Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2013-06-10
Дугаар 0073
Хэргийн индекс 149/2014/0058/э
Шүүх Сум дундын 21 дүгээр шүүх
Шүүгч Бямбын Алтанцэцэг
Шүүгдэгч Дашнямын Батнасан
Зүйл хэсэг
Улсын яллагч Э.Ариунболд
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сум дундын 21 дүгээр  шүүхийн ерөнхий  шүүгч  Б.Алтанцэцэг  даргалж   явуулсан эрүүгийн  шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга               Б.Ариунсанаа
Улсын яллагч                        Э.Ариунболд
Шүүгдэгчийн   өмгөөлөгч           Ш.Цэдэн 
            Иргэний нэхэмжлэгч               Дуламсүрэн шүүгдэгч  нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сум дундын 1 дүгээр прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгайангийн 211 дүгээр зүйлийн 211.1- д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох Дашнямын Батнасанд  холбогдох 201418020061 дугаартай эрүүгийн хэргийг 2014 оны 04 дүгээр сарын 24- нд  хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн,  Увс аймгийн Зүүнхангай суманд 1981 оны 04 дүгээр сарын 25-нд төрсөн 33 настай  эрэгтэй ,бүрэн бус дунд   боловсролтой, жолооч мэргэжилтэй  ам бүл 5, эхнэр,  хүүхдүүдийн хамт  Төв аймгийн Жаргалант сумын Буурлын 1-р баг, 15-03 тоотод оршин суух,  эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл  ухаан санаа бүрэн,  хэрэг хариуцах чадвартай Илжгэн овогт  Дашнямын Батнасан. /РД: ОЕ81042512/

Тодорхойлох нь:

Шүүгдэгч  Д.Батнасан  нь  2013 оны  11 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутгаас хууль бусаар зохих зөвшөөрөлгүй 7.2м3 хуурай  нарсан мод бэлтгэн 24-70 УБС улсын дугаартай Киа Рино загварын тээврийн хэрэгслээр  тээвэрлэж ойн санд 2332800  төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч  Д. Батнасангаас  мэдүүлэхдээ :   …Миний бие нь 2013.11.20-ны өдөр Ариунбаатараас 24-70 УБК улсын дугаартай Ирина маркийн ачааны машиныг нь аваад өөрийн хийсэн 7.2м3 хуурай нарсан модоо Баянчандмань руу авч явж зүсүүлэх гэж явж байгаад Баянчандманийн пост нь дээр баригдсан. Тухайн үед Жаргалантын хөрөө рам хаасан байсан учир Баянчандмань руу явж модоо зүсүүлэх гэж байсан. Би Батсүхийн хэрэглээний гоожингоор мод бэлтгэсэн. Хураагдсан модонд шинжээч үнэлгээ тогтоосон ба 2332800 төгрөг болсон гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Л.Дуламсүрэнгээс   мэдүүлэхдээ: ...Д.Батнасан нь зохих эрхийн бичиг зөвшөөрөлгүй 7.236м3  хэрэглээний бөөрөнхий хуурай нарс модыг бэлтгэн, тээвэрлэж  Ойн санд  хохирол учруулсан. Иймд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээгээр бодож тооцоход 781488 төгрөг болсон.  Үүнийг  улсын байцаагч  Ойн тухай хуулийн 7 бүлгийн 42-р зүйлийн 42.1, 42.1.2-т заасныг үндэслэн акт тогтоосныг  Д.Батнасан нь төлж  барагдуулсан. Одоо Д.Батнасангаас нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг,
Мөрдөн байцаалтанд гэрч Ч.Ариунбаатар мэдүүлэхдээ: ...Би 2013 оны 11-р сарын 20-ны өдөр гэртээ байж байтал 13 цагийн орчим манай найз Батнасан надаас  “машинаа өгөөч би зөвшөөрөлтэй мод Баянчандмань суманд аваачиж зүсүүлчихээд ирье” гэхээр нь  зөвшөөрөөд өөрийн 24-70 УБС улсын дугаартай Киа Рино маркийн машинаа өгөөд явуулсан юм. Гэтэл орой харуй бүрий болж байхад Батнасан утасдаж Жаргалант сумын салдаг уулзвар дээр машин чинь унтараад асахаа байчихлаа гэхээр нь би Улаанбаатар хотоор дайраад Төв аймаг явах ажилтай байсан болохоор өөрийн эхнэр Лхагвацэцэгийг дагуулаад бас манай дээд талд амьдардаг Лхагвасүрэн Төв аймаг орно гэж байсан болохоор дагуулаад өөрийн жижиг  суудлын машинтайгаа Жаргалант салдаг уулзвар дээр очиход Батнасан машинд модоо аччихсан эвдэрээд зогсож байсан. Би машинаа үзэхэд апартурын хөх помп  болохоо байчихсан байхаар нь оролдож байгаад асаачихсан чинь Батнасан намайг хүлээн гадаа даарсан байсан болохоор миний жижг суудлын машинд суугаад Баянчандманьд хөрөө раманд түрүүлж ирээд айлуудтайгаа уулзаад байж байя гээд, хамт надтай явж байсан Лхагвасүрэнг гуйгаад  миний машиныг жолоодуулаад Баянчандмань руу явуулсан. Тэгээд Баянчандмань  сумын  хөрөө  рамтай айлд очих гээд  Замын цагдаагийн постны араар явж байгаад замд нийлэхэд замын цагдаагийн албан хаагчид шалгасан гэсэн мэдүүлэг, /ХХ-н  29-р хуудас/ 
 Улсын байцаагчийн 18/04-328-18 тоот актаас: ...Ойн инженер С.Баршагүлийн гаргасан 777600 төгрөг нь  экологи эдийн засгийн үнэлгээ бөгөөд “Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т үааснаар ойн сайнд учирсан хохирлын ойн экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээгээр өсгөн 49.3-т зааснаар Байгаль орчны хяналтын  улсын байцаагч  нөхөн төлбөр оногдуулна гэж заасан байдаг.  Иймд 777600 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж 2332800 төгрөгийн  нөхөн төлбөрийг  төлүүлэх нь зүйтэй гэж дүгнэж байна.  /ХХ-н 72-р хуудас/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл / ХХ-н 17,18-р хуудас/, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ /ХХ-н 19, 20-р хуудас /, Шүүгдэгч Д.Батнасангийн  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / ХХ-н 43-р хуудас /, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /ХХ-ийн 41,42 -р хуудас/, Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, зураг  /ХХ-ийн 08,09-р  хуудас/ Нөхөн төлбөр төлсөн баримт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар.

 Шүүгдэгч  Д.Батнасан  нь  2013 оны  11 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг “Японы ам”  гэх газраас зохих зөвшөөрөлгүй 7.2м3 хуурай  нарсан мод бэлтгэн 24-70 УБС улсын дугаартай Киа Рино маркын тээврийн хэрэгслээр  тээвэрлэж ойн санд 2332800  төгрөгийн хохирол учруулсан   гэмт хэрэг үйлдсэн  нь нотлогдон тогтоогдсон, Шүүгдэгч Д.Батнасанд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон яллах дүгнэлтэнд дурьдагдсан зүйл хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Батнасан нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлж  байгаа , ойн санд учруулсан  хохирол 2332800 төгрөгийн төлбөрийг   төлж барагдуулсан,үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан  хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 Шүүгдэгч  Д.Батнасангийн  зохих зөвшөөрөлгүй  мод бэлтгэн, тээвэрлэхдээ   ашигласан 24-70 УБС улсын дугаартай Киа Рино маркын авто машин нь  Ч.Ариунбаатар гэгчийн эзэмшлийн эд хөрөнгө  бөгөөд шүүгдэгч Д.Батнасан нь  гэмт хэрэг үйлдэхдээ зөвшөөрөлгүй хэрэглэсэн нь шүүгдэгчийн болон гэрчийн  мэдүүлгээр нотлогдож байх тул тээврийн хэрэгсэл  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна. 
     Д.Батнасангийн  хууль бусаар бэлтгэсэн 49 ширхэг буюу 7.м3 хэмжээтэй /777600 төгрөгийн үнэлгээтэй/ хуурай нарс модыг хураан улсын орлого болгохыг Мандал сум дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294,295,296 дугаар зүйлийн 296.1,297 дугаар зүйлийн 297.1, 298  дугаар зүйлүүдийг      удирдлага болгон

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2013.06.10 0073 Сум дундын 21 дүгээр шүүх Бямбын Алтанцэцэг Дашнямын Батнасан  
2014.05.15 0064 Сум дундын 21 дүгээр шүүх Бямбын Алтанцэцэг Б.Ган-Эрдэнэ 153.2.