Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-07-22
Дугаар 919
Хэргийн индекс 106/2014/0940/э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Магсарын Нармандах
Шүүгдэгч Б.Нямдорж Б.Батмагнай
Зүйл хэсэг 096.1. - Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
Улсын яллагч Ж.Ганболд
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Прокурорын газраас Адуучин овогт Батсуурийн Батмагнайд холбогдуулан Эрүүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дах хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Цөөхөр овогт Бямбасүрэнгийн Нямдоржийг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

3. Б.Нямдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 /долоо/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Б.Нямдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар оногдуулсан 7 /долоо/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар чанга дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дах хэсэгт заасныг журамлан Б.Нямдоржийн цагдан хоригдсон 15 /арван тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Б.Нямдоржийн хорих ял эдлэх хугацааг 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Б.Батмагнай цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эрээн даавууны хэсэг, ногоон иштэй жижиг заазуур, 3 ширхэгтэй түлхүүртэй цоож 1 ширхэгийг зэргийг устгасугай.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д

зааснаар Б.Нямдоржоос 680.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Батмагнайд        олгож, хохирогч нь бусад хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

10. Шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд ялтан, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Нямдоржид авсан цагдан хорих, Б.Батмагнайд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр байлгасугай.         

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.НАРМАНДАХ

 

            ШҮҮГЧИД                                              Б.БАТБОЛОР

           

                                            Ц.ОЮУНЧИМЭГ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч Зүйл хэсэг
2014.09.04 779 Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх Чагдаагийн Хосбаяр Б.Нямдорж, Б.Батмагнай 096.1.