Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-08-04
Дугаар 965
Хэргийн индекс 106/2014/0999/э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Магсарын Нармандах
Шүүгдэгч Б.Цэвээндорж,
Зүйл хэсэг 096.1. - Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Н.Алтантүлхүүр
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлийн

ТОГТООХ нь:

 

1. Прокурорын газраас Б.Цэвээндоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.9-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Боржигон овогт Булжирагын Цэвээндоржийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус гэм буруутайд тооцсугай.

 

3. Б.Цэвээндоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 2 /хоёр/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан Б.Цэвээндоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн  96.1-д зааснаар оногдуулсан 6 /зургаа/ жилийн хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг багтааж түүний биечлэн эдлэх ялыг 6 /зургаа/ жил хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Б.Цэвээндоржид оногдуулсан 6 /зургаа/ жилийн хорих ялыг чанга дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар Б.Цэвээндоржийн 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 59 хоног, 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 131 хоног нийт 190 /нэг зуун ер/ хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулж тооцсугай.

 

7. Эрүүгийн 201301031480 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан иргэний бичиг баримтгүй, хохирогч З.Цэцэгханд, С.Энхтайван нар нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

 

8. Ялтан Б.Цэвээндоржид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний хорих ял эдлэх хугацааг 2014 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Цэвээндоржид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              М.НАРМАНДАХ

 

ШҮҮГЧИД                                               Ц.ОЮУНЧИМЭГ

 

                                                        Х.ОДБАЯР

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.