Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-07-31
Дугаар 948
Хэргийн индекс 106/2014/1028/э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Магсарын Нармандах
Шүүгдэгч Д.Мөнхсайхан
Зүйл хэсэг 091.2.2 - танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах
Улсын яллагч Э.Одончимэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1 - 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.2, 298.1.4 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Дашдаваагийн Мөнхсайханыг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-д зааснаар Д.Мөнхсайханыг 18 /арван найм/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

3. Д.Мөнхсайханд оногдуулсан 18 /арван найм/ жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар чанга дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Д.Мөнхсайханы цагдан хоригдсон 265 /хоёр зуун жаран тав/ хоногийг Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-д зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Д.Мөнхсайханы цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний хорих ял эдлэх хугацааг 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай. 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан бор шар өнгийн үстэй захтай юүдэнтэй хар өнгийн куртик, саарал өнгийн хоолойтой ноосон цамц, адидас гэх бичээстэй ногоон өнгийн майк, цэнхэр өнгийн эмэгтэй хүний жинсэн өмд, ягаан өнгийн ороолт, хар өнгийн ноосон дотуур өмд, ягаан өнгийн хээтэй цагаан өнгийн хос оймс, шар иштэй, ахуйн хэрэгцээний хутга зэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар устгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Д.Мөнхсайханаас 6.700.000 /зургаан сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн баян уулын 15-53 тоотод оршин суух /РД:чл76091277/ С.Тайванжаргалд олгосугай.

8. Эрүүгийн 201301032500 дугаар хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхэд /1999 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү М.Маргад, 2005 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин Г.Хонгорзул/-ийн тэжээн тэтгэхтэй холбоотой хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай. 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Мөнхсайханд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       М.НАРМАНДАХ

 

   ШҮҮГЧИД                                             Ц.ОЮУНЧИМЭГ

 

                                                     Л.ОЮУН

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2014.11.28 420 Улсын дээд шүүх Баттогоогийн Цогт Д.Мөнхсайхан 091.2.2