Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийтгэх тогтоол
Огноо 2014-08-11
Дугаар 990
Хэргийн индекс 106/2014/0941/э
Шүүх Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Магсарын Нармандах
Шүүгдэгч Т.Амарболд
Зүйл хэсэг 254.1. - Худал мэдүүлэг өгөх
Улсын яллагч А.Амгалан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлин 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1 - 297.3, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

          ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн 2 дугаар Прокурорын газраас Т.Амарболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дах хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Боржигон овогт Түвшинбаярын Амарболдыг мөрдөн байцаалтад гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар Т.Амарболдыг 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Т.Амарболдод оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, Т.Амарболд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурдаж, хохирогч Х.Чулуунбаатарын нэхэмжилсэн 1.177.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар Т.Амарболдод оногдуулсан 1 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохбөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд ялтан, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шүүхийн шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Т.Амарболдод авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.         

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     М.НАРМАНДАХ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.