбуянгийн Бат-Эрдэнэ Ч.Тэнүүн 099.1.
2014.04.25 136 Улсын дээд шүүх Батбуянгийн Бат-Эрдэнэ Ж.Баасанжаргал 181.2.1
2014.04.25 137 Улсын дээд шүүх Батбуянгийн Бат-Эрдэнэ Ү.Үширбай, Ү.Эрбол 211.1.
2014.04.30 144 Улсын дээд шүүх Батбуянгийн Бат-Эрдэнэ М.Батболд 126.2.3., 126.2.4., 126.2.5., 181.2.1, 230.2.
2014.04.30 145 Улсын дээд шүүх Батбуянгийн Бат-Эрдэнэ Д.Мягмар 098.1.
2014.05.02 147 Улсын дээд шүүх Батбуянгийн Бат-Эрдэнэ Т.Мөнхтуяа 148.4.
2014.05.07 158 Улсын дээд шүүх Батбуянгийн Бат-Эрдэнэ Б.Эрдэнэ-Очир, Б.Эрдэнэбат, А.Насанбат 147.2.
2014.05.09 163 Улсын дээд шүүх Батбуянгийн Бат-Эрдэнэ Г.Амгалан 100.1., 153.1.