Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-07-29
Дугаар 946
Хэргийн индекс 106/2014/0952/э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Магсарын Нармандах
Шүүгдэгч М.Баасанжав,
Зүйл хэсэг 148.4. - Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах
Улсын яллагч Н.Амарсанаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2, 298.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

       ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Мөнхийн Баасанжавыг бусдын онц их хэмжээний эд хөрөнгийг итгэл эвдэж залилан мэхэлж авсан гэмт хэрэгт,

Бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. М.Баасанжавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж 11 /арван нэг/ жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар 16 /арван зургаа/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. М.Баасанжавт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар оногдуулсан 16 /арван зургаа/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар оногдуулсан 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 11 /арван нэг/ жилийн хорих ялын зарим болох 4 /дөрөв/ жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 20 /хорь/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

4. М.Баасанжавт оногдуулсан 20 /хорь/ жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан 52.6-д зааснаар чанга дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. М.Баасанжавын цагдан хоригдсон 343 /гурван зуун дөчин гурав/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар ялтан М.Баасанжаваас нийт 210.000.000 /хоёр зуун арван сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Оргилд олгосугай.

 

7. Насанд хүрээгүй хохирогч Б.Номин-эрдэнэ гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Ялтан М.Баасанжавт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний хорих ял эдлэх хугацааг 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн хөгжмийн нотны зурагтай дөрвөлжин шугамтай дэвтэр 1 ширхэг гар бичмэл загвар 1 ширхэг, янзаганы зурагтай тууш шугамтай дэвтэр 1 ширхэгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

10. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд ялтан, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.Баасанжавыг цагдан хорьсонг хэвээр байлгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          М.НАРМАНДАХ

                      

                        ШҮҮГЧИД                                          Ц.ОЮУНЧИМЭГ

 

                                                            Г.АЛТАНЦЭЦЭГ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.