Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-06-26
Дугаар 802
Хэргийн индекс 106/2014/0873/э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Осордэлэгийн Жанчивнямбуу
Шүүгдэгч Э.Ганзориг З.Даваахүү
Зүйл хэсэг 148.4. - Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах
Улсын яллагч Т.Даваажав
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон         

          ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн 2 дугаар прокурорын газраас З.Даваахүүд холбогдуулан бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж онц их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Боржигин овогт Зандангийн Даваахүүг цагаатгасугай.

 

2. Сартуул овогт Энэбишийн Ганзоригийг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

3. Э.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 10 /арав/ жил 1 /нэг/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Э.Ганзоригт энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар оногдуулсан 100.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 10 жил 1 сар хорих ял дээр Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар оногдуулсан 1.000.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 11 жил 1 сар хорих ялын зарим болох 1 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 11 /арван нэг/ жил 1 /нэг/ сар хорих ялаар тогтоож,

ялтан Э.Ганзоригийн биечлэн эдэлсэн 1 жил 7 сар 20 хоногийн хорих ялыг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

 

5. Э.Ганзоригт оногдуулсан 11 жил 1 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар чанга дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

6. Э.Ганзоригийн цагдан хоригдсон 519 /таван зуун арван ес/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Э.Ганзоригоос 46.214.000 /дөчин зургаан сая хоёр зуун арван дөрвөн мянга / төгрөг гаргуулж хохирогч Ч.Алтанцоожид олгосугай.

 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, харин хэргийн хамт шүүхэд ирүүлсэн Э.Ганзоригийн иргэний үнэмлэхийг түүний ар гэрт буцаан олгохыг шүүгчийн туслах С.Мөнхзулд даалгасугай.

 

9. З.Даваахүү цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

10. Мөрдөн байцаагчийн 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 109 дугаартай тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн   134.10-т зааснаар хүчингүй болгосугай.

 

11. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд ялтан, цагаатгагдсан этгээд, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.Ганзоригийг цагдан хорьсонг хэвээр үлдээсүгэй.         

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.ЖАНЧИВНЯМБУУ

                                                                       

                           ШҮҮГЧИД                                      Х.ОДБАЯР

 

Ц.ДАЙРИЙЖАВ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.